x

Ц.Цэрэнпунцаг: Би эх оронч сэтгэлээр "Аспайр майнинг"-ийн хувьцааг авсан

Ашигт малтмалын лицензтэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. 

Үдээс хойших сонсголоор Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайн давхцал, Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн шилжилт хөдөлгөөний талаар нотлох баримтыг сонсов. Хянан шалгах түр хорооны Шинжээч дараах дүгнэлтийг дурдсан байна. 

Шинжээч:

-"Хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтад оролцож удаа дараа өндөр үнийн санал өгч шалгараад зөрүү төлбөр төлөхгүй, тусгай зөвшөөрөл авахгүй орхиж, тухайн талбайн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон. Сонгон шалгаруулалтын талбайд улсын байцаагчийн мэдээллээс үзэхэд тухайн талбайд хууль бусаар ашигт малтмал олборлож байх магадлалтай байна" гэжээ. 

зураг

Шинжээчийн хэлснээр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Могойн голын нүүрсний уурхайн зарим хэсгийн тусгай зөвшөөрлийг "Аспайр майнинг" гэх компани авсан. Харин одоо тусгай зөвшөөрлийг "Хургатайхайрхан" ХХК эзэмшиж байна. Харин "Хургатайхайрхан" ХХК-ийн эцсийн өмчлөгч нь УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг. Ц.Цэрэнпунцаг гишүүн өнөөдрийн сонсгол дээр дараах тайлбарыг өгсөн байна. 

Ц.Цэрэнпунцаг:

-"Өнөөдрийн сонсголд Хянан шалгах түр хорооны дарга, гэрчийн байр сууринаас оролцож байна. Олон ээдрээтэй, хүмүүсийг төөрөлдүүлсэн асуудал явдаг. Олон түмний өмнө тодорхой хариулт өгчих хэрэгтэй. 

"Аспайр майнинг" гэх компани 2007 онд хөрөнгийн бирж дээр гарсан. Австралийн хөрөнгийн бирж дээр нээлттэй хувьцаа нь худалдаалагддаг. Би тус компанийн хувьцааг 2018 оноос 2019 оны арванхоёрдугаар сар хүртэл авсан. Өнөөдрийн байдлаар 52.5 хувийг миний бие эзэмшиж байгаа. Миний хөрөнгө орлогын мэдүүлэгт бүх мэдээлэл ил тод байдаг.

Лицензийг "Хургатайхайрхан" гэх компани эзэмшдэг. Энэ компани тусгай зөвшөөрлөө авах үед би байгаагүй. 2008 онд хайгуулын тусгай зөвшөөрлөө авсан. Би "Аспайр майнинг" компанийн хувьцааг 2018 онд авч эхлэх үед 100 хувь гадаадын хөрөнгө оруулагчид байсан. 

Нээлттэй компанийн хувьцааг авдаг шугамын дагуу өнөөдөр монголын эзэмшилтэй болгосон. Би нэг талдаа эх оронч сэтгэл гаргаж энэ компанийн хувьцааг авсан. Өнөөдөр энэ компани ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ЦЭРЭНПУНЦАГ (127.0.0.1)
    МИСС НЯМЖАВЫГ ГУДАС ШИГ ХЭРЭГЛЭЖ БАЙГААД ХҮҮХЭДТЭЙ БОЛГОН ШИЛЖҮҮЛСЭН МИНЬ НҮГЭЛ
    2024 оны 06 сарын 01 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг...
Top