x

Морингийн даваанд баригдаж байгаа 5-8 сая тонн хог хаягдал устгах үйлдвэр ус, эрчим хүчийг хэмнэнэ

Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны хөнгөлөлттэй зээл болон Европын Холбооны буцалтгүй тусламжаар Морингийн даваанд хог хаягдлын ландфиллийн байгууламж, барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийг барьж буй. Уг үйлдвэрийг энэ оны III улиралд ашиглалтад оруулах юм байна.

Үйлдвэр нь ландфиллийн байгууламж, барилгын хог бутлах ангилах үйлдвэрийн талбай, машин механизмын гарааш болон оффисын барилгаас бүрджээ.

Хог хаягдлыг байгаль орчинд сөрөг нөлөөлөлгүйгээр газарт булшилж, хадгалдаг инженерийн байгууламжийг ландфилл гэдэг бөгөөд хог хаягдал төвлөрсөн цэгт байгуулдаг байна. Хот суурин газраас нэг жилийн дотор гардаг тоо хэмжээнд үндэслэж дунджаар 30-50 жил хог хаягдал дарж булшлахаар тооцоолж ландфиллийн талбайг төлөвлөдөг аж.

УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ “Улаанбаатар хотоос жилд 1.4 орчим сая тонн хог хаягдал гардаг. Үүний 20-30 хувь нь барилгын хог байна.

Ландфиллийн байгууламж ашиглалтад орсноор байгаль орчинд сөрөг нөлөөгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан 5.5-8.5 сая тонн хог хаягдал хүлээн авах хүчин чадалтай болох бөгөөд хүлээн авсан хог хаягдлыг байгаль орчинд ээлтэй аргаар устгана.

Түүнээс гадна жилд 175,000 тонн барилгын хатуу хог хаягдлыг дахин боловсруулах боломжтой болно.

Хатуу хог хаягдлыг боловсруулан хайрга, дайрга болгож эдийн засгийн эргэлтэд оруулна гэдэг утгаараа энэ бол ач холбогдол өндөр, үр өгөөжтэй төсөл. 

Бусад хог хаягдлыг ангилж хүлээн аван, шатааж, эрчим хүч гарган авах үйлдвэрийг Нарангийн энгэр, Цагаан давааны хогийн цэгт байгуулахаар ажиллаж байна.

Ландфиллийн байгууламж болон хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд ашиглах машин техникийг шинэчлэх ажлын хүрээнд нийт 29 нэр төрлийн машин техник, сэлбэг хэрэгслийг нийлүүлсэн” гэж ярилаа. 

Түүнчлэн БНХАУ-ын “Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, эрчим хүч хэмнэлт, байгаль орчныг хамгаалах хөрөнгө оруулалт” компанийн төлөөллүүд Морингийн даваа, Нарангийн энгэр дэх хогийн цэгийн үйл ажиллагаатай танилцаж, тулгарч буй асуудлыг судлахаар манай улсад иржээ.

Морингийн даваанд баригдаж байгаа тус үйлдвэр нь хогийн цэгийн тоог багасгах, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулах, ус, эрчим хүчийг хэмнэх, тогтвортой ажлын байр бий болгох зэрэг давуу талтайг онцлов.

Улаанбаатар хотод төвлөрсөн гурван хогийн цэг бий. Тухайлбал Нарангийн энгэрийн хогийн цэгийг 2009 онд Японы компанийн санхүүжилтээр байгуулсан бөгөөд шүүрсэн ус цэвэрлэх системгүй, мембран хучлагагүй энгийн хогийн цэг аж. Тус хогийн цэг Багануур, Багахангай, Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдээс дунджаар 2,348 тонн хогийг хүлээн авдаг бөгөөд энэ нь хотын хэмжээнд үүсэж буй нийт хогийн 62 орчим хувийг эзэлдэг байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 5 цаг 31 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 6 цаг 6 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 7 цаг 45 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 7 цаг 55 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 8 цаг 2 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 9 цаг 3 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 9 цаг 6 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 9 цаг 10 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 9 цаг 14 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 9 цаг 17 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 9 цаг 19 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 9 цаг 22 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 11 цаг 48 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 11 цаг 54 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 12 цаг 2 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 12 цаг 6 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 12 цаг 14 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 12 цаг 17 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 12 цаг 22 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 12 цаг 29 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ
Top