x

Үндэсний номын сангийн шинэ салбар уншигчдаа хүлээн авч эхэллээ

Үндэсний номын сангийн шинэ салбар өчигдөр нээлтээ хийж, үйлчлүүлэгчдээ хүлээн авч эхэллээ. 1951 онд байгуулагдсан Төв номын сан 73 жилийн дараа шинэ салбартай болж байна. 

Шинэ салбарыг нээх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, шинэ номын сан түүх, соёл, өв уламжлал, шинжлэх ухааны мэдлэг, мэдээллийн томоохон төв болж, дэлхийн шилдэг номын сангуудын жишгээр хөгжихийн ерөөл өргөлөө. Түүнчлэн эрдэм номыг дээдэлдэг ардын уламжлалаа даган, хүүхдүүдээ номын сайн нөхөр болгон хүмүүжүүлж, оюунлаг ирээдүйг бүтээхийн төлөө хүн бүр сэтгэл, зүтгэл гаргахыг уриалав.

Ерөнхийлөгч мөн монгол түмний өсөн дэвжиж, өргөжин дэлгэрэхийн бэлгэдэл болсон есийн тоог бэлгэдэж, 99 ширхэг “Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон” бүтээлийг тус номын санд өргөн барилаа.

2008 онд Үндэсний номын сангийн иж бүрэн барилга, байгууламжийг бүтээн цогцлоох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарснаар шавыг нь тавьж, 2014 оноос барьж эхэлсэн юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2019 онд Ерөнхий сайд байхдаа бүтээн байгуулалтын явцтай танилцан, ажлаа эрчимжүүлэх үүрэг, чиглэл өгч байв.

Анхны үндэсний хэмжээний номын сангийн зориулалттай барилгыг 1951 онд  ашиглалтад өгч байснаас хойш 73 жилийн дараа салбар номын сангийн шинэ барилгаа ашиглалтад хүлээн авч буйг тус номын сангийн захирал Б.Ичинхорлоо нээлтийн үеэр хэлсэн үгэндээ тодотгосон юм.

Тэрбээр, “Өнөөдөр монголчуудын оюун санааны ертөнцөд том баяр болж байна. Монголчууд номыг оройдоо залж хүндэтгэдэг ард түмэн. Монгол хүний оюун санаа бадран ассан, хүчирхэг хэвээр байна. Шинэ номын санг бүтээж өгсөн Монголын нийт татвар төлөгч, үе үеийн төр засгийн тэргүүн, ард түмэндээ талархал илэрхийлье. Шинэ байрандаа 534 мянган орчин үеийн номыг нүүлгэн авчирсан. Хүүхэд, ахмад настан, гэр бүл, харааны болон тулгуур эрхтэн, сонсголын бэрхшээлтэй иргэдэд үйлчилж байна. Мөн эрдэм шинжилгээний танхимаа цахимаар ажиллуулна. Үргэлж ширгэшгүй ундаргатай байдаг сан хөмрөгөө улам арвижуулж, шинэ номын сангийнхаа үүд хаалгыг нээж байна" хэмээв.

Үндэсний төв номын сан шинэ номын сандаа 534 мянган орчин үеийн ном, бүтээлийг шилжүүлж, харин төв байраа гурван сая орчим судар бичиг, сурвалж судлалын эх хэрэглэгдэхүүн, ном хэвлэл бүхий Эрдэм шинжилгээний номын сан болгох юм.

Шинэ номын сан орчин үеийн техник, технологи бүхий 11 давхар, чөлөөт сонголт бүхий уншлагын 16 танхимтай, 530 хүнд нэг зэрэг үйлчлэх боломжтой аж. Түүнчлэн шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн ололтод тулгуурласан, уншигчдад тав тухтай орчин нөхцөл бүрдүүлж, бүх насны уншигч, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, гэр бүлд чиглэсэн төрөлжсөн үйлчилгээ үзүүлэх юм. Мөн хурал, зөвлөгөөн, үзэсгэлэнгийн танхим, дуу, дүрс бичлэгийн студи, аудио, видео болон цахим уншлагын танхимтай аж.

Шинэ номын сан Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрны зүүн талд, Сэлбэ голын баруун эрэгт байрлаж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 5 цаг 32 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 6 цаг 7 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 7 цаг 46 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 7 цаг 56 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 8 цаг 3 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 9 цаг 3 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 9 цаг 7 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 9 цаг 11 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 9 цаг 14 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 9 цаг 17 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 9 цаг 19 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 9 цаг 22 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 11 цаг 48 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 11 цаг 54 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 12 цаг 2 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 12 цаг 7 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 12 цаг 15 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 12 цаг 18 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 12 цаг 23 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 12 цаг 30 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ
Top