x

Л.Гантөмөр: Манай 126 нэр дэвшигчийн 102 нь цоо шинэ хүмүүс

Ардчилсан Намын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр “Ардчилсан Нам ес дэх удаагийн Их хурлын сонгуульд оролцоход бэлэн байгаа. Бид дүрэм журмынхаа дагуу нэр дэвшигчдээ тодруулж, тавдугаар сарын 20-ны орой зарласан. 2016 онд АН үсгүй ялагдаж, дөнгөн данган бүлэгтэй болсон. 2020 оны УИХ-ын, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд мөн л адил ялагдсан.  

Энэ удаагийн сонгуульд бол зөвхөн АН-ын сонгууль биш. Монголд ардчилал байх уу, үгүй юу гэдгийг шийдэх сонгууль юм. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд манай намын удирдлагууд Монгол орноо 2-3 удаа бүтэн тойрч, бидний асуудал юунд байна вэ гэдгийг тодорхойлсон. Эдгээр асуудлыг шийдэх парламентыг сонгох сонгууль энэ удаагийнх юм. Монголын хамгийн том асуудал авлига юм. Авлигыг шийдэж чадах тэр бүрэлдэхүүнийг сонгоорой гэж АН-ын гишүүд санал гаргасан. Бид нэр дэвшигчдээ тодруулахдаа намын гишүүдээсээ дараа нь аймаг, дүүргийн намын хороодоосоо асуусан. Эцэст нь сонгон шалгаруулах хороо байгуулж тэндээ шийдсэн.

Тойрогт нэр дэвшигчдээ гаргаж ирэхдээ дөрвөн удаа судалгаа хийсэн. Тойрогт танигдсан байдал, шийдэл, ард түмний хүлээлт зэргийг харгалзсан. Жишээ нь, ялагдаагүй Ерөнхийлөгч гэж бидний үзэж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг дэвшүүлсэн. Монголд үйлдвэрлэл бий болгохгүй бол болохгүй гэдэг үүднээс үйлдвэрлэгч, инженерүүдийг дэвшүүлж байгаа. Хэлмэгдсэн Ерөнхий сайд гэж бид Н.Алтанхуягийг хэлдэг. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг дэвшүүлсэн. Ард түмэн шинэ залуу, нэр цэвэр улстөрчийг хүлээж байгаа. Энэ хүлээлтэд хариу болгож бид хуучин улстөрчид болон төр засагт ажиллаж байсан хүмүүсээ хойш нь суулгасан.

Манай 126 нэр дэвшигчийн 102 нь цоо шинэ хүмүүс.

Ингээд манай нам тавдугаар сарын 25-нд намын даргын гарын үсэгтэй нэр дэвшигчдийн нэрсээ СЕХ-нд хүргүүлсэн. Одоо СЕХ АН-аас нэр дэвшигчдийг бүртгэж авах процесс явагдаж байгаа. АН-ын нэг л шийдвэр байгаа. Намын даргын явуулсан нэрс нэг л байгаа” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг...
Top