x

Таван их наяд төгрөгийн хөтөлбөрөөр сонгуулийн сурталчилгаа хийж байна

УИХ-ын нэгдсэн чуулганаар өнгөрсөн сард Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталсан билээ. Энэхүү хуулийн талаар Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаа тухай эрх зүйч болон эдийн засаг нарын төлөөлөл Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.

Энэ талаар эрх зүйч Х.Номингэрэл "Дөрөвдүгээр сарын 19-ний өдөр УИХ нэн яаралтай гэх онцгой журамтай болсон. Сэжиг бүхий хуулийг тус журмаар нэн яаралтай баталдаг. 

Энэ журмыг ашиглаж Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг баталсан. 

Тус хууль тогтоомжийг бүхэлд нь аваад үзвэл нэн яаралтай гэх үг өгүүлбэр ашиглаж, ямар ч судалгаа тооцоололгүйгээр асар их санхүү мөнгөний асуудлыг шийдвэрлэсэн. Сонгууль угтаж бэлэн мөнгөний хөтөлбөр хэрэгжүүлсэн хууль болжээ. 

Хуулийг яаж бүтээхийг Хууль тогтоомжийн тухай, төсөв санхүү хэрхэн нэгдмэл байхыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар зохицуулдаг. Гэтэл энэ хоёр хуулийг алагсаж, малчдад шинэ хоршоо нэрээр бэлэн мөнгөний хөтөлбөр хэрэгжүүлэхээр баталсан. 

Монгол Улс Үндсэн хуулийн ардчилалтай. Үндэс хуулийн 25 дугаар зүйлд УИХ-ын бүрэн эрхийг заасан байдаг. УИХ-ын төсөв батлах үндсэн бүрэн эрхтэй. Хэрэв өөрчлөлт оруулах шаардлагатай бол тодотгол гэх процессоор хийдэг. 

Төсвийн ерөнхийлөн захирагчдын хооронд зохицуулалт хийх замаар нэгэнт батлагдсан хуулийг Засгийн газар өөрийнхөөрөө өөрчлөх эрх авсан. 

Таван их наяд төгрөгийн хөтөлбөрийг буруу зүйл хийж байгаа юм шиг харагдуулахгүйгээр төсөв санхүү, хууль тогтоомжийн системийг эвдэж сонгуулийн сурталчилгаа хийж байна.

Төсөвт зохицуулалт хийх тухай Засгийн газрын 167 дугаар тогтоол баталсан гээд байгаа боловч "legalinfo.mn"-д ороогүй. Тэгэхээр хаанаас хэдэн төгрөг авч, яаж зарцуулах нь одоогоор бэлэн болоогүй. 

Засгийн газраас тус тогтоолыг батлангуут улс даяар хоёр төрийн албан хаагч сум бүрд шинэ хоршоо хөтөлбөрийг танилцуулах, малчдыг төсөл бичихэд сургагч багшаар ажиллахаар явсан. 

Төсвийн хөрөнгөөр орон нутагт сонгуулийн сурталчилгааны шинжтэй зүйлийг сайд, төрийн албан хаагчид шууд хийж эхэлсэн. Энэ нь малчдыг бодсон хууль огт биш.

Үндсэн хуулийн цэц 14 хоногийн дотор маргаан үүсгэсэн асуудлын хариуг өргөдөл ирүүлсэн хүмүүст өгөх ёстой. Маргаан үүсгэвэл Бага суудлын хуралдаан болж, дүгнэлт гаргадаг.

Тус дүгнэлтийг авч хэлэлцүүлэхээр УИХ-д өгдөг. УИХ-ын дүгнэлтийг хэлэлцээд хүлээж авах эсэхээ шийднэ. Хэрэв дүгнэлт гаргахгүй бол Их суудлын хуралдаанаар Цэц хэлэлцэж, тогтоол гаргана.

Тогтоолоор Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдвол тус хуулийн заалтыг хүчингүй болгоно. Ингэснээр Засгийн газрын тогтоол, зээлүүд хүчингүй болох юм. Гэхдээ 2-3 сар үргэлжлэх үйл явдал ажигдаж байгаа" гэв.

Эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар Эдийн засагч А.Батпүрэв "Монгол Улс хоршоо гэх хамтын ажиллагааны бүтцийг хөгжүүлэх гэж олон жил оролдож байгаа. Хөнгөлөлттэй зээл өгснөөр хоршоо хөгждөг байсан бол манай улсад хөгжих хугацаа нь болсон, хангалттай мөнгө зарцуулсан. 

Засгийн газраас 2021 оныг хоршоо дэмжих жил болгон зарлаж, сум хөгжүүлэх санг өөрчилж, таван жилийн хугацаатай гурван хувийн хүүтэй зээл олгож эхэлсэн. Энэ сангаас 200 орчим тэрбум төгрөгийн зээл гарсан. 

Зөвхөн зээл өгснөөр хоршоо хөгждөггүй, үүний цаанаа хамтран ажиллах бизнес загвар, түүнийг дэмжих эдийн засгийн орчин хэрэгтэй. Энэ орчин одоогоор бий болоогүй.

Хоршоог дэмжих сангаас гарсан зээл 2022 оны байдлаар 80 хувь нь чанаргүй болсон. 2023 оноос зээлүүдийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэсний үр дүнд эргэн төлөлт нэмэгдэж, чанаргүй зээл нь 40 орчим хувь болж байсан. 

Гэтэл энэ онд Шинэ хоршоо хөдөлгөөн өрнүүлэх зорилгоор зээлийн мэдээллийн санд байгаа чанаргүй зээлийн мэдээллийг нэг удаа устгасан.

Зээлийг хүчээр малчдад өгөх юм байна. Заавал хоршиж ажилла, эс бөгөөс бэлчээр олголт байхгүй гэсэн дарамт ирэх учраас малчид хоршоонд хөрөнгө оруулахаар зээл авна. Энэ нь эдийн засгийн үр ашиггүй учраас малчид хэдэн жилийн дараа их хэмжээний өр зээлд орно. 

Арилжааны банкуудыг татаж оролцуулахдаа зургаан хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл өгнө. Хүүний зөрүүг нь төсвөөс буюу татвар төлөгчдийн мөнгөнөөс өгөх юм байна.

Одоогоор малчдын арилжааны банкны зээлийн хүү 20 хувьтай байгаа. Зургаан хувиар зээл өгөхөд 14 хувийн хүүний зөрүү гарч ирнэ. Ингэж бодоход жилд 600 гаруй тэрбум төгрөг хүүний зөрүүд зарцуулагдана" хэмээн ярилаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Болгарын парламентын ээлжит бус сонгууль болж байна 2 цаг 12 мин Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ 2 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн.  Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй 2 цаг 33 мин Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 15 цаг 49 мин Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ Өчигдөр 15 цаг 01 мин Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гаргав Өчигдөр 14 цаг 56 мин Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв Өчигдөр 14 цаг 47 мин "Дэлхийн циркийн өдөр" тохиож байна Өчигдөр 14 цаг 41 мин Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ Өчигдөр 14 цаг 35 мин Тариалангийн салбарын санхүүжилтыг 70 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ Өчигдөр 14 цаг 31 мин Хөгжих үү, хоцрох уу? Өчигдөр 14 цаг 23 мин Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй Өчигдөр 14 цаг 07 мин Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 хувьд хүрчээ Уржигдар 19 цаг 37 мин Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулганд оролцож байна Уржигдар 19 цаг 37 мин Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Уржигдар 19 цаг 26 мин Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Уржигдар 18 цаг 57 мин Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэргүүлж эхэллээ Уржигдар 15 цаг 38 мин 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Уржигдар 15 цаг 36 мин Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллээ Уржигдар 15 цаг 35 мин Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан хаагч байх хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 15 цаг 26 мин
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга Чойбалсангийн сэжигтэй үхэл С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ...
Top