x

Найман жил хийгээгүй ажлуудыг найм хоногийн дотор амжих юм уу

МАН найман жилийн туршид үнэмлэхүй олноор эрх барилаа. Өнгөрсөн 2020 оны сонгуулиар “Дөрвөн жил болоод л төр барьж буй нам солигдчихоор хариуцлага тооцох бололцоогүй болгож байна” гэсэн суртал ухуулгыг хүчтэй хийсний үр дүнд ард түмний сонголтыг дахин авч чадсан. Нэг ёсондоо одоо иргэд, сонгогчид хариуцлага тооцох эзэнтэй болсон гэсэн үг.

Тус намын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг Үндэсний аудитын газраас 73 хувийн биелэлттэй хэмээн дүгнэсэн гэдэг зүйлийг тойрогтоо ажиллаж байгаа гишүүд нь яриад эхэлсэн байна лээ. Гэвч улс төрийн намын хувьд өөрийн хүнээ даргаар нь тавьсан аудитын газрын дүгнэлтээс гадна ард түмний тавих дүн гэж нэг айхтар зүйл бий. Тийм ч болохоор энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа шалгалтыг хэдхэн хоногийн дараа ард түмэндээ өгнө. Тэд ч тохирох үнэлгээг нь өгөх нь гарцаагүй. УИХ-ы н 2 0 2 0 оны ээлжит сонгуульд МАН дэвшүүлсэн 702 зорилтынхоо хэдэд нь хүрсэн, хэдийг нь хийсэн гэдгийг сонгогчид л сайн мэдэж байгаа.

Нэг үеэ бодвол иргэдийн санах ой сайжирч, аливаа зүйлийг эргэцүүлэн тунгааж, хувь хувьдаа дүгнэлт гаргадаг болсон. Улам л хэрсүү болж, мэдлэг боловсролтой залуу сонгогчид хүч түрэн гарч ирсээр байгаа. Тийм ч болохоор эрх баригч нам сонгогчдынхоо ханыг гаргах зорилгоор өнгөрсөн хугацаанд гурван ч удаа том хэмжээний судалгаа явуулсан гэх юм билээ. Энэ судалгаан дээрээ үндэслэн  сонгуулийн тойргоо бүсчлэн томсгосон байж ч мэднэ. Учир нь нэг аймагтаа улиг болтлоо нэр дэвшиж сонгогдсон нөхөд дахин гарч ирэх бололцоогоор хомс болчихоод байсан учраас зэргэлдээ аймгуудын сонгогчдоор зөрүүг нь нөхнө гэж тооцоолсон байж болохыг ч улс төр судлаачид бас хэлээд байгаа юм.

Цар тахалтай амаргүй жилүүд байсан гэдгийг сүүлийн хэдэн жил улиг болтол давтсан эрх  баригчид ойрын үед маш их ажилтай, ажилсаг хүмүүс болж хувирлаа. Цас зуданд нэрвэгдсэн малчдаа энэрч, малгүй болсон иргэдэд нэг удаад таван жилийн хугацаатай найман сая төгрөгийн хүүгүй зээл олгохоор болов. “Шинэ хоршоо” хөтөлбөрийг  санаачилж, арилжааны банкуудаар дамжуулан 50 хүртэлх сая төгрөгийн зээл өгч, нийслэлийн иргэдээ өдөр бүр шинэ мах, сүүгээр хангана гэв. Ингэснээр малчид маань өрхийн орлогоо нэмэгдүүлж, дутагдах гачигдах зүйлгүй болохоор болов. Сүүлийн хэдэн жил огт хөдлөөгүй ипотекийн зээлийг явуулж, 10 мянган иргэнд орон сууцны зээл олгохоор шийдэв.

Бүр сарын дундаж орлого нь хоёр сая төгрөгөөс бага иргэдэд энэхүү ипотекийг түлхүү олгоно гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нь мэдэгдэв. Тэгвэл нийслэлийн Засаг дарга нь Улаанбаатар хотыг 14 жижиг хот болгон хувааж, тулгамдаад байгаа түгжрэл, утаа зэрэг хотын асуудлуудыг бүрэн шийдвэрлэх хуулийн төсөл санаачилж, яаралтай горимоор УИХ руу зүтгүүлэв.

Өдгөө Их хурлын гишүүд нь даргынхаа захирамжийн дагуу энэ хуулийг тойрогтоо суртчилан таниулах өдөрлөгүүдийг хийж яваа. . Тэдэн дунд татвар төлөгчдийн мөнгөөр барьж байгуулсан сургууль , цэцэрлэгийг өөрийн хөрөнгөөр барьчихсан аятай аяглаж яваа нь ч байна. Үүгээр үл барам Сүхбаатарын талбайгаас Хөшигийн хөндийн нисэх буудал руу шууд хүрэх гүүрэн замыг барьж байгуулна хэмээн гүйцэтгэх засаглалын тэргүүн амлалаа. Нэг ёсондоо улсын маань хөгжил ирэх сараас өмнө цэнгэлийн манлайдаа бүрэн хүрч, “Аз жаргалтай” 14 хотын иргэд амар жимэр амьдрах бололтой.

Гэтэл нөгөө иргэд чинь өөрсдийг нь амар амгалан амьдруулах гээд шар махтайгаа хатаж яваа нөхдөд итгэхгүйгээр үл барам “Найман жил хийгээгүй ажлаа найм хоногт амжих уу” хэмээн амыг нь асууж, тавлаж байна. Нэг ёсондоо хуучны сайхан цаг шиг хулхин дээр нь өнгө, өнгийн цэцэг ургуулж, хэд гурван төгрөг өгөөд саналыг нь авчихдаг байдал өөрчлөгджээ. Тиймээс л олон нийт амыг нь асуугаад байгаа хэрэг. Дээрээс нь манайд ирж өгдөггүй “Цаг нь болохоор”, тохиож өгдөггүй “Шаардлагатай бол” гэсэн үг их дэлгэрснээр ард түмэн итгэхээ больчихсон гэсэн үг.

Нээрээ ч үнэхээр малчдаа бодох байсан юм бол тэр цаг нь яагаад дөрвөн жилийн өмнө байж болсонгүй вэ. Утаагүй түлшиндээ угаартан суугаа гэр хорооллынхноо орон сууцанд оруулах байсан юм бол ипотекийн зээлээ аль гурван жилийн өмнөөс тасралтгүй хэрэгжүүлээд яваад байж болох л байсан.

Их хурлын гишүүний зөөлөн суудлаас гулсан уруудаж их хотыг удирдсан эрхмүүд хэдэн жилийн өмнөөс л хэл амгүйхэн шиг метрогоо бариад, түгжрэлээ шийдээд явахад яг юу нь болохгүй байв аа. Хэрэв тэгсэн бол улс даяараа хэдэн саяар нь малаа үхүүлж байхын оронд малчид нь хамгийн баян хүмүүс болох байлаа. Орон сууцанд хэвийн хамруулаад байсан бол хайртай дотны хүмүүсээ угаартуулан, гэр байшингаа шатаан барин уулын мухарт амьдрахыг хэн ч хүсэхгүй. Ингээд асуухаар өнөөх л цар тахал, дайн байлдаанаа улстөрчид ярьдаг. Гэтэл хэлж ирдэггүй өвчин ганцхан манайхыг дайраагүй. Дэлхийн бүхий л улсыг хамарсан. Тийм байтал бусад улс орнууд хүн ардынхаа төлөө хийж хэрэгжүүлэх ёстой ажлуудаа хийгээд л, хөгжиж дэвжээд байдаг.

Харин манайх болохоор хий хоосон амлалт хөврүүлж, бахь байдгаараа байсаар байна. Энэ жилийн сонгуулийн сурталчилгаа албан бусаар он гарангуут эхэлсэн. Цас зудын байдал нэг талдаа өнөөгийн УИХ-ын болон Засгийн газрын гишүүдэд сайхан далим болсон. Боодол өвч, уут будаа тэврээд орон нутгаар мөн ч их хэссэн. Ингэж явахдаа мэдээж өөрийгөө рекламдаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарахаа тэд мартаагүй. Ирэх долоо хоногоос нам, эвслийн нэр дэвшигчид эцсийн байдлаар тодроод эхэлнэ. Ингээд сар гаруйхан хугацааны дараа сонгууль болно.

Ийм цаг үед бүтэх, бүтэхгүй нь мэдэгдэхгүй баахан ажил эхлүүлж, хийж бүтээж байгаа дүр эсгээд байгаа болохоор л ард түмэн сонгууль гэж хараад итгэхгүй байгаа юм. Тэгээд эцэс сүүлд нь “Яг хийх гэж байсан чинь сонгууль болчихсон” гэдэг үгээ тоть шиг давтсаар ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно гэдгийг чинь ард түмэн мэдээд байна. Тийм болохоор ингэж амыг нь асуугаад байгаа хэрэг л дээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 05 сарын 13 | Хариулах
  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 05 сарын 13 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Болгарын парламентын ээлжит бус сонгууль болж байна 3 цаг 57 мин Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ 4 цаг 5 мин Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн.  Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй 4 цаг 18 мин Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 15 цаг 49 мин Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ Уржигдар 15 цаг 01 мин Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гаргав Уржигдар 14 цаг 56 мин Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв Уржигдар 14 цаг 47 мин "Дэлхийн циркийн өдөр" тохиож байна Уржигдар 14 цаг 41 мин Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ Уржигдар 14 цаг 35 мин Тариалангийн салбарын санхүүжилтыг 70 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ Уржигдар 14 цаг 31 мин Хөгжих үү, хоцрох уу? Уржигдар 14 цаг 23 мин Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй Уржигдар 14 цаг 07 мин Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 хувьд хүрчээ 2026-04-17 Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулганд оролцож байна 2026-04-17 Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна 2026-04-17 Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо 2026-04-17 Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэргүүлж эхэллээ 2026-04-17 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов 2026-04-17 Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллээ 2026-04-17 Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан хаагч байх хуулийн төслийг хэлэлцэв 2026-04-17
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга Чойбалсангийн сэжигтэй үхэл С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ...
Top