x

Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд  Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Дэлхийн хүн амд 65 ба түүнээс дээш насны ахмадууд 2022 онд 10 хувийг эзэлж байсан бол 2030 онд 12 хувь буюу 994 сая, 2050 онд 16 хувь буюу 1.6 тэрбум болж өсөхөөр судалгаа гарсан. Монгол Улсын хувьд 60 ба түүнээс дээш насны ахмад настны тоо 2000 онд нийт хүн амын 5.4 хувь, 2010 онд 5.8 хувь, 2021 онд 9.7 хувь байсан бол 2030 онд 11.9 хувь, 2050 он гэхэд 5 хүн тутмын нэг нь 60 ба түүнээс дээш настай болох магадлалтайг Үндэсний статистикийн хорооноос тооцоолжээ. 2022 оны байдлаар Монгол Улсад нийт хүн амын 10.5 хувь буюу 344.6 мянган ахмад настан байна.

Хүн ам зүйн өөрчлөлтийн улмаас нийт хүн амын дунд ахмад настнуудын эзлэх хувь хурдацтай өсөж байгаатай уялдуулан насжилтад бэлтгэх, ахмад настанд үзүүлэх урт хугацааны цогц тусламж үйлчилгээний болон ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогыг сайжруулах зорилгоор Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан хэмээн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд танилцуулав.

Тэрбээр, 2017 онд шинэчилсэн найруулгаар батлагдсан Ахмад настны тухай хуульд ахмад настанд зөвлөгөө өгөх, өдрийн үйлчилгээ, явуулын үйлчилгээ болон өдрөөр эмчлэх, асран сувилах үйлчилгээ зэрэг шинэ төрлийн үйлчилгээг бий болгож, иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр тусгасан ч энэ шинэ үйлчилгээний хэрэгжилт тун хангалтгүй байна. Энэ төрлийн үйлчилгээнд тухайлбал 2022 оны байдлаар 2300 хүнд 600.0 сая төгрөг зарцуулж, нийт ахмад настны нэг хүрэхгүй хувийг хамруулж байгаа нь Монгол Улсад ахмад настныг дэмжих, хөгжүүлэх, нийгмийн амьдралд оролцуулах зэрэг үйлчилгээ байхгүйтэй адил байна гэсэн үг юм.

Ахмад настны тухай хуулийн ихэнх заалтын хэрэгжилтийг хангах чиг үүргийг орон нутгийн байгууллагад өгсөн боловч нэгдсэн арга зүй, удирдлага, зохион байгуулалтаар хангах байгууллага болон арга механизм нь тодорхойгүй, орон нутгийн төсөвт хангалттай хөрөнгө тусгагдаагүй зэрэг шалтгаантай байна. Түүнчлэн Ахмад настны тухай хуулийн дагуу үзүүлэх үйлчилгээ, дэмжлэг туслалцаа нь ахмадуудын тодорхой зорилтот бүлэгт бус, нийт ахмадуудын эрэлт хэрэгцээнд үндэслэх шаардлагатай.

Одоогоор манайд ахмад настанд зөвхөн протез, ортопедийн хөнгөлөлт үзүүлэх, амралт рашаан сувиллын хөнгөлөлтийг жилд нэг удаа үзүүлэхээс өөр тэдэнд зориулсан байнгын тогтмол үзүүлдэг төрөл бүрийн сэргээн засалтын болон хөгжил, хамгааллын үйлчилгээ дутагдалтай байна. Иймд ахмад настны цогц тусламж үйлчилгээний тогтолцоог бүрдүүлэх, санхүүжилтийг тодорхой болгох, урт хугацааны тусламж үйлчилгээг хөгжүүлэх шаардлагын үүднээс хуулийн төсөлд тодорхой заалтуудыг тусгасан гэлээ.

Мөн хүн амын дундаж наслалт тогтмол нэмэгдэж улмаар хөдөлмөрийн насны хүн амд ноогдох ахмад настнуудын тоо 2010 онд 10 хүн тутамд 1 байсан бол, 2040 он гэхэд 4 хүн тутамд 1 болохоор байна. Өөрөөр хэлбэл хүн ам насжихын хирээр залуу ажилчдын эзлэх хувь буурах тул мэдлэг чадвартай, ажил амьдралын туршлагатай ахмад ажилчдын хөдөлмөр эрхлэлтийг зохистой хэлбэрээр дэмжих шаардлага тулгарч байна.

Иймд ахмад настны тогтвортой орлогын эх үүсвэрийг хангах зорилгоор ахмад настнуудыг үргэлжлүүлэн хөдөлмөр эрхлүүлэхийг дэмжих, эдийн засгийн идэвхийг нь хадгалах, ахмад настнууд өөрийн чадавхыг амьдралынхаа туршид бүрэн дүүрэн ашиглах, тэдний мэргэжил, туршлага, ур чадварт түшиглэж залуу үеийг сургах, нөгөө талаар ахмад настан бүх нийтийн үйл хэрэгт идэвхтэй оролцох оролцоог дэмжин ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих олон талт бодлогыг батлан хэрэгжүүлэх зорилгоор Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих заалтуудыг тусгав.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийллийн дуудлагад ахмад настны эсрэг хүчирхийлэл нэмэгдэж байна. 2020 оноос 2022 оны байдлаар Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандсан ахмад настны эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийг хэлбэрээр нь ангилан үзэхэд эдийн засгийн хүчирхийлэл 36 хувийг эзэлж байна. Иймд ахмад настанд тохиолдож байгаа эдийн засгийн хүчирхийлэл буюу тэтгэвэр, тэтгэмжийг нь зөвшөөрөлгүй зарцуулах, барьцаалж зээл авах, өмч хөрөнгийг нь дур мэдэн зарцуулах, ашиглах зэрэг асуудлын зохицуулах зорилгоор Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах төслийг боловсруулсан. Мөн Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд ахмадын байгууллагын статус, санхүүжилтийг тодорхой зааж өгсөн.

Энэ хууль батлагдсанаар ахмад настанд төрөөс үзүүлэх дэмжлэг үйлчилгээнд хамрагдах ахмад настны тоо өсөж 50.0 орчим тэрбум төгрөгийн нэмэлт хөрөнгө шаардагдана. Нийт зардлын 80 гаруй хувь ахмад настны хөгжлийн болон эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, сэргээн засах зэрэг ахмад настны эрүүл мэнд, нийгмийн оролцоог дэмжихэд чиглэсэн иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгэх болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээнд зарцуулагдана.

Ингэснээр ахмад настны урт хугацааны асаргаа үйлчилгээ, эрүүл насжилтыг дэмжиж, эрүүл мэнд, нийгмийн оролцоо сайжирч улмаар эмнэлэгт хэвтэх, эм худалдан авах зэрэг эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний зардал аажмаар буурах эерэг нөлөөтэй юм. Мөн иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлэх үйлчилгээг дэмжсэнээр ахмад настны болон мэргэжлийн байгууллагуудын ажлын байрыг нэмэгдүүлж, эдийн засагт сайнаар нөлөөлнө гэж үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дүүжин замын тээврийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа 14 цаг 11 мин Гуравдугаар сарын 4-нөөс нөөцийн махны өргөтгөсөн худалдаа есөн цэгт гарна 14 цаг 12 мин УБЦТС-иас маргааш хийгдэх цахилгаан тоноглолын засварын хуваарийг мэдээллээ 14 цаг 13 мин Криштиану Роналду өвдгөндөө бэртэл авч, талбайг орхилоо 14 цаг 15 мин Умард Солонгосоос ОХУ руу 33 мянган чингэлэг зэвсэг илгээжээ 14 цаг 20 мин Герман, Франц, Их Британи Ираны довтолгоог буруушааж, хамтарсан мэдэгдэл гаргалаа 16 цаг 15 мин "Бүргэдийн баяр-2026" энэ сарын 7, 8-нд "Чингис хааны хүрээ"-нд болно 16 цаг 17 мин Монгол, Канадын уул уурхайн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргана 16 цаг 19 мин Дэлхийн газрын тосны 20 хувийн тээвэрлэлт зогсонги байдалд оров 16 цаг 21 мин АНХААРУУЛГА: Нутгийн зүүн хагаст цас орж, жавартай хүйтэн байхыг анхааруулж байна 16 цаг 35 мин Агаарын цохилтын хариуд Иран нисгэгчгүй төхөөрөмжөөр довтолж эхэллээ 16 цаг 36 мин Хүүхдийн эрх зөрчсөн иргэдэд 28 сая төгрөгийн торгууль оногдууллаа 16 цаг 38 мин Засгийн газар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар дундаж давхаргыг тэлэх зорилт тавилаа 16 цаг 39 мин Намаа цэгцэл. Нам дээрээ эхлээд цэгцэр 18 цаг 8 мин Г.Гантулга: Дотоод сонгуулиа шударга явуулж байж АН-д эв нэгдэл бий болно                                                                    18 цаг 36 мин Өвлийн паралимпын наадмыг зорих Монголын баг тамирчдыг үдэн гаргалаа 18 цаг 38 мин Аялал жуулчлалын 11 бүсэд менежментийн төлөвлөгөө боловсруулж, иргэдийн оролцоог дэмжинэ 18 цаг 40 мин Rose 'Brit Awards'-аас шагнал хүртсэн анхны K-pop артист болж, түүх бүтээлээ 18 цаг 41 мин Ойрх Дорнодын мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ 13 хувиар огцом өслөө 18 цаг 43 мин Хөрөнгө оруулагчид, бизнесийнхэн тодорхой бөгөөд тогтвортой байдлыг хүсч байна 18 цаг 51 мин
iИх уншсан
Бие ба сэтгэлийг оношилсон хоёр Сиддарта Л.Гантөмөр: Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах намынхаа ... Цалингийн нэмэгдэл эхний таван жилдээ ажиллаж буй залуу багш... УИХ-ын даргын айлчлалаар оросууд бидэнд “Байрандаа байгаарай... 1072 хувьцааны ноогдол ашгийг Нийгмийн даатгалын санд хувьца... Монгол сэрдэг Морин жил Г.Гантулга: Дотоод сонгуулиа шударга явуулж байж АН-д эв нэг... Намаа цэгцэл. Нам дээрээ эхлээд цэгцэр Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга ш... М.Нарантуяа гишүүний Түнхэл тосгон дахь гэрт хулгай оржээ АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ Д.Баасандамба: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бол хамгийн ш... Монгол, БНСУ-ын цагаачлалын байгууллагууд визийн нөхцөлийг х... Пакистан улс Афганистаны нийслэл Кабул руу агаарын цохилт өг... Дэлхийн банк төмөр замын терминалын дэд бүтцэд хөрөнгө оруул... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд Д.Даваа, А.Ананд нарт итгэ... Умард Солонгосоос ОХУ руу 33 мянган чингэлэг зэвсэг илгээжээ... “Туулын хурдны зам” мега төслийг үр нөлөөтэй төлөвлөсөн байд... 2026 оны "Оюутан цэрэг" сургалтын бүртгэл гуравдугаар сарын ... Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах тэмцээн эх...
Top