x

“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг өргөн мэдүүлэв

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг өчигдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн  7 дахь заалтад “Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна.” гэж, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт “Засгийн газар Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийг жил бүрийн 05 дугаар сарын 01-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ...” гэж заасны дагуу Эдийн засаг, хөгжлийн яамнаас “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө”-ний төслийг боловсруулан, Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон хэмээн салбарын сайд танилцуулав.

Тэрбээр, “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулахдаа “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” зэрэг хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигтэй уялдуулсан болохыг тодотголоо.

Төлөвлөгөөний төсөлд салбарын яамд болон аймаг, нийслэл 2025 онд хэрэгжүүлэхээр нийт 68 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий 711 төсөл, арга хэмжээний санал ирүүлсэн аж.  

“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө”-ний төсөл нь “Эдийн засгийн өсөлтийн өгөөжийг өрх бүрд хүргэх” гэсэн зорилгын хүрээнд “Эдийн засгийн тогтвортой өсөлтийн бодлого”, “Эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх хүний хөгжлийн бодлого”, “Шинжлэх ухаан, дэвшилтэт технологид тулгуурласан засаглалын бодлого”, “Бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах бодлого”, “Ногоон хөгжлийн бодлого”, “Бүсчилсэн хөгжлийн бодлого”, “Улаанбаатар хотын бүсчлэл- 20 минутын хотын бодлого”, “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх” гэсэн бодлогын 8 тэргүүлэх чиглэлийг тодорхойлж тусгажээ.

“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө”-ний төслийн нэгдүгээр бодлогын тэргүүлэх чиглэл буюу “Эдийн засгийн тогтвортой өсөлтийн бодлого”-ын хүрээнд гадаад худалдааг хөнгөвчилж, экспортын зах зээлийг өргөжүүлэх, хөдөө аж ахуйн салбарыг шинэ технологи инновацад суурилан хөгжүүлж, цаг уурын эрсдэлд дасан зохицсон, үр ашигтай бизнесийн салбар болгон хөгжүүлэх, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт уул уурхайн шилжилтийг хийх, боомтын сэргэлт, бүс холбосон таван тойрог замын төслүүдийг хэрэгжүүлж тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээг бий болгох, эрчим хүчний салбарт бодлогын суурь шинэчлэл хийж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах чадвартай салбар болгон хөгжүүлэх, дөрвөн улирлын аялал жуулчлалын дэд бүтэц, үйлчилгээг хөгжүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг эдийн засгийн бие даасан салбар болгон хөгжүүлэх бодлого баримтална.            

Хоёрдугаар бодлогын тэргүүлэх чиглэл буюу “Эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх хүний хөгжлийн бодлого”-ын хүрээнд үндэсний орон сууцжуулах бодлогыг баялгийн сантай уялдуулан дэмжих, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үйлчилгээг эрчимжүүлэх, боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, өрсөлдөхүйц чадвартай төгсөгчдийг бэлтгэх, нийгмийн баталгааг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогыг хүн амын бүлэг бүрд зориулан оновчтой хэрэгжүүлэх, соёл, спортын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх бодлого баримтална. 

Гуравдугаар бодлогын тэргүүлэх чиглэл буюу “Шинжлэх ухаан, дэвшилтэт технологид тулгуурласан засаглалын бодлого”-ын хүрээнд төрийн шийдвэр гаргалтад хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологи ашиглаж, иргэдэд ойр төрийн үйлчилгээг бий болгох, шинжлэх ухаан, технологи, инновац, хиймэл оюун ухааны салбарын хөгжлийг эрчимжүүлэх, хүний эрхийн баталгааг хангах, хараат бус, ил тод шүүхийн бие даасан байдлыг бэхжүүлэх, төрийн албаны хүний нөөцийн чадавхыг бэхжүүлж, нийгмийн баталгааг хангах бодлого баримтална.  

Дөрөвдүгээр бодлогын тэргүүлэх чиглэл буюу “Бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах бодлого”-ын хүрээнд бизнесийн салбарт төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмыг баримталж, төрийн оролцоог хязгаарлах, бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, банк, санхүү, даатгалын салбарын реформыг хэрэгжүүлж, зээлийн хүүг бууруулах бодлого баримтална.     

Тавдугаар бодлогын тэргүүлэх чиглэл буюу “Ногоон хөгжлийн бодлого”-ын хүрээнд ногоон хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих, байгаль орчны тогтвортой байдлыг хангах бодлого баримтална. 

Зургаадугаар бодлогын тэргүүлэх чиглэл буюу “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ын хүрээнд хөрөнгө оруулалт, хөгжлийг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаар төлөвлөх, бүсийн ялгаатай болон шаталсан татварын эрх зүйн орчныг бүрдүүлэх,  бүсүүдэд эдийн засгийн тусгай бүсийг байгуулж, одоо байгаа татваргүй чөлөөт бүсүүдийг ашиглалтад оруулах бодлого баримтална.

Долоодугаар бодлогын тэргүүлэх чиглэл буюу “Улаанбаатар хотын бүсчлэл- 20 минутын хотын бодлого”-ын хүрээнд Улаанбаатар хотын засаглалыг сайжруулж, иргэд нийгмийн үйлчилгээг төвөгшөөлгүй, өөрийн гэрээс “20 МИНУТЫН ЗАЙ”-д авах бололцоог бий болгох, түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах төслүүдийг эрчимжүүлэх бодлого баримтална. 

Наймдугаар бодлогын тэргүүлэх чиглэл буюу “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх”-ын хүрээнд “Нэг цонх-Нэгдмэл гадаад бодлого”-ыг үргэлжлүүлэх, батлан хамгаалах тогтолцоог бэхжүүлэх, орчны аюулгүй байдлыг хангаж, хүн, нийгмийн амар тайван орчныг бий болгох бодлого баримтална гэлээ.

 Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслий тухай

 Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах бодлогыг баримталсан бөгөөд Төсвийн тухай хууль 281.4 дэх заалт болон холбогдох журмын дагуу төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээ, олон улсын байгууллага, хэвлэл мэдээлэл, иргэдийн олон талт оролцоог хангахад олон нийтийн хэлэлцүүлгийг 3 дугаар сард зохион байгуулж, холбогдох хуулийн шаардлагуудад нийцүүлэн боловсруулжээ.

Эдийн засгийн өсөлт 2025 онд эрчимжиж, 8.0 орчим хувьд хүрэх хүлээлттэй байна. Үүнд уул уурхай болон хөдөө аж ахуйн салбарын экспорт нэмэгдэж, тээвэр логистик, аялал жуулчлал зэрэг үйлчилгээний салбарын үйл ажиллагаа идэвхжихээр байгаа нь голлон нөлөөлөхөөр байна. Цаашид, Оюутолгойн гүний уурхайн эрдсийн өндөр агуулгатай баяжмал үйлдвэрлэл болон бусад уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт нэмэгдэж, худалдааны түнш улс орнуудтай хийж буй худалдааны хэлэлцээрүүдийн хүрээнд хөрөнгө оруулалт, экспорт тогтвортой өссөнөөр 2026, 2027 онуудад эдийн засгийн өсөлт 6.5 хувь орчимд байхаар байна.

Эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулах, өрхүүдийн бодит орлогыг нэмэгдүүлэхэд инфляцыг бууруулж, 2025 онд 6 хувь, 2026 онд 4 хувь, 2027 онд 3 орчим хувьд хүргэхээр хуулийн төсөлд тусгалаа. Инфляцыг бууруулахад хөдөө аж ахуйн салбарт цогц шинэчлэл хийж хүнсний нийлүүлэлтийг сайжруулах, экспорт, импорттой холбоотой зохицуулалтыг оновчтой хийж, гадаад валютын улсын нөөцийг 10 тэрбум ам.долларт хүргэх, төсвийн алдагдлыг хязгаарлах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан төсөвт үзүүлэх нөлөөллийг  Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд тусгасан болно.

Хуулийн төслийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан тусгай шаардлагуудыг ханган боловсрууллаа. Тухайлбал:

Тэнцвэржүүлсэн орлого: Гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн үнийг олон улсын санхүүгийн мэдээллийн байгууллагуудаас гаргасан үнийн төсөөлөлд үндэслэхээс гадна макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдтэй уялдуулан төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тооцсон.

Тэнцвэржүүлсэн тэнцэл: Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд 2025 оны төсвийн жилээс эхлэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байна гэж заасан. Энэ хүрээнд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь дотоодын нийт бүтээгдэхүүний 2025 онд -2.0 хувь, 2026 онд -1.5 хувь, 2027 онд -1.0 хувьтай тус тус тэнцэж байгаа нь хуулийн шаардлагыг хангаж байна.

Зарлагын өсөлт: Нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хувь нь уул уурхайн бус салбарын өсөлт болон өмнөх 12 жилийн дунджийн аль ихээс хэтрэхгүй байна гэж заасан.  Төсвийн нийт зарлага 2025 онд 14.4 хувиар, 2026 онд 7.1 хувиар, 2027 онд 6.3 хувиар өсөхөөр төсөөлсөн нь тусгай шаардлагыг хангаж байна.

Засгийн газрын өр: Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдлийг 2025 онд 50 хувь, 2026 онд 45 хувь, 2027 онд 40 хувь болгон бууруулахаар тооцсон нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан 2024 оны төсвийн жилээс эхлэн Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдэл 60 хувиас хэтрүүлэхгүй гэсэн хуулийн шаардлагыг хангаж байна.

Хуулийн төсөл батлагдсанаар төсвийн хүрээний мэдэгдэл нь Монгол Улсын 2025 оны төсвийн зарлагын хязгаар, 2026-2027 оны дунд хугацааны зарлагын хязгаарын төсөөлөл болон Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл, холбогдох тооцоо, судалгааны үндсэн суурь үзүүлэлт болж, тэдгээрийг боловсруулах нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн Засгийн газраас үзжээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэн АТГ-т мэдүүлэг өгчээ Уржигдар 20 цаг 22 мин Гэрийн зовлонг төрийн зовлон бүү болго! Уржигдар 15 цаг 59 мин Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын хурал боллоо Уржигдар 15 цаг 22 мин Сэлэнгэ аймгийн хойд хилийн боомтоор нэвтэрсэн зорчигчийн тоо өсжээ Уржигдар 15 цаг 21 мин Цоохор ирвэс — Уулсын эзэн, байгалийн тэнцвэрийн илэрхийлэл Уржигдар 15 цаг 20 мин Халамж, гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл танилцуулагдлаа Уржигдар 15 цаг 19 мин Ахлах ангийн сурагчдад зориулсан “Level up” хөтөлбөр амжилттай хэрэгжиж, хаалтаа хийлээ Уржигдар 15 цаг 18 мин Ц.Даваасүрэн: Эхийн эндэгдэл буурсан нь хамтын ажлын үр дүн Уржигдар 15 цаг 17 мин “Цогт хунтайжийн санаашрал” баримтат кинонд дүр бүтээсэн сурагч урам авлаа Уржигдар 15 цаг 16 мин Засаглал, эрх зүйн хорооны хуралдаанаар долоон асуудал хэлэлцлээ Уржигдар 15 цаг 15 мин Иргэний нисэхийн үндэсний төвийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа Уржигдар 15 цаг 13 мин Улаанбаатар хотын замын бүтээн байгуулалтад турк компани хамтран ажиллах сонирхол илэрхийллээ Уржигдар 15 цаг 13 мин Г.Дэмүүлийн нэрэмжит хүчит 128 бөхийн барилдаан болно Уржигдар 15 цаг 12 мин Метро төслийн барилгын ажил хоёрдугаар улиралд эхэлнэ Уржигдар 15 цаг 11 мин Жендер ба уур амьсгалын өөрчлөлтийн уялдаа холбоог хэлэлцлээ Уржигдар 15 цаг 10 мин Лука Модрич Реал Мадрид клубээс энэ зун явна Уржигдар 12 цаг 57 мин Монгол, Катарын олимпын хороод хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 12 цаг 57 мин Газрын эрхийн цахим дуудлага худалдааг тавдугаар сарын 28-нд зохион байгуулна Уржигдар 12 цаг 56 мин 24 мега төслийн явц болон төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шинэ төслүүдийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 54 мин Японд цагаан будааны үнэ түүхэндээ хамгийн өндөр өсөлттэй байгааг зарлалаа Уржигдар 12 цаг 53 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн огцрох, огцрохгүйг МАН-ын Бага хурал биш, па... Л.Оюун-Эрдэнэ өргөдлөө өгөхгүй, оронд нь АН, ХҮН-ыг засгаас ... ТҮЦ-ээ дээрэмдүүлж, ажлын байргүй болсон иргэд ил задгай худ... Л.Оюун-Эрдэнэ ба МАН Хэн Монголд олигархиудыг дарж улсаа хөгжүүлэх юм бэ? Л.Гантөмөр: МАН худал хуурмагаар хол явахгүй, үнэнээ хэл Э.Одбаяр: Хяналт хийх явцад олон хүний эрх ашиг хөндөгдсөн б... Энэ төрийн муу туршилт болгоны бай нь багш нар биш Нара уулын ямаа Д.Энхсайхан: Хамгийн том дарамт бол ажил олгогчид ногдуулдаг... МАН анхан шатны үүрүүддээ төв талбайд сөрсөн жагсаал зохион ... Израиль Газад хүнс оруулахыг хязгаарлагдмал байдлаар зөвшөөр... Палм Спрингст үр тогтоох эмнэлгийг онилсон автомашины дэлбэр... “Будаа худалдаж авдаггүй” гэсэн мэдэгдлээсээ болж Японы Хөдө... Өрхийн дундаж орлого 1.8 сая, зарлага 2.9 сая төгрөгт хүрчээ... Магнус Карлсен 143 мянган шатарчинтай хийсэн түүхэн тоглолты... АН-ын удирдлагуудад хамтарсан Засгийн газраас гарах шаардлаг... Төрийн өндөр албан тушаалтнууд нийтийн хөрөнгийг буруугаар а... Улаанбурхан өвчний тохиолдол 2296 хүрч, нэг хүн нас баржээ Хэт халуун зунаас сэргийлж Токиогийн оршин суугчдыг усны суу...
Top