x

Ц.Анандбазар: "Бага үдийн сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн гэдэс цатгалан, шүд нь цоорохгүй

ЕБС болон цэцэрлэгийн хүүхдүүдийн үдийн цайнд сүү өгдөг болох хуулийн төсөл өргөн барьсан талаараа УИХ-ын гишүүн Ц.Анандбазар  өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. 

Ц.Анандбазар: 

-"Малын гаралтай түүхий эдийг үнэтэй болгох, малчдаа ажлын байртай болгох хуулийн төслийг өргөн барилаа. Тус хуулийн төсөл нь "Бага үдийн сүү" гэдэг нэртэй.

Энэ хөтөлбөрөөр 21 аймаг 330 сумын төвд буй 750 мянган ЕБС-ийн сурагч, цэцэрлэгийн хүүхдүүдэд 11:00 цагийн үед 250 гр хөөрүүлсэн сүүг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс өгөх юм.

Хичээлийн 22 хоногоор үржвэл сард дөрвөн сая литр сүүг орон даяар олгох боломжтой. Хичээлийн шинэ жилийн хугацаанд нийт 37 сая литр сүү олгох юм. Үүнийг 1,600 төгрөгөөр бодвол 60 тэрбум төгрөг болно. 3-4 үнээтэй айл жилд найман сая төгрөгийн орлого олох боломжтой юм.  

Энэ нь маш их ач холбогдолтой. Учир нь бага үдийн хоол хөтөлбөр нь инфляцаас хамаараад сургуулийн сурагчид байнга өлсөж, хоолондоо цаддаггүй асуудал бий болсон. Дотуур байрны хүүхдүүд байнга өлсгөлөн байдаг.

Улсын төсвөөр хооллолт, витамины дутагдлаас гарах боломжтой. Мөн шүд цооролтыг хөдөө орон нутаг, суманд бүрэн шийдэж буйгаараа онцлог. Үүнийг хоёр жилийн өмнө ЭМЯ, ХААХҮЯ хамтран судалгаа хийж, асуудал тавиад гацсан байсан. 20 гишүүн нийлж энэ хуулийн төслийг өргөн барьж байгаа.

Ирэх шинэ парламент хэлэлцэн баталж хүчин төгөлдөр болсны дараа та бүхний хүүхэд гэдэс цатгалан, шүд нь цоорохгүй. Сум болон аймгийн төвд ажиллаж буй хүмүүс ажлын байртай болно. 

Сумын төв дээр буй иргэд өөрсдөө ариутгасан сүү нийлүүлэх боломжтой. Малчин өрх орой бүр сүү хөөрүүлээд хүүхдүүддээ өгдөг байсан сайхан уламжлалтай. Монопол компаниас авах биш иргэдээс сүү авах боломжтой нь онцлог. 

Япончууд сүү хэрэглэж эхэлснээсээ хойш иргэд нь 15 см өссөн. Хүний өсөлт хөгжлийг дэмждэг чухал бүтээгдэхүүн бол сүү" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг...
Top