x

Д.Дэмбэрэл: ЭМДҮЗ-ийн гишүүн сард ₮100,000 авч байсан. УИХ урамшууллыг эргэж харах нь зүйтэй

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах Түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор Хөнгөлөлттэй олгож буй эмийн журамтай холбоотой мэдээлэлтэй танилцлаа. 

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

-Цаашдаа эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийг нэмэгдүүлээд явах уу? ЭМДҮЗ-ийн гишүүд ямар журам, шалтгаанаар ажилладаг вэ. Зөвлөлийн гишүүд ямар урамшуулал авдаг вэ?

Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд: 

-Эрүүл мэндийн салбар 2021 оноос эхэлж гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжсэн. ЭМДҮЗ-ийн тогтоолтой уялдуулж тарифын өөрчлөлтийг хийдэг. Хөнгөлөлттэй эмийн үнийн тарифыг жил бүр нэмж байна. Гэхдээ байнга нэмээд бай гэсэн үг биш. Өнөөгийн нөхцөл байдалд хөнгөлөлттэй эмийн олгож буй тоо нэмэгдэж байгаа. Энэ нь нийгэмд архаг суурь өвчлөл өндөр байна гэсэн үг. 

ЭМДҮЗ-ийн гишүүдийг УИХ-аар сонсгол явуулж, Нийгмийн бодлогын байнгын хорооноос томилдог. Засгийн газрын гурван гишүүн, даатгуулагчаас гурав, ажил олгогчоос гурван хүнийг сонгож, оролцуулдаг. Тус зөвлөлийн гишүүд хуралд сууснаар тодорхой хэмжээний урамшуулал авдаг. Би ажиллаж байх үедээ цалингийн доод хэмжээтэй дүйцэхүйц урамшуулал авч байсан.

ЭМДҮЗ-ийн дэд дарга асан, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл: 

-Эрүүл мэндийн даатгалын хөрөнгийн хэмжээ хоёр их наяд төгрөгт дөхөж байгаа. ЭМДҮЗ-ийн гишүүдийн урамшууллыг УИХ эргэж харах нь зүйтэй. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр гишүүдэд улиралд нэг удаа урамшуулал өгч байгаа. 320 мянган төгрөгийн хөдөлмөрийн хөлсний хэмжээтэй байхад сард 100 мянган төгрөг ногдож байсан. 

Бид ийм л урамшуулал авч ажиллаж байсан. Гэхдээ хариуцлагын түвшинд урамшууллаа нэмээрэй. Үүнийг авч үзэх ёстой асуудал" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг...
Top