x

Д.Амарбаясгалан: Малчид 50 сая хүртэлх төгрөгийн зээл авах боломжтой

Засгийн газрын ээлжит хуралдаанаар уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах мэдээллийг хийлээ.

Д.Амарбаясгалан:

-“Уур амьсгалын өөрчлөлтөөс хамаараад бэлчээрийн мал аж ахуй хүнд байдалд орсныг цас зудын нөхцөл байдал илүү тод харууллаа. Сүүлийн үед цас зуд, ган гачгийн асуудал 2-3 жилийн давтамжтай болсноороо Монголын уламжлалт мал аж ахуйд ихээхэн бэрхшээл тулгамдаж байна. Энэ асуудлаар Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс үүрэг чиглэл өгсний дагуу хуулийн төсөл боловсруулан оруулж ирсэн. Ингэснээр малчид амьжиргаагаа дээшлүүлэх, орлогын тогтвортой эх үүсвэртэй болох, монгол малын чанар сайжрах, тооноос илүү чанартай малтай хөдөө аж ахуйтай болох нөхцөл боломжийг бүрдүүлэх үндсэн зорилготой. Малчид маш өндөр хүүтэй хэрэглээний зээл авч байна. Олон тооны малтай байснаараа амьдралаа залгуулах нөхцөл байдалтай нэгэнт тулж ирсэн. Энэ салбарын бодлогыг шинэчлэх шаардлагатай хэмээн үзэж, хуулийн төслийг боловсруулан гаргаж, өнөөдөр УИХ-д өргөн барихаар болж байна.

Энэхүү хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, батлагдсаны дараа Засгийн газраас тусгайлсан хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх зорилгыг агуулж буй. Мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр Засгийн газар гурван зүйлд анхаарлаа хандуулж байна. Цас зудад нэрвэгдсэн малчдад өнгөрсөн цаг хугацаанд авсан зээл, зээлийн төлөлттэй холбоотой асуудал бий. Тиймээс гуравдугаар сард зээлийн эргэн төлөлтийн хугацааг нэг жилээр хойшлуулах хүсэлтийг Монголбанкаар дамжуулан арилжааны банкуудад тавьж шийдвэрлэсэн.

Ингэж нэг жилээр хойшлуулсантай холбоотойгоор хуримтлагдсан хүүгийн төлбөрийн асуудал хөндөгдөж байгаа юм. Хуримтлагдсан хүүгийн 25-30 хувийг малчид өөрсдөө төлнө. Харин үлдсэн зөрүүг нь ирэх оны төсөвт тусгаж шийдвэрлэхээр Засгийн газрын тогтоол гарсан. Энэ тогтоолыг өнөөдрөөс албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн.

Цас зудаас үүдэн малын хорогдол 70-аас дээш хувьтай гарсан бол малчид цааш яаж амьдрах вэ. “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-д 2024 онд батлагдсан тодорхой хэмжээний төсвөөр малгүй болсон иргэдийг малжуулах хөтөлбөр хэрэгжинэ. 5-8 сая төгрөгийн урт хугацааны хүүгүй хэлбэрээр малчдад зээл очиж, малжуулах хөтөлбөрийг зохион байгуулах юм. Түүнчлэн уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй сөрөг нөлөөллийг бууруулах зорилготой энэ хууль батлагдсанаар “Шинэ хоршоо хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх асуудлын Засгийн газар дээр ярьж байна. Малчид амьжиргаагаа дээшлүүлэх, малынхаа чанар үржил угсааг сайжруулах бодлогыг дэмжинэ гэсэн үг. Малчдаас худалдаанд очих хүртэлх хугацаанд ченж нарын гараар дамжиж хамаг ашиг орлого нь тухайн ченжийн тээвэр ложистикийн түвшинд шингээд байгаа. Энэ асуудлыг залруулж, малчдад нэмүү өртөг шингээдэг боломжийг бий болгоё. Ажлын хэсэг гарч 45 хоног ажиллалаа. Үр дүнгээр дараах хоёр шийдэлд хүрч байгаа юм.

“Зээлийн батлан даалтын сан” малчдын зээлийг 80-100 хувь батлан даах хууль эрх зүйн орчны өөрчлөлт гарч ирнэ.

Малчин өрх “Зээлийн батлан даалтын сан”-гийн шаардлагыг хангасан бол 50 хүртэлх сая төгрөгийн зээл авах боломжтой болж байна гэсэн үг. Хангалттай хэмжээний зээлийн барьцаагүй малчид маань 20 хүртэл сая төгрөгийн зээлийг “Зээлийн батлан даалтын сан”-гаар 100 хувь батлан дааж авах нөхцөлийг бүрдүүлэх зохицуулалтыг хийж байгаагаар энэ хөтөлбөр онцлогтой.

Энэ хууль батлагдаад хөтөлбөр хэрэгжиж эхэлбэл 200 толгой малтай малчин өрх 30 хүртэл сая төгрөгийн зээлийг “Зээлийн батлан даалтын сан”-гаар авах боломжтой болно. “Шинэ хоршоо” төслийг хэрэгжүүлэх үүднээс хоршооны гишүүн болж байгаа малчин өрхөд олгогдох зээл хэлбэрээр өгч байгаа юм” гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top