x

Д.Амарбаясгалан: Гурилын үнэ хямдарвал инфляц буурна, арилжааны банкны хүү багасна

Лхагва гаригийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан "Гурилын импортын татварыг тэглэх" тухай Засгийн газрын тогтоолын талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулжээ.  Ингэхдээ "Гурил, гурилан бүтээгдэхүүн хямдарвал инфляци буурна. Инфляц буурвал арилжааны банкны хүү багасах нөхцөл бүрдэнэ" гэсэн байна. 

Мөн хүнсний улаан буудайн тариалалтыг нэмэгдүүлж, дотоодын хэрэгцээнээс давсан хэсгийг экспортлох шийдвэр гарчээ. 

Д.Амарбаясгалан: 

-"Монгол Улсын бүх төрлийн гурил хилийн цаана худалдаалагдаж байгаа гурилаас 3-4 дахин өндөр үнээр зарагдаж байна. Гурилын салбарт давамгай байдал бий болж, үнийг нь өндөр түвшинд тогтоосон гэж Засгийн газраас үзсэн.

600-700 грамм гурилаар үйлдвэрлэж байгаа гурилан бүтээгдэхүүний үнэ иргэдийн худалдан авах чадварт шууд нөлөөлж байна. Үндсэндээ 9,000 орчим төгрөгөөр 600-700 грамм жинтэй гурилан бүтээгдэхүүн худалдан авч байгаа нь ард иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлж байна. 

Гурил, гурилан бүтээгдэхүүн нь инфляцийн 30 орчим хувьд нөлөөлдөг учраас зах зээлийн өрсөлдөөнд оруулах зарчмаар үнийг буулгаж, ингэснээр инфляци буурах боломжтой. 

Өнөөдрийн байдлаар инфляци долоон хувьд тогтсон байгааг статистик мэдээллээс харж байна. Гурил болон гурилан бүтээгдэхүүний үнэ хямдарвал инфляци дахин буурна. Инфляц буурвал арилжааны банкны хүү буурах нөхцөл бүрддэг. Тиймээс эдийн засагт эерэг нөлөөлөл үзүүлэх шийдвэр.

УИХ-д байгуулагдсан ажлын хэсэг энэ асуудлаар ойрын хугацаанд шийдвэр гаргах байх. Үүнтэй холбогдуулан улаан буудайн тариаланчид яах вэ гэдэг асуудал дагалдана. Улаан буудайн салбар уналтад орох уу эсвэл илүү баталгаатай, өргөн хүрээгээр улаан буудай тариалах нөхцөл боломж бүрдэх үү гэдгийг тариаланчид асууж байгаа. Засгийн газраас улаан буудайн салбар эрсдэлд орохгүй байх бодлогыг барьж байна" гэв. 

"Улаан буудайн экспортоос жилд 300-500 сая ам.доллар олох боломжтой"

Д.Амарбаясгалан: 

-"Олон жилийн турш ердөө 400,000-хан тонн улаан буудай тарих орон зайд бизнес эрхэлж байсан. Энэ бодлогоос Засгийн газар татгалзаж, дотоод зах зээлийг хангасныхаа дараа илүү гарсан улаан буудайг дэлхийн зах зээлд экспортод гарах боломжийг 100 хувь нээж өгөх шийдвэрийг гаргаж байна.

Өөрөөр хэлбэл дотоодын хүнсний хэрэглээнд шаардлагатай байгаа улаан буудайн нөөцийг хангасны дараа илүүдэл улаан буудайг экспортод гаргана. 

Улаан буудайн тариаланчдын хувьд жилд зарсан улаан буудайн дундаж үнэ 750,000 төгрөг байна. Энэ нь тариаланчдын цаашдын өсөж хөгжих боломжийг хязгаарлаж байна.

Гурилын үйлдвэрүүд монопол болсны улмаас улаан буудайн салбарт өрсөлдөөн байхгүй, улаан буудайг биржээр зарах боломжгүй байсан. Тиймээс үнийн доод хязгаарыг жил болгон тогтоож өгдөг байя. Биржээр болон өрсөлдөөний зарчмаар улаан буудайг зарж борлуулах боломжийг тариаланчдад олгоно. 

400,000 тонноор хязгаарлагдаж байсан зах зээлийг нээж, экспортод гаргах замаар жилд 1,000,000-2,000,000 тонныг тарьж ургуулж, борлуулах боломжийг нээж өгнө. Ингэж чадвал улаан буудайн экспортоос жилд 300-500 сая ам.долларыг олох боломж байна. Экспортыг чөлөөлөх, улаан буудайн доод үнийг тогтоох Засгийн газрын тогтоол албан ёсоор гарсан" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Болгарын парламентын ээлжит бус сонгууль болж байна 3 цаг 56 мин Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ 4 цаг 4 мин Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн.  Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй 4 цаг 17 мин Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 15 цаг 49 мин Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ Уржигдар 15 цаг 01 мин Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гаргав Уржигдар 14 цаг 56 мин Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв Уржигдар 14 цаг 47 мин "Дэлхийн циркийн өдөр" тохиож байна Уржигдар 14 цаг 41 мин Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ Уржигдар 14 цаг 35 мин Тариалангийн салбарын санхүүжилтыг 70 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ Уржигдар 14 цаг 31 мин Хөгжих үү, хоцрох уу? Уржигдар 14 цаг 23 мин Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй Уржигдар 14 цаг 07 мин Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 хувьд хүрчээ 2026-04-17 Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулганд оролцож байна 2026-04-17 Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна 2026-04-17 Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо 2026-04-17 Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэргүүлж эхэллээ 2026-04-17 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов 2026-04-17 Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллээ 2026-04-17 Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан хаагч байх хуулийн төслийг хэлэлцэв 2026-04-17
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга Чойбалсангийн сэжигтэй үхэл С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ...
Top