x

Д.Амарбаясгалан: Бүрэн эрхт төлөөлөгч томилох 1991 оны хуулийг анх ашигласан хүн нь Ц.Элбэгдорж

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр сэтгүүлч ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өчигдөр цацсан бичлэгт "Эрдэнэс Тавантолгой" ХК-д онцгой дэглэм тогтоосон нь маш буруу байсан" гэж хэлсэн. Үүн дээр Засгийн газар ямар  байр суурьтай байна вэ?

Сайд Д.Амарбаясгалан: 

-"Ц.Элбэгдорж гэдэг хүн 1998 оны наймдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа анх удаа 1991 оны Онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилох хуулийг хэрэглэж, "Эрдэнэт" уулын баяжуулах үйлдвэр дээр Бүрэн Эрхт Төлөөлөгч(БЭТ)-ийг өөрөө томилж байсан. Томилогдож байсан хүн нь өнөөдөр амьд сэрүүн явж байгаа Д.Дорлигжав гэж хүн байгаа. Өөрсдөөс нь очоод асууж болно. 

Монгол Улсын Засгийн газраас төрийн өмчит үйлдвэрийн газруудыг хууль бус аргаар, хуйвалдааны зарчмаар хувьчилж авсан, 49 хувийг нь оросуудаас худалдаж авсан, концессын гэрээгээр авсан гээд "Эрдэнэт", "Дарханы Төмөрлөг", "Хөтөлийн цемент" гэсэн гурван үйлдвэр дээр БЭТ томилох, концессын гэрээгээ цуцлах, хувьчлалыг нь хүчингүй болгож, буцаан авах ажиллагааг зохион байгуулсан. 

Зарим улстөрч хувийн хөрөнгийг төр хураан авч байгаа мэтээр олон нийтэд ойлголт өгөхөөр ярьж байгаа. Төрийн өмчид байсан зүйлийг хуйвалдааны зарчмаар нэгэн ёсондоо хулгай хийж авсан энэ хувьчлалуудыг, 49 хувийн худалдан авалтыг хүчингүй болгож, БЭТ томилсон нь хоёр дахь тохиолдол болсон. 

Гурав дахь тохиолдол нь "Эрдэнэс Тавантолгой" компани дээр БЭТ томилж, 2022 оны аравдугаар сарын 26-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ажиллуулж байна. БЭТ томилогдоод хагас жилийн дотор төсвийн орлогыг 1.8 их наяд төгрөгөөр даван биелэх боломжийг бүрдүүлсэн. Тэрхүү давсан орлогыг Засгийн газар төсвийн тодотгол хийх замаар ахмадын тэтгэвэр, төрийн албан хаагчдыг цалинг нэмж чадсан. Мөн жилдээ 36 сая тонн нүүрс хамгийн ихдээ гардаг байсныг БЭТ ажилласан цаг хугацаанд 68 сая тонн нүүрс экспортод гаргасан амжилтыг тогтоолоо. Ингэсний үр дүнд 2023 оны төсвийн орлого 4 орчим их наяд төгрөгөөр даван биелсэн эерэг үзүүлэлт бий.

Ямар чиглэлээр гаргасан шийдвэрийг буруутгаж байгаа вэ гэдгийг онцолж харах хэрэгтэй. Улс төрийн өнцгөөр энэ шийдвэрийг буруу гэж үзэж байна уу, улс оронд ирсэн эдийн засгийн эерэг өөрчлөлтийг дүгнээд буруу гэж хэлж байна уу гэдгийг ойлгохгүй байгаа" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    1998 оны томилгоо чинь шал өөр нөхцөлл зайлшгүй хийх томилгоо байсан шүү дээ ялгаж салгаач
    2024 оны 04 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top