x

Сайд асан Д.Сарангэрэл, Т.Мөнхсайхан, А.Ариунзаяа, сайд Ч.Хүрэлбаатар, Б.Жавхлан нарын 150 хүнийг сонсголд дуудлаа

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах Түр хороо өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. 

Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: 

"Хянан шалгах түр хороо 2024 оны нэгдүгээр сарын 4-өөс эхэлж эмийн үнэ, чанартай холбоотой мэдээллийг иргэдээс цуглуулсан. Зарим төрийн байгууллага, албан тушаалтан нотлох баримт гаргаж өгөхөөс зайлсхийх, нуун дарагдуулах, зөрүүтэй мэдээлэл ирүүлэх, баримт нь алдаатай дутуу байгаа зэргээр Хянан шалгах түр хорооны үйл ажиллагаанд саад учруулсан. 

Нотлох баримтын сонсголыг 2024 оны дөрөвдүгээр сарын 15-17-нд зохион байгуулна. Зах зээлд хамгийн их борлуулалт хийж буй 10 компани дээр монополи тогтолцоо яаж байна вэ гэдгийг харуулна. Нам засаг, сайд өмөөрөхгүйгээр нотлох баримтад тулгуурлаж ярина.

Сонсголд Эрүүл Мэндийн сайд, яамны холбогдох албан тушаалтан, Эм, Эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Гаалийн ерөнхий газар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн эрүүл мэндийн газрын албан тушаалтнууд зэрэг давхардсан тоогоор нийт 150 гаруй хүнийг гэрчээр дуудаж, мэдэгдэх хуудас хүргүүлнэ. 

Жишээлбэл Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл, Т.Мөнхсайхан, С.Энхболд, Эрүүл Мэндийн Даатгалын Үндэсний Зөвлөлийн гишүүн асан Ч.Хүрэлбаатар, А.Ариунзаяа, Б.Жавхлан нарын тэргүүтэй 150 хүнийг гэрчээр дуудаж байгаа юм.

2024 оны дөрөвдүгээр сарын 15-нд эмийн хүртээмжийг асуудлыг ярина. Үүнд:

  • Монгол улс дахь эм зүйн салбар, өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал,
  • Зайлшгүй шаардлагатай болон хөнгөлөлттэй эмийн зохицуулалт,
  • Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад албан тушаалтны нөлөөлсөн байдал,
  • Төрийн байгууллага дахь эм хангамжийн байгууллагын хамаарал гэсэн сэдвээр сонсгол болно. 

2024 оны дөрөвдүгээр сарын 16-нд эмийн үнэ ба шалтгаан нөхцөлийн талаар ярилцана. Үүнд:

  • Эмийн үнийн бүрдэл болон үнийн өсөлтөд нөлөөлсөн хүчин зүйл,
  • Эмийн үнийн мэдээллийн ил тод байдлын талаарх өнөөгийн нөхцөл байдал,
  • Чанаргүй болон хугацаа дууссан эмийн устгалын талаар Хяналт шалгалтаар илэрсэн асуудлыг сонсоно. 

2024 оны дөрөвдүгээр сарын 17-нд эмийн бүртгэл болон чанарын хяналтын талаар сонсгол болно. Үүнд:

  • Эмийн чанарын хяналтын тогтолцоо цувралын хяналт чадах байгаа эсэх 
  • Эмийн чанарыг шинжлэх лабораторийн хүчин чадлын өнөөгийн нөхцөл байдал
  • Зонхилон тохиолдох өвчинд хэрэглэх зарим эмийн шинжилгээний дүн,
  • Монгол Улс дахь эмийн бүртгэлийн өнөөгийн нөхцөл байдал, 
  • Хүний эмийн зөвлөлийн томилгооны зохицуулалт,
  • Эмийн бүртгэл дэх ашиг сонирхлын зөрчил болон хяналт шалгалтаар илэрсэн асуудал, 
  • Эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрөл олгох явц дахь ашиг сонирхол
  • Эмийн салбар дахь монополи тогтолцоог баталгаа нотолгоотой танилцуулна. 
  • Эмийн үнийн бүрдэл болон өсөлтөд нөлөөлсөн хүчин зүйлийн талаар ярина" гэв. 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (127.0.0.1)
    Эмийн заавар монгол хэл дээр заавал байх
    2024 оны 04 сарын 09 | Хариулах
  • Ж.ЧИНБҮРЭН (127.0.0.1)
    ТӨРИЙН ХАТАН ЭХ Д.САРАНГЭРЭЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ТӨСВӨӨР ЦАР ТАХЛААР ШОУДАН ГАРАА УГААХ ШИГ БОЛЖЭЭ ! АРВАН ЖИЛИЙН АНХНЫ ХАЙР ЭНХ-САРАНГИЙНХАА НЭРЭЭР НЭРЛЭСЭН СОНГИНО ДАХЬ ЭНХ-САРАН СУВИЛАЛ РУУГАА ХИЛИЙН ЧАНАДААС НУТГАА ЗОРЬСОН ИРГЭДИЙГ ХОРИОНД ОРУУЛАН НИСЭХЭЭС ШУУД ТЭЭВЭРЛЭН ХУВИЙН АМРАЛТ СУВИЛАЛЫН ГАЗРАА ӨӨД ТАТАН САНХҮҮЖҮҮЛЖ БАЙЖЭЭ
    2024 оны 04 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top