x

Л.Энх-Амгалан: Үе тэнгийн дээрэлхэлт мэргэжлийн боловсролын байгууллагад маш хүнд байна

УИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс хойших хуралдаанаар сүүлийн үед нийгмийн сүлжээгээр хэлэлцүүлгийн гол сэдэв болооод байгаа боловсролын байгууллага дахь гарсан дээрэлхэлтийн талаар хэлэлцлээ. УИХ-ын дэд дарга С.Одонтуяа СУИС-д үүсээд буй нөхцөл байдал нь гэмт хэргийн чанартай болж байгаад сэтгэл зовниж буйгаа илэрхийлж, БШУ-ын сайдаас хариулт хүссэн байна.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа: 

-Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалангаас тодруулах зүйл байна. Сүүлийн үед СУИС-д маш олон ноцтой зөрчил илэрлээ. Үе тэнгийнхний дээрэлхэлт, гадуурхалт, хүний эрхийн зөрчил хэтрээд сүүлийн үед бүр гэмт хэргийн шинжтэй боллоо.

Уг асуудал өчигдөрхөн болсон зүйл биш. Олон жилийн өмнө иймэрхүү асуудал байсан гэж сонслоо. Та сайд болсноосоо хойш энэ тал дээр ямар арга хэмжээ авсан бэ гэдгийг тодруулъя. Хүүхэд залуучуудын хүмүүжил, төлөвшил, ёсзүйн асуудал гэдэг тухайн айл гэрийн хүмүүжлээс шалтгаална. Нөгөө талаар энэ бол нийгмийн толь гэж хэлэхэд буруудахгүй. Төрийн зүгээс зөв бодлого явуулж байж зөв иргэн төлөвшүүлнэ. 

Энэ Засгийн газарт залуучууд руугаа чиглэсэн хөтөлбөр оруулаад ирэхээр хасчихдаг. Байшин барих эсвэл хөшөө дурсгал босгох л төсөл орж ирдэг. Үүний хор нөлөө нь ингэж илэрч байна. Энэ тал дээр улс төржөөд байх юм алга. Төрийн бодлого ямар байна, залуучууд тийм л болдог. Бид нар үнэт зүйлийнхээ дарааллыг мэдэхээ больчихсон. Хамгийн чухал зүйл бол монгол хүүхэд залуус, гэр бүл. Гэтэл үүнд ерөөсөө хөрөнгө гаргадаггүй.

Би таны танилцуулсан судалгааны дагуу 2022 оны арванхоёрдугаар сарын 27-нд сургууль орчмын гадуурхалтын талаар асуулт тавьсан. Энэ талаар хийсэн судалгаагаар гадуурхалт маш их байгааг харуулсан учраас Баянгол дүүрэгтээ багш, нийгмийн ажилтнуудтай уулзаж тодорхой арга хэмжээг авсан юм.

Тэр үеэс хойш нөхцөл байдал сайжраагүй тул чуулган дээр асуулга тавья. Иймэрхүү асуудлыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ямар ажил хийсэн бэ, оюутан сурагчдын хүмүүжил, зан төлөвт нөлөөлөх, хууль эрхзүйн мэдлэг олгох талаар сайдын зүгээс ямар ажил хийсэн бэ, таны хийсэн судалгаагаар зөвхөн нэг сургуульд гэлтгүй өөр олон сургуульд ч иймэрхүү асуудал байгааг харуулсан. Энэ талаар тодорхой мэдээлэл авах хүсэлтэй байна.

Сайд Л.Энх-Амгалан: 

-Үе тэнгийнхний дээрэлхэлт гэдэг асуудлаар өмнө нь ингэж дуугарч байсныг санахгүй байна. Сүүлийн хоёр жилд манай Засгийн газраас шүгэл үлээж боловсролын салбарт нүүрлээд буй аюул бол үе тэнгийнхний дээрэлхэлт гэдгийг судалж, гаргаж ирсэн. Ард түмнээсээ юуг нь нуух вэ дээ. Бид 1990 оноос хойш хүмүүнлэг, ардчилсан нийгэм байгуулна гэж Үндсэн хуульдаа тунхагласан улс. Гэхдээ энэ нийгэмдээ тохирсон боловсролын системээ бид бүрдүүлж чадаагүй.

"Бага, дунд боловсролын цөм хөтөлбөр"-ийн үнэлгээгээр сурагчдын суурь мэдлэг хангалтгүй гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс цаашид хүүхдүүдэд дан ганц академик чадвар эзэмшүүлэх бус мэдлэг чадвар, төлөвшилт гэсэн цогц хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай юм байна гэж үзсэн. Боловсролын салбарт хийгдэх зургаан шинэчлэлийн нэг нь сургалтын хөтөлбөрийг илүү төгөлдөржүүлэхэд оршиж буй. 

Ямар нэг асуудал гарахаар гал унтраах маягаар хандаж болохгүй. Тогтолцооны шинэчлэл хийж байж үр дүн гарах ёстой. 

Сүүлийн хоёр жилийн хугацаанд сургуулиуд сэтгэлзүйчтэй боллоо. Төрийн өмчийн 760 гаруй сургууль байгаагаас одоогийн байдлаар гурван сургууль тутмын хоёр нь сэтгэлзүйчтэй болсон. Ирэх есдүгээр сарын 1-нд гэхэд бүх сургуулийг сэтгэлзүйчтэй болгохоор зорьж байна. 

Үе тэнгийн дээрэлхэлт нь мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагад маш хүнд байна. Иймд сэтгэл зүрхний боловсрол олгох хөтөлбөрийг техникийн болон мэргэжлийн боловсролын сургуулиудад хэрэгжүүлээд үр дүн гарсан. Ахлах сургуулийн хүүхдүүдэд ч хэрэгжүүлсэн. Үр дүнгээ өгсөн. Цаашлаад зөвхөн их дээд сургууль, ахлах сургууль гэлтгүй цэцэрлэгийн наснаас нь эхлээд энэ талын боловсрол олгож эхлэх хөтөлбөрийн шинэчлэл хийхээр орон даяар хэлэлцүүлэг өрнүүлээд явж байна. 

Бидний мэдэж байгаа тохиолдол нь л энэ. Мэдэхгүй тохиолдол асар их бий" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Болгарын парламентын ээлжит бус сонгууль болж байна 4 цаг 34 мин Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ 4 цаг 42 мин Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн.  Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй 4 цаг 55 мин Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 15 цаг 49 мин Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ Уржигдар 15 цаг 01 мин Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гаргав Уржигдар 14 цаг 56 мин Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв Уржигдар 14 цаг 47 мин "Дэлхийн циркийн өдөр" тохиож байна Уржигдар 14 цаг 41 мин Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ Уржигдар 14 цаг 35 мин Тариалангийн салбарын санхүүжилтыг 70 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ Уржигдар 14 цаг 31 мин Хөгжих үү, хоцрох уу? Уржигдар 14 цаг 23 мин Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй Уржигдар 14 цаг 07 мин Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 хувьд хүрчээ 2026-04-17 Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулганд оролцож байна 2026-04-17 Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна 2026-04-17 Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо 2026-04-17 Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэргүүлж эхэллээ 2026-04-17 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов 2026-04-17 Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллээ 2026-04-17 Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан хаагч байх хуулийн төслийг хэлэлцэв 2026-04-17
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга Чойбалсангийн сэжигтэй үхэл С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ...
Top