x

Нэр бүхий 7 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлага хүргүүлжээ

Иргэн О.Энхмаа УИХ-ын гишүүн болон өмнө нь их хуралд нэр дэвшиж байсан нэр бүхий 26 хүнийг сонгуульд оролцуулахгүй байх талаар өнөөдөр Сонгуулийн Ерөнхий Хороо (СЕХ)-д шаардлага хүргүүлжээ. Шаардлагынхаа үндэслэлийг ингэж танилцуулсан байна.

Иргэн О.Энхмаа: 

-"Өнгөрсөн онд АТГ-т Богдхан уулын 34 амны 32-ыг нь эрх мэдэл, нэр нөлөө бүхий хүмүүс ойрын хамааралтай этгээдүүдээр дамжуулан хувьдаа завшсан гэж үзэн гомдол гаргасан. Гомдлын дагуу наймдугаар сарын 31-нээс хэрэг бүртгэл нээж шалгаж эхэлсэн талаар мэдэгдсэн юм. 

Энэ дагуу шүүхээс гэмт хэрэгт шалгагдаж байгаа тул одоо хууль тогтоох байгууллагад ажиллаж буй долоон гишүүн мөн УИХ-ын сонгуульд өмнө нь нэр дэвшиж байсан иргэдийг дахиж дэвшүүлэхгүй байх талаар арга хэмжээ авах шаардлагатай байна" гэв.

Үүнд:

  1. УИХ-ын гишүүн Д.Өнөрболор - Зайсан амыг дүүргэсэн. 28 аманд 29 хаустай 
  2. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар - Түүний ээж "Нью тур" ХХК-аараа дамжуулж Бага тэнгэрийн аманд 60.2 га газрыг эзэлсэн 
  3. УИХ-ын гишүүн С.Амарсайхан - Түүний дүү С.Ганбат 12 га газрыг эзэмшиж байна
  4. УИХ-ын гишүүн С.Бямбацогт - "Нью Прогресс" ХХК-ийн охин компани буюу "Эй Жи Жи Эс" ХХК-аар дамжуулж 9.9 га, түүний залгаа 29,4443 м.кв газартай
  5. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар 
  6. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ 
  7. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нарыг нэр дэвшүүлэхгүй байх шаардлага тавьж байна. 

Мөн

  1. УИХ-ын гишүүн асан Д.Кёкүшюзанбатбаяр, түүний эхнэр Т.Баясгалан нар "Өлзийт голын эх" ХХК-аараа дамжуулж, 11.9 га газар "Арцат вилла" хотхоныг хууль бусаар эзэмшсэн.
  2. УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын ээж Д.Хулан 11.3 га газар, түүний дүү Н.Цэлмүүн 23 га газар
  3. УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хүү А.Бишрэлт 5.5 га газрыг "Бага тэнгэр Ривербийч" амралтын газар, Капитал банкны охин компани "Мөнххаан трейд" ХХК-аараа дамжуулан 15 га газар эзэмшиж байна.
  4. УИХ-ын гишүүн асан Р.Бурмаа - Төрсөн дүү Р.Бадрал нь Богинын ам буюу "Эйжин Номадс" 11,459. м.кв, "Атилла трэвел" компаниараа дамжуулан 15,362 м.кв газар буюу "Уорлд стандарт" гээд 124,498 м.кв газар
  5. Мөн УИХ-ын гишүүн асан Н.Оюундарь нар багтаж байгаа аж.

Түүнчлэн УИХ-ын Ёсзүйн дэд хороонд дээрх гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагаа хүргүүлэхээ мэдэгдлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Palmer (172.71.242.222)
    Энэ нь хэнд хамаатай байж болох вэ, Хуурамч зээлдүүлэгчид хоёр удаа луйвардуулсны дараа ноён Фил Х Рэнкинээс машин худалдаж авахаар хувийн зээлээ авсныхаа дараа би маш их баяртай байна. Төгс Хүчит Бурханд намайг Agent Hinson Loan Company-тай хамт ажилладаг хүн танилцуулсан бөгөөд тэр ч бас бизнесээ өргөжүүлэхийн тулд зээл авсан юм. Өнөөдөр би 75,000.00 еврогийн зээл авсанд хамгийн их гайхсан. Зээл авах шаардлагатай байгаа та бүхнийг Phil H Rankin и-мэйл хаягаар дамжуулан зээлийн өргөдөл гаргахыг уриалж байна: agenthinson@gmail.com Имэйл: agenthinson@gmail.com Баярлалаа Хатагтай Палмер
    2024 оны 04 сарын 05 | Хариулах
  • бахх (172.69.252.152)
    бүгдэд хариуцлага тооцож шоронд суулга! тэгж байж шударга ёс гэж ярь!
    2024 оны 04 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top