x

Хамгийн их санал авсан 78 нэр дэвшигчийг УИХ-д сонгогдсонд тооцно. 48 нь нам, эвслийн жагсаалтаар орно

Сонгуулийн Ерөнхий Хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн ахлах референт П.Алтанчимэг УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар хэрэглэх холимог тогтолцооны талаар дараах мэдээллийг өглөө.

П.Алтанчимэг:

-Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (International IDEA) -гийн судлаачид дэлхийн улсуудын сонгуулийн тогтолцоог олонхын, хувь тэнцүүлэх, холимог болон бусад гэж ангилдаг. Тогтолцоо болгонд сул болон давуу тал бий. Тиймээс улс орнууд өөрийн онцлогт тохируулан сонгож хэрэглэдэг.

Манай улс 1992 оноос эхлэн УИХ-ын ээлжит сонгуулийг найман удаа зохион байгуулсан. 2012 оныхоос бусад сонгуулийг харьцангуй олонхын болон багц саналын тогтолцоогоор явуулсан юм. Тиймээс ч энэ нь бидэнд ойр, сайн мэддэг тогтолцоо юм.

Мажоритар буюу олонхын тогтолцооны сайн тал нь энгийн, ойлгомжтой, өөрийн төлөөллийг шууд сонгох боломжтой гэдгээрээ онцлог. Өөрөөр хэлбэл сонгогч нэр дэвшигчид санал өгч, хэн хамгийн олон хүний дэмжлэг авсан нь ялдаг. Сул тал нь бусад нэр дэвшигчийг дэмжсэн олон санал гээгддэг. Энэ нь залуучуудын сонгуулийн оролцоонд нөлөөлөх ч талтай.

Хувь тэнцүүлсэн тогтолцооны хувьд өрсөлдөж буй нам, эвсэл сонгогчдоос ямар хэмжээний дэмжлэг авна тэр хэрээр УИХ-ын суудлыг тухайн нам, эвсэлд олгодог. Сонгогчдын санал гээгддэггүй, намуудын төлөвшилд сайн нөлөөтэй гэж хэлж болно. Харин холимог тогтолцоог энгийнээр тайлбарлавал олонхын болон хувь тэнцүүлсэн тогтолцоог хослуулан хэрэглэж буй хэлбэр юм. 

-2012 онд холимог тогтолцоог ямар байдлаар хэрэглэсэн тухайд?

-Тус сонгуулиар 28 гишүүнийг хувь тэнцүүлсэн, 48 гишүүнийг олонхын тогтолцоогоор олон мандаттай, томсгосон 26 тойргоос сонгосон. Хувь тэнцүүлсэн тогтолцооны хувьд улс нэг тойрог болдог бөгөөд сонгогч дэмжихийг хүссэн нам, эвслийнхээ төлөө санал өгч, таван хувийн босго давсанд нь суудал хуваарилсан юм.

Энэ удаа 126 гишүүнийг холимог тогтолцоогоор сонгоно. УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу 78 гишүүнийг мажоритар буюу олныг төлөөлөх, 48 гишүүнийг пропорционал буюу хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно. 2012 оныхоос ялгаатай нь гишүүдийн тоо нэмэгдсэн, тойргийг анх удаа бүсчилсэн байдлаар тогтоосон.

78 гишүүнийг 13 тойргоос тухайн тойрог тус бүрийн мандатын тоотой тэнцүү хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг УИХ-д сонгогдсонд тооцно.

Харин 48 гишүүн нь нам, эвслийн жагсаалтаар сонгогдох бөгөөд тодорхой шалгуур хангасан нам, эвсэлд хуульд заасан аргачлалын дагуу суудал хуваарилна.

-Пропорционал хэсэгт нэр дэвшсэн нам, эвсэлд суудал хуваарилахад ямар шалгуур тавих вэ? 

-Үндсэндээ хоёр шалгуур тавина.

Нэгдүгээрт, тухайн нам, эвсэл нь тойрогт ногдох нийт мандатын 50 буюу түүнээс дээш хувьд нэр дэвшүүлсэн байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл 39 ба түүнээс дээш тооны нэр дэвшигчийг 13 тойрогт нэр дэвшүүлэх ёстой.

Хоёрдугаарт, санал хураалтаар нам, эвсэлд өгсөн нийт саналын дөрөв буюу түүнээс дээш хувийн санал авсан намд суудал хуваарилна. Ингэхдээ хоёр нам бүхий эвсэл тав, гурван намтай бол долоо буюу түүнээс дээш хувийн санал авсан байхыг шаардах юм.

Сонгуулийн Ерөнхий Хорооноос санал хураалтын дүнг үндэслэн нам, эвсэл тус бүрээр авсан саналынх нь тоо, хувиар дараалалд оруулан жагсаан, дээрх шаардлагыг хангасан нам, эвсэлд хуульд заасан аргачлал буюу их үлдэгдлийн зарчмаар 48 суудлыг хуваарилна. Сонгуулийн ерөнхий хороо хуульд заасны дагуу нам, эвслээс ирүүлсэн нэр дэвшигчдийн жагсаалтыг үндэслэн хуваарилсан суудлын тоотой тэнцүү нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцох юм.

-Сонгогчид санал өгөхдөө юуг анхаарах вэ?

-Санал хураалтын өдөр нь зургаадугаар сарын 28. Энэ өдөр 07:00-22:00 цаг хүртэл саналаа өгнө гэсэн үг.

Сонгогч нь үндсэн хаягийнхаа дагуу сонгуулийн хэсгийн санал авах байранд иргэний үнэмлэхээ авч очиж санал өгнө. Ингэхдээ дээр ярьсанчлан хоёр төрлийн санал өгнө гэдгээ анхаарах ёстой.

Эхний хэсэгт тухайн тойрогт нэг дэвшиж нэр дэвшигчдээс мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийг дэмжиж санал өгнө гэсэн үг.

Хоёр дахь хэсэгт нь дэмжихийг хүссэн нэг нам, эсвэл эвсэлд саналаа өгнө. Нууцлалаа хангах үүднээс санал бэлтгэх бүхээгт нууцаар тэмдэглэж, зориулалтын хавтас хэрэглэн төхөөрөмжид уншуулна. 

Эх сурвалж: Сонгуулийн Ерөнхий Хороо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Palmer (172.71.242.222)
    Энэ нь хэнд хамаатай байж болох вэ, Хуурамч зээлдүүлэгчид хоёр удаа луйвардуулсны дараа ноён Фил Х Рэнкинээс машин худалдаж авахаар хувийн зээлээ авсныхаа дараа би маш их баяртай байна. Төгс Хүчит Бурханд намайг Agent Hinson Loan Company-тай хамт ажилладаг хүн танилцуулсан бөгөөд тэр ч бас бизнесээ өргөжүүлэхийн тулд зээл авсан юм. Өнөөдөр би 75,000.00 еврогийн зээл авсанд хамгийн их гайхсан. Зээл авах шаардлагатай байгаа та бүхнийг Phil H Rankin и-мэйл хаягаар дамжуулан зээлийн өргөдөл гаргахыг уриалж байна: agenthinson@gmail.com Имэйл: agenthinson@gmail.com Баярлалаа Хатагтай Палмер
    2024 оны 04 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
Дүүжин замын тээврийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа 14 цаг 41 мин Гуравдугаар сарын 4-нөөс нөөцийн махны өргөтгөсөн худалдаа есөн цэгт гарна 14 цаг 42 мин УБЦТС-иас маргааш хийгдэх цахилгаан тоноглолын засварын хуваарийг мэдээллээ 14 цаг 44 мин Криштиану Роналду өвдгөндөө бэртэл авч, талбайг орхилоо 14 цаг 46 мин Умард Солонгосоос ОХУ руу 33 мянган чингэлэг зэвсэг илгээжээ 14 цаг 51 мин Герман, Франц, Их Британи Ираны довтолгоог буруушааж, хамтарсан мэдэгдэл гаргалаа 16 цаг 46 мин "Бүргэдийн баяр-2026" энэ сарын 7, 8-нд "Чингис хааны хүрээ"-нд болно 16 цаг 47 мин Монгол, Канадын уул уурхайн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргана 16 цаг 50 мин Дэлхийн газрын тосны 20 хувийн тээвэрлэлт зогсонги байдалд оров 16 цаг 51 мин АНХААРУУЛГА: Нутгийн зүүн хагаст цас орж, жавартай хүйтэн байхыг анхааруулж байна 17 цаг 5 мин Агаарын цохилтын хариуд Иран нисгэгчгүй төхөөрөмжөөр довтолж эхэллээ 17 цаг 6 мин Хүүхдийн эрх зөрчсөн иргэдэд 28 сая төгрөгийн торгууль оногдууллаа 17 цаг 8 мин Засгийн газар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар дундаж давхаргыг тэлэх зорилт тавилаа 17 цаг 10 мин Намаа цэгцэл. Нам дээрээ эхлээд цэгцэр 18 цаг 39 мин Г.Гантулга: Дотоод сонгуулиа шударга явуулж байж АН-д эв нэгдэл бий болно                                                                    19 цаг 6 мин Өвлийн паралимпын наадмыг зорих Монголын баг тамирчдыг үдэн гаргалаа 19 цаг 9 мин Аялал жуулчлалын 11 бүсэд менежментийн төлөвлөгөө боловсруулж, иргэдийн оролцоог дэмжинэ 19 цаг 10 мин Rose 'Brit Awards'-аас шагнал хүртсэн анхны K-pop артист болж, түүх бүтээлээ 19 цаг 12 мин Ойрх Дорнодын мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ 13 хувиар огцом өслөө 19 цаг 14 мин Хөрөнгө оруулагчид, бизнесийнхэн тодорхой бөгөөд тогтвортой байдлыг хүсч байна 19 цаг 22 мин
iИх уншсан
Бие ба сэтгэлийг оношилсон хоёр Сиддарта Л.Гантөмөр: Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах намынхаа ... Цалингийн нэмэгдэл эхний таван жилдээ ажиллаж буй залуу багш... УИХ-ын даргын айлчлалаар оросууд бидэнд “Байрандаа байгаарай... 1072 хувьцааны ноогдол ашгийг Нийгмийн даатгалын санд хувьца... Монгол сэрдэг Морин жил Г.Гантулга: Дотоод сонгуулиа шударга явуулж байж АН-д эв нэг... Намаа цэгцэл. Нам дээрээ эхлээд цэгцэр Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга ш... М.Нарантуяа гишүүний Түнхэл тосгон дахь гэрт хулгай оржээ АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ Д.Баасандамба: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бол хамгийн ш... Монгол, БНСУ-ын цагаачлалын байгууллагууд визийн нөхцөлийг х... Умард Солонгосоос ОХУ руу 33 мянган чингэлэг зэвсэг илгээжээ... Пакистан улс Афганистаны нийслэл Кабул руу агаарын цохилт өг... Дэлхийн банк төмөр замын терминалын дэд бүтцэд хөрөнгө оруул... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд Д.Даваа, А.Ананд нарт итгэ... “Туулын хурдны зам” мега төслийг үр нөлөөтэй төлөвлөсөн байд... 2026 оны "Оюутан цэрэг" сургалтын бүртгэл гуравдугаар сарын ... Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах тэмцээн эх...
Top