x

УИХ-ын тухай хуулийг намын бүлгүүдтэй зөвшилцөнө

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурал өнөөдөр болж, УИХ-ын тухай хууль, Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Монгол Улсын Их хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Хаврын чуулганаар УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж батлах ёстой. УИХ 2019, 2023 онд хэлэлцэж баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу парламентын 126 гишүүнтэй болж, сонгуулийн холимог тогтолцоонд шилжсэнтэй холбоотойгоор хуулийн төслүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүссэн. Дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэж батлах үүрэг бүхий ажлын хэсгүүд өнгөрсөн онд байгуулагдан ажиллаж байгаа. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Энхболд ахалж,  өнгөрсөн өвөл, хаврын хугацаанд ажиллан, хуулийн төслийг хэлэлцэхэд бэлэн болгосон. Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар дээрх хуулийн төслүүдтэй холбоотой тодорхой хэдэн асуудлыг зарчмын хүрээнд хэлэлцэж, шийдвэрлэсэн. Ингэснээр УИХ-ын даргад өргөн мэдүүлж, нэгдсэн чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэдэгт УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд санал нэгдлээ” гэв.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Ажлын хэсгийн ахлагч  Н.Энхболд дээрх төслүүдийн шинэлэг заалтын талаар товч мэдээлэл өглөө. Тэрбээр “Дараагийн УИХ Үндсэн хуульд нийцсэн хуультайгаар ажлаа эхлүүлнэ. Тухайлбал, УИХ-ын бүрэлдэхүүн, зохион байгуулалт, бүтэц, УИХ-ын дарга, гишүүдийн бүрэн эрхийн, хууль тогтоох үйл ажиллагааны журмын талаар, УИХ-ын Тамгын газрын чиг үүрэг зэрэг долоон бүлэг бүхий өөрчлөлтөөр дээрх хуулийн төслүүдэд нэмэлт өөрчлөлт оруулна.  УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байх, гишүүдийн 95 ба түүнээс дээш хувь нь сонгогдсоноор УИХ нь бүрэн эрхээ хэрэгжүүлэх, сонгуулийн дүнгээр 64 ба түүнээс дээш суудал авсан нам олонх болох талаар албан ёсоор хуульчилсан.

УИХ сонгуулийн дараа үйл ажиллагаагаа эхлэхдээ чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг өөрчилж, шинэчлэх бүрэн эрхтэй. Энэ үүднээс сүүлийн 30 гаруй жилийн туршлагаас үндэслэн хуралдааны цагийг зөв зохион байгуулах, хуулийг шуурхай хэлэлцэх, олонх, цөөнхийн оролцоог сайн хангах талд хоёр зарчмыг баримталж, УИХ-ын байнгын хороодыг байгуулахаар хэлэлцлээ. Тодруулбал, Байнгын хороод 19 гишүүнтэй байсныг 25 гишүүнтэй болгох, одоогийн хуулиар УИХ-ын гишүүд гурваас илүүгүй байнгын хороонд харьяалагддаг байсныг хоёроос илүүгүй байхаар тусгаж байна. Ингэснээр гишүүд өөрсдийн салбараар мэргэшин ажиллах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

Дэд хороо, хянан шалгах түр хорооны хувьд одоогийн парламентын үед хуулийг шинээр мөрдөж, үйл ажиллагаа нь жигдэрч байгаа. Ер нь хянан шалгах түр хороо нь УИХ-ын үйл ажиллагаанд шинээр нэвтэрч буй шинэ, үйл ажиллагааны хувьд анхаарал татсан асуудлуудын нэг юм. Тиймээс дээрх түр хороог нийт гишүүдийн дөрөвний нэг нь санал гаргаснаар байгуулж, нэг дор дөрвөөс илүүгүйг байгуулж ажиллах саналыг оруулахаар бэлтгэж байна.

Нам, эвслийн бүлгүүдийн хувьд 12-оос дээш гишүүнтэйгээр бүлэг байгуулан ажиллах боломжтой. Олон гишүүнтэй парламент бүрэлдэх учраас өнгөрсөн 30 гаруй жилийн туршлага, олон улсын ижил төстэй парламентыг судалснаар хурлын чуулганыг аль болох үр дүнтэй явуулах талаар олон талаас ярилцаж хуулийн төслийг боловсруулж байна. Энгийнээр хэлбэл, бодлогын асуудлууд бүлгүүд дээр төвлөрдөг учраас аливаа хуулийг хэлэлцэх ерөнхий хугацааг тогтоогоод, бүлгүүдэд УИХ-д авсан суудлын тоогоор цагийг хуваарилж өгөх зарчмаар хуулийг хэлэлцэнэ. Хуулийн өөрчлөлтийн зарчмын асуудлуудыг бид Ардчилсан намд урьдчилсан байдлаар хэлж танилцуулсан. Одоо ХҮН-ын төлөөллийг оролцуулан байр сууриа нэгтгэх юм” гэв.

Хэвлэлийн хурлын үеэр УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга М.Оюунчимэг дээрх хуулийн төслүүдийг хэлэлцсэн талаарх байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр  “Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар байнгын хороодын чадавх, эрх мэдэл мэргэжлийн байх ёстойг онцгой анхаарах ёстой талаар хэлэлцсэн. Засгийн газартай тухайн асуудал эрхэлсэн байнгын хороо нь хариуцлага тооцож чаддаггүй. Тухайлбал, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт гэх мэт асуудлуудаа оруулж ирэхэд хэрэгжилт нь тодорхойгүй, хариуцлага хэрхэн тооцох нь УИХ-ын талаас тодорхой байдаггүй. Энэ нь ард иргэдийн тухайн салбар болоод төрд итгэх итгэлийг бууруулж байна. Тиймээс тухайн байнгын хорооны гишүүдийн гуравны хоёроос дээш хувиар санал оруулж байх ёстой гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдлээ” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Болгарын парламентын ээлжит бус сонгууль болж байна 4 цаг 36 мин Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ 4 цаг 44 мин Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн.  Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй 4 цаг 58 мин Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 15 цаг 49 мин Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ Уржигдар 15 цаг 01 мин Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гаргав Уржигдар 14 цаг 56 мин Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв Уржигдар 14 цаг 47 мин "Дэлхийн циркийн өдөр" тохиож байна Уржигдар 14 цаг 41 мин Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ Уржигдар 14 цаг 35 мин Тариалангийн салбарын санхүүжилтыг 70 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ Уржигдар 14 цаг 31 мин Хөгжих үү, хоцрох уу? Уржигдар 14 цаг 23 мин Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй Уржигдар 14 цаг 07 мин Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 хувьд хүрчээ 2026-04-17 Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулганд оролцож байна 2026-04-17 Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна 2026-04-17 Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо 2026-04-17 Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэргүүлж эхэллээ 2026-04-17 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов 2026-04-17 Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллээ 2026-04-17 Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан хаагч байх хуулийн төслийг хэлэлцэв 2026-04-17
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга Чойбалсангийн сэжигтэй үхэл С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ...
Top