x

Олон улсын эмч нарын өдрөөр Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай анхдагч хуулийг гардууллаа

УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Б.Бейсен, Б.Саранчимэг нарын хамт олон улсын эмч нарын өдөрт зориулсан “Эмч танаараа бахархъя” хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд оролцож, үг хэллээ.

Хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж яваа нийслэл, аймаг, дүүргийн харьяа төр болон хувийн хэвшлийн байгууллагуудаас нийт 2500 гаруй эмч, эмнэлгийн ажилтнуудын төлөөлөл уг арга хэмжээнд оролцжээ. Хүндэтгэлийн арга хэмжээг нээж УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэндчилгээ дэвшүүлж, үг хэлэхдээ, эрүүл мэндийн салбарын бүтэц, тогтолцооны өөрчлөлт, бодлогын шинэчлэлээс танилцуулж, тулгамдаж буй асуудлуудын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, зорилтот санаачилгуудаас дурдсан юм. Нээлтийн ёслолын үеэр  УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар хэлсэн үгэндээ, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд хөдөлмөр, зүтгэлээ зориулсан нийт эмч, эмнэлгийн ажилтан, албан хаагчдад баяр хүргэж, талархал илэрхийлэв.

Тэрбээр, эрүүл мэндийн салбарт тогтолцооны өөрчлөлтийг эхлүүлэхийн тулд хамтын санал, санаачилгад тулгуурлан хэрэгжүүлж буй зарим бодлогын шийдвэрүүдээс дурдлаа. Монгол Улсын хөдөлмөрийн насны хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны 77 хувийг халдварт бус өвчин буюу сэргийлж болох өвчлөл, нас баралт эзэлж байгаа бөгөөд иргэд өөрсдөө урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх нь чухал гэдгийг тодотгосон юм. Түүнчлэн манай улсын 15-69 насны 3 хүн тутмын 1 нь, 45-69 насны 2 хүн тутмын 1 нь халдварт бус өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй, эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдээс даруй 10 шахам жилээр бага байгаа энэ цаг үед Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай анхдагч хуулийг баталсан нь нэн ач холбогдолтой хэмээв.

УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар үргэжлүүлэн, цахим орчны хэт хэрэглээ, олон нийтийн сүлжээн дэх мэдээллийн урсгал гэхчилэн иргэдийн эрүүл мэндэд нөлөөлж буй олон талт хүчин зүйлсийг тодорхойлж, нийгмийн эрүүл мэндийн боловсролыг системтэйгээр түгээх, салбарын бодлого, шийдвэрийн уялдааг хангах, хувьсан өөрчлөгдөж буй олон улсын практик туршлагуудтай хөл нийлүүлэх ёстойг тэмдэглэн хэлэв. Мөн эрүүл мэндийн анхан шатлалын тусламж, үйлчилгээний санхүүжилтийг, нэг иргэнээр тооцсон тарифыг бодит өртөгтэй уялдуулан шинэчилнээр тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад дэвшил гарч, иргэдэд хамгийн ойр ажилладаг өрхийн эрүүл мэнлийн төвүүдийн үйл ажиллагааг бодитоор үнэлэн урамшуулах тогтолцоо бүрдсэн гэдгийг онцоллоо. 

Олон улсын эмч нарын өдөрт зориулсан уг хүндэтгэлийн арга хэмжээний үеэр “Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль”-ийг УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Б.Бейсен нарын хамт Эрүүл мэндийн сайд С.Чинзоригт гардуулан өгсөн юм. Хүн амд эрүүл мэндийн боловсрол олгож, бүх нийтээр эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэн, эрсдэлт хүчин зүйлсийг арилгахын тулд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг зохион байгуулах, удирдах, санхүүжүүлэх, хяналт тавих үйл ажиллагааг уг хуулиар зохицуулах аж. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай анхдагч хууль нь ирэх сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top