x

ОХУ-ын Москва мужийн Элэг судлалын институцийн дарга Павел Олегович Богомоловыг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар өнөөдөр (2023.12.06) Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын даргын хувьд ОХУ-ын Москва мужийн Эрүүл мэндийн яамны Элэг судлалын институцийн дарга Павел Олегович Богомоловыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар элэгний D вирусын эмчилгээг Монголд нэвтрүүлэхэд хамтран ажиллах талаар ярилцав.

    Павел Олегович Богомолов нь элэгний C болон B вирусын халдварыг эмчлэх, D вирусыг эмчлэх шинэ эмийн эмнэл зүйн туршилт, судалгааг амжилттай хэрэгжүүлсэн зөвлөх мэргэжилтэн бөгөөд Москва мужид элэгний өвчлөлийг хэрхэн бууруулсан туршлагыг хуваалцаж, хамтарч ажиллах чиглэлээр Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгийн урилгаар манай улсад ажиллахаар ирээд буй юм байна.

    Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын дарга Л.Мөнхбаатар уулзалтын эхэнд, 2016-2020 онд Монгол Улсад хэрэгжсэн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр нь элэгний C вирусыг эмчлэхэд төвлөрч байсан бол одоо D вирусыг хэрхэн эмчлэх вэ гэдэг нь тулгамдсан асуудал болж байна. Тиймээс D вирусын эмчилгээнд ОХУ-тай хамтарч ажиллахад туйлын таатай байх болно. Таныг энэ асуудалд санаа тавьж буйд талархаж байна хэмээв.

    Павел Олегович Богомоловын зүгээс Москва муж нь Монгол Улстай хүн амын тоо ойролцоо. Москва мужид элэгний вирусын халдвар нийт хүн амын 2 хувьд тархсан гэж үздэг бол Монгол Улсад энэ тоо нэлээд өндөр байна. Москва мужид элэгний өвчний эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, өвчлөлийг бууруулах тал дээр тодорхой амжилтуудад хүрсэн. Монгол Улсын хувьд ч ийм боломж бүрэн бий хэмээгээд зөвлөн туслах чиглэлээр хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийллээ.

    Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын дарга Л.Мөнхбаатар тус Комиссын хурал ирэх оны гуравдугаар сард ОХУ-д болохыг дурьдаад, элэгний D вирусын эмчилгээнд хоёр улс хамтран ажиллах асуудлыг Комиссын хурлын нэг сэдэв болгон хэлэлцэх боломжтойг тэмдэглэлээ.

    Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн байлцав. Тэрбээр, элэгний хорт хавдрын өвчлөл манай улсад өндөр байгаагийн шалтгаан нь элэгний C болон B вирусын халдвартай холбоотой. Тэр дундаа B вирусын халдвар D вирустай давхцсан байдаг нь эмчилгээнд хүндрэл учруулдаг. Энэхүү вирусыг эмчлэх өртөг маш өндөр учир иргэдэд үнэтэй тусаж байна. Түүнчлэн, одоогоор Эрүүл мэндийн даатгалаас даах боломжгүй учир өөр гарцуудыг хайх шаардлагатай. Монгол улс даяар элэгний C болон B вирус, тэр дундаа B вирус нь D вирустэй хавсарч тархах болсон учир парламентын зүгээс ч үүрэг гүйцэтгэж, яаралтай арга хэмжээ авах шаардлага тулгарч байна. Монгол Улс элэгний D вирустэй тэмцэх үйлсэд ОХУ-ын эрүүл мэндийн салбарыг татан оролцуулах асуудал биелэх боломжтой. Үүний нэг нь Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын хурлын хэлэлцэх асуудалд тусгаж, хэрэгжүүлэх явдал юм гэж санал бодлоо илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top