x

Монгол Улсад хорт хавдрын эм, оношилгоог сайжруулахын тулд “АТОМ” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

“Эмийн үнийн өсөлтийн шалгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны хуралдаанаар бага болон дундаас доош орлоготой орнуудад хорт хавдраас үүдэлтэй дарамт, нас баралтыг бууруулах, хавдрын зайлшгүй шаардлагатай эмийн хүртээмж, хэрэглээг сайжруулах зорилготой “АТОМ” хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжихээр болсон тухай танилцуулга, мэдээлэл хийв.

Уулзалтад тус Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Б.Жаргалмаа болон “ATOM” хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Данни Миллер, зөвлөх Сумитра Кришнамурти болон Эрүүл мэндийн яамны холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

“ATOM” хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Данн Арнольд Миллер хөтөлбөрийн талаар танилцууллаа. Тэрбээр, Хавдрын хяналтын олон улсын холбоо /UICC/ бага, дундаас доош орлоготой улс орнуудад хорт хавдрын зайлшгүй шаардлагатай эм, оношилгооны хүртээмжийг сайжруулах, эдгээр эмийг үр дүнтэй ашиглах чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор “АТОМ” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй юм. Хавдрын хяналтын олон улсын холбоо нь 90 жилийн түүхтэй, эгнээндээ 172 улс орны 1150 гаруй байгууллагыг нэгтгэсэн, хорт хавдрын эсрэг үйл ажиллагаа явуулдаг дэлхийн хэмжээний томоохон байгууллага бөгөөд Монгол Улсын Хавдар судлалын үндэсний төв, Хавдрын үндэсний зөвлөл, Хавдар судлалын сувилахуйн нийгэмлэг гишүүн нь юм. Монгол Улсын хувьд хавдарын өвчлөл өндөр, эмийн чанар, хүрэлцээ сайн биш байна. Дэлхий нийтэд хавдрын эсрэг 100 гаруй эм гарснаас Монголд 30 гаруйг л хэрэглэж байгаа учраас уг хөтөлбөр хэрэгжсэнээр хорт хавдрын эмийг боломжийн үнээр худалдан авах, хүртээмжийг нэмэгдүүлэх, оношлогооны технологи, эмнэл зүйн арга нэвтрүүлэх боломж нэмэгдэнэ гэж байлаа.

Мөн тэрбээр цааш нь, Хавдрын хяналтын олон улсын холбооноос сонгож авсан 46 улсын 2,6 тэрбум хүнээс 2020 онд 3,5 сая нь хавдараар өвчилж, 2,3 сая нь нас баржээ. Харин 2040 онд гэхэд 4 сая хүн хавдараар өвчлөх эрсдэлтэй гэсэн судалгааг хийжээ. Тиймээс бага, дундаас доош орлоготой улс орнуудад хавдарын чанартай эмийг, хамгийн чанартай үнээр нийлүүлэх зорилт тавьж байна гэв.

Уулзалтад оролцогчид, “АТОМ” хөтөлбөр нь ДЭМБ-аас гаргасан зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт болон бага болон дундаас доош орлоготой орнуудын нас баралт өндөртэй  хавдрын өвчлөл тэр дундаа эхний ээлжинд хөхний хорт хавдрын эмчилгээнд нэн тэргүүнд анхаарч байна. Хэд хэдэн шалгуураар гишүүн орнуудаас 46 улсыг сонгон авсныхаа 10-т нь чадавх бэхжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх бөгөөд эдгээр улсаас эхний ээлжинд Монгол, Эль Сальвадор, Замби гэсэн гурван оронд үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр болжээ. Манай улсын хувьд эмийн үнэ, чанартай холбоотой тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд олон улсын байгууллагын шууд худалдан авалтын тогтолцоог нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хийж буй учраас уг хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хорт хавдрын эсрэг чанартай эмийг хямд үнээр авах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа талаар ярилцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top