x

Ардчилсан намын нарийн бичгийн дарга нарыг томилжээ

Оны босгон дээр АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Одбаяр тус намын нарийн бичгийн дарга нарыг шинээр томилжээ. Энэ нь өнгөрөгч оны нэгдүгээр сард Лу.Гантөмөрийг АН-ын даргаар сонгож, томилсноос хойш намын удирдлагын бүтцэд хийж байгаа сүүлийн томилгоо, ерөнхий нарийн бичгийн даргын хувьд хийж байгаа эхний томилгоо юм.

Боловсролын асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга Энхтайваны Энхпүрэв:

12 настайдаа их сургуульд элсэж, 24 насандаа Боловсрол судлалын докторын зэрэг хамгаалж байсан тэрбээр олон нийтэд “Электрон жаал” нэрээр танигдсан. Боловсрол Соёл Шинжлэх ухааны сайдын зөвлөх, Боловсролын хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан туршлагатай.

Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга Саруулсайханы Цэнгүүн:

Маркетинг, Санхүү менежментийн магистр зэрэгтэй тэрээр чөлөөт зах зээл, хувийн өмч ба эрх чөлөөг хамгаалах чиглэлд дуу хоолойгоо өргөж Ардчилсан намын хөгжлийн бодлогын асуудалд баруун төвийн үзэл баримтлалд тулгуурлан ажиллана.

Залуучуудын хөгжлийн бодлого хариуцсан Нарийн бичгийн дарга Булганбаатарын Батзаяа:

Боловсролын удирдлага, бизнеийн удирлагын чиглэлээр суралцаж төгссөн. Боловсролын мэдээллийг тэгш хүртээмжтэй хүргэх зорилготой, Монголын анхдагч эдтек төсөл болох “Тэтгэлэг апп”-ын үүсгэн байгуулагч, “Эрх чөлөөг эрэмлэнэ” уриатай Open Club-ийн ерөнхий зохицуулагч.

Гадаад харилцаа хариуцсан Нарийн бичгийн дарга Баяндүүрэнгийн Энхдөлгөөн:

Канадын Бритиш Колумбын Их сургуулийг Олон Улсын харилцааны чиглэлээр төгсөж Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төслийн нарийн бичиг, АН-ын бодлого, стратеги судалгааны хүрээлэнд улс төр, гадаад харилцааны чиглэлээр ажилласан туршлагатай.

Бизнес хөгжил, технологи, инноваци хариуцсан Нарийн бичгийн дарга Норовсамбуугийн Гансүх LL.B, LL.M, Төрийн удирдлагын доктор (Ph.D.)

2016 онд Ардчилсан намд элсэж Эрүүл мэндийн Сайдын хэвлэлийн төлөөлөгч, УИХ Гишүүний зөвлөх, АН-ын стратеги бодлого судалгааны хүрээлэнгийн ажлын албаны дарга, АН-ын даргын дэргэдэх бизнес зөвлөлийн тэргүүн, УИХ дахь АН-ын Бүлгийн орон тооны бус зөвлөхөөр тус тус ажиллаж байсан. Олон нийтэд MongolHD "Apprentice Mongolia" шоуны шилдэг оролцогч гэдгээр нь танигдсан.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top