x

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарын хамаарал бүхий компаниуд ЭТТ ХК-д ажил гүйцэтгэж байна

УИХ-ын Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол тав дахь өдрөө үргэлжилж байна. 

зураг

Энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” (ЭТТ) ХК-ийн Бортээгийн уурхайн гэрээт олборлолтод шалгарсан “МТАС” түншлэлийн харилцаа хамаарлын талаар шинжээч танилцууллаа. 

Тэрбээр “Тус түншлэл нь "Монголиан контракт майнинг сервис” ХХК, “Таван хур” ХХК, “Админериал” ХХК, “Спейшл майнинг сервис” ХХК гэсэн дөрвөн оролцогчтой. 

Хөрс хуулалт нүүрс олборлолтын ажлын 70 хувь, нүүрс олборлолтын ажлын 30 хувийг хариуцаж буй "Монголиан контракт майнинг сервис” ХХК ямар нэгэн улс төрийн харилцаа хамаарал илрээгүй. 

Өрөмдлөг тэсэлгээний ажлыг 100 хувь хариуцаж буй “Спейшл майнинг сервис” ХХК-ийн үүсгэн байгуулагч нь Батбаярын Баттулга нь УИХ-ын гишүүн асан Батжаргалын Батбаярын төрсөн хүү гэсэн мэдээллийг улсын бүртгэлийн ерөнхий газраас өгсөн. 

зураг

Хөрс хуулалт нүүрс олборлолтын ажлын 30 хувь, нүүрс олборлолтын ажлын 10 хувийг хариуцаж буй “Таван хур” ХХК-ийн талаар...

Тус компанийг Дорждалайн Даяндэмэд, Дагвадоржийн Саруултуяа нар үүсгэн байгуулсан. Эцсийн өмчлөгчөөр Дагвадоржийн Саруултуяа идэвхтэй бүртгэлтэй байгаа.

"Таван хур" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Дагвадоржийн Саруултуяагийн нэгдмэл ашиг сонирхол бүхий "Бүргэд транс" ХХК-ийн эцсийн өмчлөгч нь Дашзэвэгийн Дагвадорж бөгөөд 80 хувийн хувьцааг эзэмшдэг. 

зураг

Дашзэвэгийн Дагвадорж нь "Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан бөгөөд УИХ-ын гишүүн Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэтэй "Тавантолгой транс" ХХК-тай нэгдмэл сонирхолтой юм. 

"Тавантолгой транс" ХХК-ийг УИХ-ын гишүүн Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ үүсгэн байгуулсан. Эцсийн өмчлөгчөөр УИХ-ын гишүүн Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ болон Ажнай корпорац бүртгэлтэй. Дашзэвэгийн Дагвадорж нь тус компанийн 20 хувийг эзэмшдэг. 

зураг

"Таван хур" ХХК-ийн 30 хувийг эзэмшиж буй Дорждалайн Даяндэмэд нь "Рейн клауд" ХХК-ийг Болдын Амгалантай хамтран үүсгэн байгуулсан. "Рейн клауд" ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр Болдын Амгалан бүртгэлтэй байна. Болдын Амгалан нь УИХ-ын гишүүн Сангийн сайд Болдын Жавхлангийн төрсөн дүү гэсэн мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн. 

Дорждалайн Даяндэмэд болон Болдын Амгалан нар нь "Рейн клауд" ХХК-ийн 20 хувийг тус бүр эзэмшдэг. 

зураг

Нүүрс баяжуулалтын ажлын 100 хувь, нүүрс борлуулалтын ажлын 60 хувийг хариуцаж буй "Админериал” ХХК-ийн талаар...

зураг

Тус компанийн эцсийн өмчлөгчөөр Цэдэнпилийн Ламжав гэх иргэн идэвхтэй гэсэн мэдээлэл байна. Гүйцэтгэх захирлаар нь БНХАУ-ын иргэн Хасбатар ажиллаж байгаа. "Админериал" ХХК-ийн 45 хувийг "Моновант" ХХК эзэмшдэг. 

"Админериал" ХХК-ийн хувьцаа эзэмшигч "Хонконг руйшен глобал групп" ХХК нь Хонконгт бүртгэлтэй, хувьцаа эзэмшигчийн мэдээлэл тодорхойгүй. 2021 оны аравдугаар сарын 4-ний өдөр "Эрдэнэс Тавантолгой" ХК-тай 100 мянган тонн нүүрсний борлуулалт хийсэн. Удаах хувьцаа эзэмшигч Quzhou Longyuan Trading ХХК нь мөн адил гэрээг "Эрдэнэс Тавантолгой" ХХК-тай хийсэн бөгөөд хувьцаа эзэмшигчийн мэдээлэл тодорхойгүй.

"Моновант" ХХК-ийн үүсгэн байгуулагч нь Цэдэнпилийн Ламжав бөгөөд эцсийн өмчлөгч болон гүйцэтгэх удирдлагаар бүртгэлтэй. Мөн тус компанийн 20 хувийн хувьцааг БНХАУ-ын иргэн Хасбатар эзэмшдэг.

зураг

Цэдэнпилийн Ламжавын төрсөн дүү Ц.Чулуунзагдын нэр дээр хоёр төрийн бус байгууллага, нэг компани бүртгэлтэй...

  • "Төрөлх алтай" НҮТББ-ыг Нанжидын Хүдэрчулуун, Дашзэвэгийн Амарбаясгалан нарын найман хүн үүсгэн байгуулсан. Эцсийн өмчлөгч Нанжидын Хүдэрчулуун нь Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга гэсэн мэдээллийг Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн. 
    Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Дашзэвэгийн Амарбаясгалан 2018 оны наймдугаар сарын 31-нд гүйцэтгэх удирдлагаар бүртгүүлж байсан. 

зураг

  • "МКАСТ" ХХК-ийг Цэдэнпилийн Чулуунзагд хоёр хүний хамтаар үүсгэн байгуулж байсан бөгөөд 100 хувийн хувьцааг идэвхтэй эзэмшиж байна. Цэдэнпилийн Чулуунзагд нь Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга юм. 

зураг

  • "Хүний эрхэт дэвшилтэт бодлогын хүрээлэн" НҮТББ-ыг Нанжидын Хүдэрчулуун Дашзэвэгийн Амарбаясгалан нар гурван хүний хамтаар үүсгэн байгуулж байсан. Эцсийн өмчлөгчөөр Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Дашзэгвийн Амарбаясгалан бүртгэлтэй байна. Мөн хувьцаа эзэмшигчдийн мэдээлэлд Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар бүртгэлтэй байжээ. 

зураг

Цэдэнпилийн Чулуунзагдын хамаарал бүхий этгээдүүдийг танилцуулав. 

  • "Зиндаамедиа" ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр Эрдэнэтогтохын Амаржаргал бүртгэлтэй. Гүйцэтгэх удирдлагад Цэдэнпилийн Чулуунзагд, Хархүүгийн Мандахбаяр нар бүртгэлтэй байжээ.
    Мөн тус компанийн 50 хувийн хувьцааг "МКАСТ", 30 хувийн хувьцааг Хархүүгийн Мандахбаяр нар эзэмшиж байсан. Харин одоо 100 хувийн хувьцааг Эрдэнэтогтохын Амаржаргал эзэмшиж байна. Хархүүгийн Мандахбаяр нь "Эрхэт монгол групп" ХХК-ийн эцсийн өмчлөгч юм. 

 

  • "Бууч" ХХК-ийг Цэдэнпилийн Чулуунзагд үүсгэн байгуулсан бөгөөд гүйцэтгэх удирдлагаар Эрдэнэтогтохын Амаржаргал ажиллаж байна. Цэдэнпилийн Чулуунзагд тус компанийн 100 хувийн хувьцааг эзэмшдэг. зураг

    "Нэтикс майнминг про" ХХК-ийг Эрдэнэтогтохын Амаржаргал болон Нарангийн Өнөрцэцэг нар үүсгэн байгуулсан бөгөөд энэ хоёр хүн 50, 50 хувийн хувьцааг идэвхтэй эзэмшдэг. Гүйцэтгэх захирлаар Нарангийн Өнөрцэцэг ажиллаж байна. 

зураг

Үргэлжлүүлэн Нарангийн Өнөрцэцэгтэй нэгдмэл ашиг сонирхол бүхий хуулийн этгээдүүдийн мэдээллийг танилцуулав. 

"Ган үзэгтэн сэтгүүл клуб" НҮТББ-ыг Нарангийн Өнөрцэцэг үүсгэн байгуулсан. Эцсийн өмчлөгч Отгонбатын Шүрэнсувд бүртгэлтэй бөгөөд Нарангийн Өнөрцэцэгийн эгчийнх нь хүүхэд юм. 

зураг

"Ган үзэгтэн сэтгүүл клуб" НҮТББ-тай нэгдмэл ашиг сонирхолтой хуулийн этгээд нь "Мон можар транс" ХХК юм. Энэ компани нь нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд Отгонбатын Шүрэнцэцэг нь 2022 оны аравдугаар сарын 30-нд үүсгэн байгуулж байжээ. Дамдинсүрэнгийн Баянмөнх гэх хүнд энэ оны зургаадугаар сарын 26-нд компанийнхаа хувьцааг шилжүүлсэн байна. 

зураг

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Дашзэвэгийн Амарбаясгалантай нэгдмэл сонирхолтой хуулийн этгээдийн талаар...

  • Д.Амарбаясгалан эгч Д.Амарзаяа нь "Тунамалбодонч" ХХК-ийн эцсийн өмчлөгч бөгөөд гүйцэтгэх удирдлагаар ажилладаг. Тус компанитай нэгдмэл ашиг сонирхол бүхий "ЭСДЭ" ХХК нь хоёр дахь нүүрсний сонсголын эхний өдөр яригдсан бөгөөд гаалийн бүрдүүлэлтгүйгээр 58 удаагийн үйлдлээр 3,835 тонн нүүрс гаргасан байж болзошгүй. 

зураг

"ЭСДЭ" ХХК-ийн эцсийн өмчлөгч Лхагвасүрэнгийн Батсүрэн нь "Тунамалбодонч" ХХК-ийг Дашзэвэгийн Амарзаяад 2018 оны дөрөвдүгээр сарын 2-нд шилжүүлэн өгч байжээ. 

зураг

  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангийн эхнэр Д.Бямбасүрэн нь "ЖАБКО" ХХК-ийг Батхуягийн Эрдэнэжаргалтай хамтран 2010 оны наймдугаар сарын 18-нд үүсгэн байгуулсан бөгөөд 50, 50 хувийн хувьцааг эзэмшиж байсан. Гэвч 2023 оны тавдугаар сарын 15-нд татан буугдсан. зураг

    "Топ медиа" ХХК нь энэ оны хоёрдугаар сарын 16-ны өдөр татан буугдсан. Дашхүүгийн Бямбасүрэн, Батхуягийн Эрдэнэжаргал, Ц.Чулуунзагдын шууд хамаарал бүхий МКАСТ ХХК нар үүсгэн байгуулсан. 

зураг

Батхуягийн Эрдэнэжаргалын нэгдмэл ашиг сонирхолтой хуулийн этгээдийн талаар... 

Батхуягийн Эрдэнэжаргал нь "Глобалгүүр транс" ХХК-ийн эцсийн өмчлөгч бөгөөд гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байна. Тус компани нь хоёр дахь нүүрсний сонсголын эхний өдөр яригдсан бөгөөд гаалийн бүрдүүлэлтгүйгээр 39 удаагийн үйлдлээр 4,690 тонн нүүрс гаргасан байж болзошгүй. 

зураг

"Геосайкл" ХХК-ийг Батхуягийн Эрдэнэжаргал Цэрэнпүрэвийн Амгалан, Болдын Уянга нар үүсгэн байгуулсан бөгөөд Цогтбаяр Батбаатартай хамтран хувьцаа эзэмшдэг байжээ. Цэрэнпүрэвийн Амгалангийн хамаарал бүхий компанийг Даваа гаригийн сонсголын үеэр ярьсан. Тээврийн хэрэгслийн найман компани нь нэг сая тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан байж болзошгүй талаар ярьсан. 

зураг

Цогтбаяр Батбаатар нь "Улаанбаатар групп" ХХК-ийн эцсийн өмчлөгч бөгөөд 90 хувийн хувьцааг эзэмшдэг. Тус компанитай нэгдмэл ашиг сонирхолтой "Би Си ТИ Эс Эс" ХХК-ийн Авирмэдийн Энхээ эцсийн өмчлөгч бөгөөд Цогтбаяр Батбаатар төрсөн эх юм. "Би Си ТИ Эс Эс" ХХК-ийн 50 хувийн хувьцааг эзэмшиж буй Дашзэвэгийн Лувсандорж нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангийн төрсөн ах гэсэн мэдээллийг ирүүлсэн. 

 

Авирмэдийн Энхээ нь "Төгс төгөлдөр" ХХК-ийн эцсийн өмчлөгч бөгөөд тус компанийг Буянтогтогтохын Соронзболд үүсгэн байгуулсан. Тэрбээр "Төгс төгөлдөр" ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан бөгөөд 100 хувийн хувьцаа эзэмшиж байв. Буянтогтогтохын Соронзболд нь Автотээврийн үндэсний төвийн дарга Б.Гүрсоронзонгийн төрсөн дүү гэсэн мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн байна. 

зураг

Цогтбаяр Батбаатарын "Улаанбаатар групп" ХХК-ийн хамаарал бүхий нүүрс тээврийн компаниудын талаар...

  • Ти Би Эн Си транс ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр Цогтбаяр Батбаатар бүртгэлтэй. Тус компанийн 100 хувийн хувьцааг нь Дорнын их гэгээ ХХК-ийг Цогтбаяр Батбаатар эцсийн өмчлөгчөөр бүртгэлтэй. 

зураг

  • Эм Жи Ти Эм Эл ХХК-ийг Батхуягын Эрдэнэжаргал үүсгэн байгуулж байсан. Эцсийн өмчлөгч  Цогтбаяр Золбоо нь Цогтбаяр Батбаатарын төрсөн дүү юм. 
  • "Хүннү петролиум ложистик" ХХК-ийг Цогтбаяр Золбоо үүсгэн байгуулсан бөгөөд гүйцэтгэх удирдлагаар Ёндонсамбуугийн Бямбадорж ажиллаж байна" хэмээн танилцуулав. 

зураг

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Өлөн (172.69.252.155)
    Нохойн бааснууд сүлжилдэж хэлхэлдэж шаасаараан байгаад адагт нь хужаагийн атганд орчихсон бөөснүүд байна ш дээ. Угаасаа..
    2023 оны 12 сарын 25 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Болгарын парламентын ээлжит бус сонгууль болж байна 9 цаг 18 мин Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ 9 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн.  Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй 9 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 15 цаг 49 мин Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ Уржигдар 15 цаг 01 мин Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гаргав Уржигдар 14 цаг 56 мин Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв Уржигдар 14 цаг 47 мин "Дэлхийн циркийн өдөр" тохиож байна Уржигдар 14 цаг 41 мин Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ Уржигдар 14 цаг 35 мин Тариалангийн салбарын санхүүжилтыг 70 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ Уржигдар 14 цаг 31 мин Хөгжих үү, хоцрох уу? Уржигдар 14 цаг 23 мин Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй Уржигдар 14 цаг 07 мин Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 хувьд хүрчээ 2026-04-17 Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулганд оролцож байна 2026-04-17 Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна 2026-04-17 Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо 2026-04-17 Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэргүүлж эхэллээ 2026-04-17 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов 2026-04-17 Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллээ 2026-04-17 Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан хаагч байх хуулийн төслийг хэлэлцэв 2026-04-17
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга Чойбалсангийн сэжигтэй үхэл С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ...
Top