x

"Улсын нэрээр зээл авч, бүлэглэлээр хувааж авдаг үйл явдал дахин давтагдах ёсгүй"

“Самурай” бондын 200 сая ам.долларын өрийг бүрэн төлж барагдуулсантай холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар нэр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Монгол Улс “Самурай” бондын 200 сая ам.долларын өрийг өөрийг эх үүсвэрээр бүрэн төлж чадлаа. Өнгөрсөн аравдугаар сарын 23-нд Хөгжлийн банкны “Евро” бондыг мөн төлсөн. Энэ бол хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж чадаж буйн чухал нотолгоо юм. Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банкийг Сонгодог экзим банкны загвараар хөгжүүлэх асуудлыг хэлэлцэхээр болсноо үүгээр дуулгая.

Бид ОУВС-гийн хөтөлбөрт орох уу, эрс шийдэмгий хандах уу гэдэг хоёр сонголтын өмнө ирээд байсан. Хөгжлийн банк, ЭТТ ХК дээр авсан арга хэмжээний дүнд 10 жил үргэлжилсэн өрийн сүлжээнээс гарч чадлаа. Улсын нэрээр зээл авч, бүлэглэлээр хувааж авдаг үйл явдал дахин давтагдах ёсгүй. Эдгээр нь өрх бүрийн орлогыг хулгайлсан явдал байв. “Чингис” бондын 1.4 тэрбум, “Мазаалай” бондын 500 сая, “Гэрэгэ” бондын 800 сая, “Хуралдай” бондын 430 сая, “Евро” бондын 500 сая, “Самурай” бондын 200 саяыг төллөө. Эдгээрт ₮13.3 их наядыг зарцууллаа.

2023 оны урьдчилсан биелэлтээр эдийн засаг 6.8 хувиар өслөө. ДНБ 63.3 их наяд болж хоёр дахин тэллээ. Монгол улсын төсөв болон төлбөрийн тэнцэл оны эцэст ашигтай гарах төлөвтэй байна. Бондын төлбөрийг хийсэн ч валютын нөөц зорилтот түвшинд хадгалагдаж буйг дуулгахад таатай байна.

Валютын албан нөөцийг 10 тэрбум ам.долларт хүргэх төлөвлөгөө байгааг дуулгамаар байна. Эдийн засгийн өсөлт өрх, иргэн бүрд хүрэх суурь нөхцөл бүрдэж байна” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.154)
    амныхаа зоргоор чалчих юмаа
    2023 оны 12 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top