x

Ж.Ганбаатар: ЭТТ компанийн гүйцэтгэл гурван их наяд төгрөгийн ашигтай гарах төлөвтэй байна

Өнөөдөр үдээс өмнө хуралдсан УИХ-ын нэгдсэн чуулган өчигдөр Засгийн газраас өргөн барьсан "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааг иргэдэд үнэгүй эзэмшүүлэх, ногдол ашгийг хүртээх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхээр хуралдав.

Хуралдаанд оролцсон гишдийн 53,7 хувийн (22/41) саналаар тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Гишүүн Ц.Туваан гишүүн сонгууль дөхөх үед, Баялгийн сангийн хуулиа батлаагүй байж, иргэдэд хувьцааны ногдол ашиг ярьж эхлэв хэмээн шүүмжилсэн боловч УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар дараах хариултыг өглөө.

Ж.Ганбаатар:

-"Баялгийн сангийн тухай хуулийн төслийг Эдийн Засгийн Хөгжлийн Яам боловсруулж байгаа. Хоёрдугаар сард 10-нд бүх төрийн өмчит компанийн тайлан гарна. Өнгөрсөн жилийн мэдээллээр баялгийн сангийн тухай хуулийн төслийг төлөвлөх боломжгүй. ЭТТ компанийн гүйцэтгэл гурван их наяд төгрөгийн ашигтай гарах төлөвтэй байна. Ийм боломж гарч байгаа тул хувьцааны асуудлыг жилийн эцэст ярьж байгаа. Мөн БНХАУ-ын 2024 оны импортын бодлого зэргийг харж байгаад хэлэлцэж байгаа юм.

Бид өнөөдөр нүүрсээ биржээр 190 ам.доллароор зарж байна, Далайн боомт дээр нь аваачиж 240 доллароор нь зарж чадахгүй байна. Тэнд очиход тээврийн зардал хэрэгтэй болно. Уул уурхайн бүтээгдэхүүнээ үнэд хүргэж чадаж байгаа нь ЭТТ компанийн амжилт. "Эрдэнэс Тавантолгой" компанид Засгийн газраас томилсон БЭТ Ганбат. Энэ хүнд дотоод, гадаадын олон шахалтууд ирсэн.

Биржийн тухай хуулийг хэлэлцэж байхад бүгд л бүтэхгүй ээ, маргааш дампуурна гэж байсан. Худалдан авагч тал ч биржээр авах соёлд суралцаж байна. Баялгийн сангийн тухай хуульд 33 хувийг хадгалах, 33 хувийг өсгөж үржүүлэх зэргийг тусгахаар ярилцаж байгаа" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top