x

Д.Ганбат: Нүүрсний сонсголоор ард түмэн мэдэх эрхээ эдэлж байна

Нүүрсний хулгайн нотлох баримтыг шинжлэн судлах ерөнхий хяналтын сонсголын хоёр дахь шат буюу Эрдэнэс Тавантолгой компанийг тойрсон хэлэлцүүлэг тав дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдрийн сонсголын үеэр Түр хорооны гишүүн Д.Ганбат сонсголын талаар дараах байр суурийг илэрхийлэв. 

Д.Ганбат: 

-"Энэ богино хугацаанд манай шинжээчид маш сайн ажилласан байна аа. Нүүрсний түр хорооны гишүүд болон Б.Энхбаяр сайд нэлээн сайн ажилласан байна байна. Бүх газраа сүлжээтэй, маш их мөнгөтэй, эрх мэдэлтэй, ийм хүмүүсийн асуудлыг гаргаж ирж байна.

Монголын ард түмэн ямар их баялагтай юм. Энэ баялаг нь гарын салаагаар яаж урсдаг юм. Ямар схемээр эх орны, ард түмний баялгийг тонон дээрэмддэг юм гэдэг үйл ажиллагаа энэ хэдэн хоногт харагдлаа. Таван шударга хүн жагсаад, болохгүй бүтэхгүй асуудлын эсрэг тэмцье гээд явсан. Үүний дараа 5,000 шударга иргэд гарч ирсэн. Нүүрсний ашиг орлого хаачив гэдэг зүй ёсны шаардлагыг баялгийн эзэд тавьсан. УИХ бол нотлох баримтыг илчлэх энэ сонсголыг зохион байгуулж байна.

Энэ сонсголоос ард түмэн мэдэх эрхээ эдэлж байна. Энэ зүйлс яаж явсныг гаргаж ирнэ гэдэг бол амар зүйл биш. Улс төрийн эр зориг гаргаад эрх барьж байгаа нөхөд дотроос хэн ингэж ярьж чадах вэ? Нэр цэвэр хүн чадна.

Нүүрсний сонсгол дээр гэрчүүдийн асуулт хариултаас хэн нь хэн бэ гэдгийг тодорхойлж байгаа. Эндээс хэн нэг хүнийг хэрэгтэн болгоод байгаа юм байхгүй. Энэ их баялаг хаашаа урсаж байсан юм бэ, хариуцсан нөхөд нь ямар сэтгэл гаргаж ажиллаж байсан юм гэдгийг нотлох баримтын хүрээнд шинжээчдийн ачаар, бидний асуулт, та бүхний хариултаар ил тод болж байгаа юм. Энэ схемүүд бүгд илэрч байна. Маш их мөнгөтэй нөхөд цаана нь байна. Зарим ажлыг тендер ч зарлаагүй шууд гэрээ хийж байсан байна. Маш их хэмжээний мөнгө, их хэмжээний нүүрсийг зах зээлийн үнэ ханшнаас хямдаар өгч байсан байна.

Өнөөдөр сонсголын сүүлийн өдөр. Түр хороо амжилттай хийж байна. Асуулт хариулт өгч байгаа хүмүүсийн 80, 90 хувь нэрсийг гаргаж ирж чадаж байна. Ард түмэн дүгнэлтээ хийж байгаа гэдэгт найдаж байна. Энэ сонсголыг хариуцаад хийж чадах цөөн хүмүүсийн нэг бол Б.Энхбаяр сайд юм" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top