x

Т.Доржханд: Монголчуудаа энэ удаа ногдол ашиг авахгүйгээр Тавантолгойн ДЦС-аа барья!

Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах "Нүүрсний" сонсголын өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар Тавантолгой дулааны цахилгаан станцтай холбоотой мэдээллийг сонссон юм. Тус дулааны цахилгаан станцтай холбогдуулан түр хорооны гишүүн болон гэрч байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд "Өмнөговь аймгийн Даланзадгадын дулаан цахилгааны станцыг Солонгосын ЭКСИМ банкны мөнгөөр барьж байсан. Даанч ашиглаж чадаагүй, зуух нь шатчихсан. Бид 5, 10 сая ам.долларын төсвийг 10 жил хийдэг. Засгийн газрын төслүүд нь явдаггүй. Гэтэл дахиад гацах эрсдэл буюу санхүүгийн механизм нь буруу байна даа. Учир нь 30 хувийг нь "Эрдэнэс Тавантолгой" ХК эзэмшинэ гэж гарын үсэг зурсан. Үлдсэн 70 хувийг нь түлхүүр гардуулах дээр нэмэх нь санхүүг нь шийднэ гэсэн олон улсын компани оруулж ирэхээр болсон. 

Санхүүжүүлж байгаа компаниуд өндөр нөхцөлтэй барина. Тендер шалгаруулалтад хоёрхон компани орж ирээд нэгнийгээ шүүхэднэ. Иймэрхүү байдлаар бол энэ төсөл баригдахгүй ээ. 

Тавантолгойн дулааны цахилгаан станцын гаргаж буй эрчим хүчийг урт хугацаанд Оюутолгой худалдаж авах хэлэлцээрийг гэрээнд тусгасан. Энэ бол 100 хувийн үр өгөөжтэй төсөл. Үүнийг УИХ төсөв дээрээ бүсээ чангалаад хэрэгжүүлмээр байна. 

Өчигдөр монголчууд тоггүй байлаа. Хойд хөрш маань тог тасална гэдгээ мэдэгдсэн. Нийгмийн сэтгэл зүй иймэрхүү үед Тавантолгойн дулааны цахилгаан станц барих санхүүжилтийг төсвөөс гаргах ёстой юм. "Эрдэнэс Тавантолгой" ХК-аас санхүүжүүлэлт гаргах нь буруу" гэлээ. 

Мөн тэрээр "Хятадын Засгийн газраас цаашдаа нүүрсний цахилгаан станцыг барихад хязгаарлалттай хандана гэсэн. Хоёр компани орж ирсэн нь шүүхдэлцээд бүтэхгүй болох магадлал байна. 

"Эрдэнэс Тавантолгой" ХК маш олон төслийг санхүүжүүлсэн байна. Яг бодитой нь гурван төслийг санхүүжүүлэх л ёстой. Үүнд дулааны цахилгаан станц, төмөр зам, баяжуулах үйлдвэр гэсэн төслүүд багтана. 

Хэрэв хувийн компанид санхүүжилт оруулсан атал ашиг байхгүй бол дампуурчихна. Гэтэл улсаас хариуцлага тооцохгүй байгаа учраас амьдраад л байна. Нүүрс баяжуулах үйлдвэр болон төмөр зам барьчихвал том оврын машинтай компаниуд нь дампуурчихна гэсэн хөгийн байдлаас болж "Эрдэнэс Тавантолгой" ХК бэлэг тараадаг ажилтан болсон. 

Ашигтай төсөл учраас Оюутолгой дулааны цахилгаан станц барина гэхэд үгүй бид өөрсдөө гэсэн. Даахгүй нохой булуу хураана гэдэг шиг одоо хүртэл цахилгаан станц ч үгүй байна. Улс төрчид нь сонгогдож гарч ирээд шийдвэрээ өөрчилдгийн зовлонг монголчууд үүрч байна. 

Засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК ногдол ашиг тараана гэсэн шийдвэр гаргаж байна. Монголчуудаа энэ удаа ногдол ашиг авахгүйгээр Тавантолгойн дулааны цахилгаан станцаа барья. Харин иргэдэд мөнгийг нь үр өгөөжөөр өгөх боломжтой гэж ойлгуулах ёстой. Ингэж чадвал монголчууд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн мөнгөөр Тавантолгойн дулааны цахилгаан станц барина гэсэн шийдвэрийг гаргаж чадна" гэлээ. 

Дашрамд, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 34 хувийг Монгол Улсын иргэн бүрт эзэмшүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлээд байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top