x

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлнэ

Нийслэлийн Ардчилсан Нам(АН)-аас дугаарын хязгаарлалт, цахим хичээлийн шилжилт, авто замын тэг зогсолттой холбогдуулан Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулах асуудлаар мэдэгдэл хийлээ. 

Мэдэгдлийг Нийслэлийн Ардчилсан Намын дарга Т.Бат-Цогт танилцуулав.

Тэрбээр "Монгол Улсын хүн амын 60 гаруй хувь амьдардаг, эдийн засгийн 90 гаруй хувь эргэлддэг Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар нь Улаанбаатар хотын захирагчаар томилогдон ажилласан 66 хоногийн хугацаанд хүний эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөөнд халдсан, хязгаарласан хуулиас давж эрх мэдлээ хэрэгжүүлсэн ноцтой шийдвэрүүдийг гаргалаа. 

  1. Нийслэлийн Засаг даргаар томилогдоод зургаан хоногийн хугацаанд "Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай" гэсэн иргэдийн орлогыг боомилж, хэтэвчийг нь нимгэлж, дансыг нь хоослох зорилгот бүхий хууль санаачлан 2023 оны арванхоёрдугаар сарын 7-нд батлуулсан. Ингэснээр хоёр төрлийн татвар, гурван төрлийн торгууль нэмэгдүүлэхээр тусгасан нь хүний эрх чөлөөнд ноцтой халдаж байна. 
  2. 53 хоногийн хугацаанд татварыг хоёр хувь нэмсэн. Аж ахуйн нэгж байгууллагын татварыг нэмэгдүүлж бизнесийн үйл ажиллагааг хаан боогдуулах шийдвэр гаргалаа. 2024 оны төсвийг 1.9 их наяд байхаар баталж, 93 хувийг нь татвар төлөгчид бүрдүүлнэ хэмээн татвар төлөгчдийн нураан дээрх ачааг нэмж байна.
  3. 65 дахь хоногтоо Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зарим арга хэмжээ авах тухай захирамжаар захирамжлахдаа 2023 оны арванхоёрдугаар сарын 18-наас 2024 оны хоёрдугаар сарын 1-н хүртэл автомашиныг тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахаар болсон нь нийтийн тээврийн үйлчилгээ хүртээмжгүй, парк шинэчлэл байхгүй, -30 градус хүртэл хүйтэрч буй нөхцөлд иргэдийг хувийн унаагаараа зорчихыг хязгаарлаж байна. Энэ нь иргэнийг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг ноцтой зөрчиж байна. 
  4. Захирамж нь иргэн бүр тэгш эрхтэй байх суурь зарчмыг бүдүүлгээр зөрчиж байна. Нийгмийн тэгш бус байдлыг нэмэгдүүлэх үндэслэл мөн. 

Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар нь нийслэлчүүдийн өмнө хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн төдийгүй үндсэн хуулиар олгогдсон суурь эрхэд ноцтойгоор удаа дараа халдсан гэж үзэж байна. Иймд дараах хоёр шаардлагыг гаргаж байна. 

  1. Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар нийслэлчүүдийн хуулиар олгогдсон олон эрхэд бүдүүлгээр халдсандаа уучлалт гуйж, А/1429 захирамжаа хүчингүй болгохыг шаардаж байна.
  2. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 65.1.2 дахь заалтын дагуу нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, хүн амын амьдралтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэн тус хуулийн 65 дугаар зүйлд заасан зүйлд заасны дагуу хариуцлага тооцох. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  огцруулах шаардлагыг хуулийн хүрээнд НИТХ-ын төлөөлөгчдөд уриалах гарын үсэг цуглуулах, цаашлаад огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлж ажиллахаа мэдэгдэж байна" гэлээ.

Үргэлжлүүлэн тэрбээр хэлэхдээ "Гэнэтийн шийдвэрийг өчигдөр гаргалаа. Ямар нэгэн төлөвлөгөөгүйгээр хүүхдийн боловсролын эрхэд шууд халдлаа гэж үзэж байна. Цахим хичээлд оролцох боломжгүй айлын судалгааг гаргасан юм болов уу. Мөн эцэг, эхчүүд хүүхдээ гэртээ үлдээгээд явах уу, ажлаа цахимаар хийх үү. Энэ нь Боловсролын яамтай холбоотой асуудал" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Болгарын парламентын ээлжит бус сонгууль болж байна 10 цаг 1 мин Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ 10 цаг 9 мин Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн.  Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй 10 цаг 23 мин Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 15 цаг 49 мин Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ Уржигдар 15 цаг 01 мин Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гаргав Уржигдар 14 цаг 56 мин Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв Уржигдар 14 цаг 47 мин "Дэлхийн циркийн өдөр" тохиож байна Уржигдар 14 цаг 41 мин Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ Уржигдар 14 цаг 35 мин Тариалангийн салбарын санхүүжилтыг 70 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ Уржигдар 14 цаг 31 мин Хөгжих үү, хоцрох уу? Уржигдар 14 цаг 23 мин Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй Уржигдар 14 цаг 07 мин Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 хувьд хүрчээ 2026-04-17 Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулганд оролцож байна 2026-04-17 Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна 2026-04-17 Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо 2026-04-17 Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэргүүлж эхэллээ 2026-04-17 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов 2026-04-17 Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллээ 2026-04-17 Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан хаагч байх хуулийн төслийг хэлэлцэв 2026-04-17
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга Чойбалсангийн сэжигтэй үхэл С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ...
Top