x

С.Бямбацогт: Дарханы замын цементэн хашлагад цас хунгарлаж, хүндрэл үүссэн

“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өнөөдөр чуулганаар хэлэлцэж байна. Энэ үеэр Дарханы замтай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням С.Бямбацогт сайдаас асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: 

-Төв-Өмнөговь, Төв-Алтанбулаг чиглэлийн зам дээр том тээврийн хэрэгсэл зорчиход хязгаарлалт тавьсан. Өнөөдрийн байдлаар замын стандартаа мөрдүүлж байна гээд нэг тэнхлэг дээр явах даацыг хязгаарласнаас болж түлшний хэрэгцээ асар өсөж байна.

Улаанбаатар-Дархан чиглэлийн зам ирэх онд бүрэн дуусах байх. Энэ замыг үргэлжлүүлээд урд хил рүү холбоход яагаад мөнгө тавихгүй байгаа юм. ОХУ-аас Хятад руу тээвэр хиймээр байна. 

Дарханы замын ТЭЗҮ-ийг хийж байхад Баруун хараагийн гүүрийг мартчихсан. Дарханы замын голд буй цементэн хаалтыг олон улсын стандартынх гээд байсан. Гэтэл одоо цас ороход хоёр урсгалын нэг нь хаагдчихсан байна. 

Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогт: 

-Улсын төсөвт мөнгө байхгүй учраас Дарханаас Алтанбулаг чиглэлийн зам дээр концесс зарласан. Налайхаас Замын-Үүд хүртэлх замыг барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлөөр концесс зарласан. Улаанбаатар хотыг тойруулаад зам барих, Туул голын дагуу Баянзүрхийн товчооноос 22-ын товчоо руу тууш зам барих төлөвлөлт хийсэн. 

Нэг тэнхлэг дээр 11 тонн гэдэг нь дэлхийн нийтийн стандарт. Энэ стандартаас давсан хэмжээний тээврийн хэрэгслийг явуулснаас болж зам эвдэрдэг. Тиймээс цаашдаа тусгай зориулалтын зам тавих дээр бодлого гаргана. 

Өмнөговь, Дундговийн зам дээр шатахуун, мидлинг хэтрүүлж тээвэрлэснээс болж эвдэрсэн. Үүнийг засахын тулд санхүүжилт гаргах тал дээр Сангийн сайд болон Азийн хөгжлийн банктай ойлголцсон. Мөн энэ хоёр зам дээр даац хэтрүүлдэг асуудлыг шийдсэн. Мидлинг болон шатахуунаа төмөр замаар тээвэрлэж байгаа. 

Дарханы замын ТЭЗҮ дээр Баруун хараагийн гүүр байхгүй. Тус гүүрийг барихын тулд улсын төсөв дээр мөнгө тавих гээд явж байгаа. Замын цементэн хашлагаас болж цас их хунгарласан. Энэ талаар зураг төслийг хийсэн компани, н.Батсайхан захиралд удаа дараа шаардлага хүргүүлсэн. Эцсийн хариуцлагыг бид хүлээнэ, мэдэж байна гээд хийлгэчихсэн. Үүнээс нь болоод байнга цас цэвэрлэхэд хүндрэлтэй байдал бий болсон. 

Зураг төсөл боловсруулсан хүн нь "эцсийн хариуцлагаа хүлээнэ" гээд байхад "үгүй ээ наадхаа өөрчил" гэж чадахгүй байгаа. Гэхдээ нэгэнт амласан юм чинь тэр хүн эцсийн хариуцлагаа хүлээх ёстой. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top