x

Г.Занданшатар: Шатахуун нөөцлөх ёстой ч нөөцийн сав байхгүй

Шатахуун нийлүүлэлтийн доголдол, эрчим хүчний асуудал сүүлийн хэд хоногт манай улсын хамгийн хурц асуудал болоод байна. Ийм үед эрсдэлийн менежменттэй болох ёстой гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдааны үеэр анхаарууллаа. 

Г.Занданшатар: 

-"Засгийн газар гал унтраах байдлаар ажиллахаа болих хэрэгтэй. V цахилгаан станц, Тавантолгойн цахилгаан станц яасан бэ, Б.Чойжилсүрэн сайд аа. Арав, хорин жил ярьж байна. 

Эрсдэлийг даван туулах төлөвлөгөөтэй байх нь туйлын чухал. Нэг асуудал гарахаар л болохоо болилоо гэдэг. Шатахуун ч гэсэн тэр. Цаад тал чөлөөтэй нийлүүлж байгаа юм байна лээ. Гол нь тээвэр логистикийн саатал, дайн байлдааны нөхцөл байдал, дотоодын зохиомол хомсдол үүсгэж байна. Гадаадын зарим компани асар их дизель түлш нөөцөлж, зохиомол хомсдол үүсгэж байгаа гэх мэдээлэл бий. Тэд нар гарч байж л энэ зохиомол хомсдол алга болно. 

Хүмүүсийг цочирдуулаад, бүх приус машин нэг дор банкаа дүүргэхэд манайх 10 сая литр шатахуун дутагдах юм байна лээ. Манайх шатахууны нөөцтэй болох хэрэгтэй. Аль дээр л нөөцийн сав байсан. НИК-ийн нөөцийн савыг төмрийн хогонд гадагшаа зарчихсан. Одоо нөөцийн савгүй.

Улсын стратегийн нөөцийн савтай байх хэрэгтэй байна. Үүнийг Засгийн газар, Монголбанк ярьж байгаад нөөцийн савыг санхүүжүүлэх хэрэгтэй. 

Газрын тосны үйлдвэр бас яасан? Нэг үл үзэгдэгч хамаг юмыг зогсоож байдаг. Цахилгаан станц ч тэр, газрын тосны үйлдвэр ч тэр. Тэр үл үзэгдэгч хүчийг хэн гэдгийг бид бүгдээрээ мэдэж байгаа. Үүнд шийдвэртэй арга хэмжээ авах хэрэгтэй" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top