x

УИХ дахь Байгаль хамгаалах бүлгийн ээлжит уулзалт боллоо

Улсын Их хурал дахь Байгаль хамгаалах бүлэг болон Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг хамтран “Байгаль хамгаалах санхүүжилтийн хөтөлбөр”-ийг танилцуулах уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтад тус  бүлгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, бүлгийн гишүүн, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Х.Булгантуяа, С.Ганбаатар, Б.Саранчимэг нар оролцсон.

Энэ удаагийн уулзалтад  “Өнө Мөнхийн Монгол” хэмээн нэрлэсэн байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийн талаар тус  төслийн багийн мэргэжилтнүүд таницуулга хийв.  “Өнө Мөнхийн Монгол” хөтөлбөр нь тусгай хамгаалалттай газар нутгийн хамрах хүрээг өргөжүүлэх, биологийн төрөл зүйлийн хувьд өндөр ач холбогдолтой газруудад менежментийн болон засаглалын үр ашгийг нэмэгдүүлэх, малчин өрхүүдийн амьжиргааг сайжруулахад чиглэсэн Засгийн газрын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-д тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллах ажээ.

Энэхүү төсөл нь харилцан тохиролцож байгуулсан гэрээ, хэлэлцээрт үндэслэн тусгай хамгаалалттай газар нутаг болон түүний эргэн тойрны  газрыг хамгаалах, тогтвортой хөгжилд хүрэхэд чиглэсэн 198 сая ам.долларын төсөв бүхий хөрөнгө оруулалтыг 15 жилийн хугацаатай хийхээр төлөвлөж байгаа ажээ. Байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр 2021 оноос хойш Дэ Нэйчэ Консерванси (TNC) байгууллага манлайлан ажиллаж байна.

Тус байгууллага нь 2008 онд Монгол Улсад үйл ажиллагаагаа эхэлснээс хойш Монгол Улсын Засгийн газар болон бусад түншүүдтэй хамтран улс орон даяар хамгаалах шаардлагатай чухал газруудын зураглалыг гаргасан. Түүнчлэн олон нийттэй зөвлөлдөн, Засгийн газар болон орон нутгийн засаг захиргаатай хамтран тусгай хамгаалалттай газар нутгийг шинээр бий болгоход дэмжлэг үзүүлэн, Тосон, Хулстайн байгалийн нөөц газарт бэлчээрийн тогтвортой менежментийг нэвтрүүлсэн хэмээн танилцууллаа.  

УИХ-ын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Х.Булгантуяа байгаль хамгааллын чиглэлтэй уялдуулан, олон орны туршлагыг үндэслэн хүүхэд, залуучуудад зориулсан хүрээлэн буй орчноо танин мэдэх зорилготой цогцолборыг байгуулах санал дэвшүүлсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, тусгай хамгаалалтай газар нутгийг өргөжүүлснээр байгаль орчныг хамгаалахаас гадна уул уурхайгаас сүйдсэн газар нутгийг сэргээх, байгалийн унаган төрхийг хамгаалахад хөрөнгө оруулалтыг чиглүүлэх нь зүйтэй гэсэн саналыг илэрхийлж байлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top