x

Нүүрсний сонсголд Б.Ганхуягийг гэрчээр оролцуулах эсэхийг прокурор шийднэ

Нүүрсний хэргийн нотлох баримтыг шинжлэн судлах УИХ-ын Хянан шалгах түр хорооны хоёр дахь удаагийн сонсгол ирэх долоо хоногт болно.

Сонсголд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг оролцуулах хүсэлтийг Хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өчигдөр шүүхэд хүргүүлсэн. 

Гэвч уг хүсэлтийг шүүх хангах боломжгүй гэдгийг өнөөдөр болсон Б.Ганхуяг нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны үеэр шүүгч мэдэгджээ. Шүүгч:

-"Б.Ганхуягийг сонсголд гэрчээр оролцуулах боломжийг хангаж өгөх тухай хүсэлтийг шүүх шийдвэрлэх боломжгүй. Энэ тухай хариуг өгсөн. Шүүхэд хэрэг хянагдаж байгаа. Гэрчээр оролцуулах эсэх асуудлыг шүүх шийдвэрлэхгүй, шүүгчид ийм эрх хэмжээ олгоогүй тул асуудлаа зохих байгууллагад нь гаргаад шийдвэрлүүлэх боломжтойг өмнө мэдэгдсэн. Б.Ганбаатар гишүүнээс хүсэлт ирүүлэхэд тухай үед нь хариу өгсөн" гэсэн байна. Б.Ганхуягт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрчлүүлэх хүсэлтийг ирүүлсэн баримтынх нь хүрээнд шийдвэрлэх боломжгүй тул хэвээр үлдээхээр болжээ.

Эндээс харвал, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр гишүүн анхнаасаа л буруу хаалга татсан бололтой. Б.Ганхуягийг сонголд оролцуулах хүсэлтээ шүүхэд бус, мөрдөн шалгах ажиллагааг удирдаж, хяналт тавьж байгаа прокурорт гаргах ёстой юм бишүү?

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top