x

Д.Тогтохсүрэн: Сонгуулийн бүсчилсэн тойргийн асуудлыг намуудтай зөвшилцөнө

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: 

-"Хоёр асуудал хэлэлцсэний нэг нь 2024 оны сонгуулийн тойрог, мандаттай холбоотой асуудал байв. Хуулиараа хоёрдугаар сарын 1-нээс өмнө сонгуулийн тойрог, мандатын тоо, сонгуулийн товтой холбоотой асуудлаар УИХ тогтоол гаргадаг бөгөөд сарын дараа энэ хугацаа дуусна. Одоо мөрдөж буй хуулиар улсын хэмжээнд 76 мандаттай, 29 тойрог байгаа.

2024 оны сонгуульд ямар тойргоор орох вэ гэдэг нь чухал асуудал. Сонгуульд нөлөөлдөг мөнгө, нутаг усны зэрэг хүчин зүйлсийг байхгүй болгох хэрэгтэй. Улс орноо бодсон сонгуулийн том тойрог хэрэгтэй гэж үзэж байгаа учир бүсчилсэн тойрог болгох асуудлыг судалж, бусад улс намтай зөвшилцөж, санал авсны үндсэн дээр шийдэх нь зүйтэй гэж үзлээ. Ийнхүү зөвшилцөөд, санал боловсруулж оруулж ирэх чиглэлийг намын болон УИХ-ын удирдлагуудад МАН-ын бүлгийн зүгээс чиглэл болгосон шийдвэр гаргалаа" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.152)
    Ард түмнээ ч бодоогүй байхаа
    2023 оны 12 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top