x

Д.Бат-Эрдэнэ: Өмнөговийнхон надад итгэдэг, зөвлөгөө авдаг. Бүгд миний дүү нар, би сургаад явдаг

"Нүүрсний" гэх хэргийн нотлох баримтын шинжлэх судлах өнөөдрийн сонсголоор “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагааны талаар мэдээлэл авч байгаа билээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Тавантолгой" ХК-ийн хувьцааг хэрхэн яаж өгөөжтэй болгосон талаар УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнээс асуулаа. 

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ "2022 оны зургаадугаар сарын 2-ны өдөр УИХ-ын даргад 25 гишүүн Нүүрсний хэргийн нотлох баримтын шинжлэн судлах тогтоолын төсөл өргөн барьсан. 

Өнөөдрийн сонсголоор миний нутгийн ганц авч үлдсэн уурхайн талаар ярьж байна. Өмнөговь аймагт нийт 15 уурхай байдгийн хамгийн жижиг нь "Тавантолгой" ХК-ийн орд газар юм. Өмнөговь аймгийнхан энэ уурхайгаас гарсан үр ашгаар нутгийнхаа бүтээн байгуулалтыг хийдэг. Улсын төсвөөс 33 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг манай аймагт тавьсан. 

Тавантолгой уурхай 2004 онд Монголын анхны нүүрсний экспортыг эхлүүлсэн. Өмнөговийн залуучууд нэгдэж 25 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар "Тавантолгой Транс" ХХК байгуулсан. 

Монголын эдийн засгийг тэлэх асуудлыг Өмнөговийн уурхай хийж чадсанаар би бахархдаг. Манай аймгийг хоёр бус таван гишүүн УИХ-д төлөөлж суух ёстой. Өмнөговь аймгийн өмчит компани хөрөнгийн бирж дээр үнэгүй байсан. Би 1990-2004 онд Монголын Хөрөнгийн Бирж үнэт цаасны салбарт ажилласан. 1995 онд хөрөнгийн бирж дээр 476 компани анх гарахад 50-д нь би өөрийн гэсэн хөрөнгө оруулалт хийсэн. 

Тиймээс би Өмнөговийн компанийн хувьцааг яаж өсгөх талаар анхаарлаа хандуулж байсан хүний нэг. Энэ компанийн зах зээлийн үнэлгээ нь 700 гаруй тэрбум, нэгж хувьцаа нь 13,500 төгрөг болсон. 

Хянан шалгагч, шинжээч нарын ажлыг би ойлгож байгаа. Долоо хоногийн дотор хүчтэй компьютер ашиглаж, их ажил хийжээ. Монголын ард түмэн биднийг харж байгаа. Бид нэгнийхээ мууг харж хөгжих юм уу. ДНБ 10,000 ам.долларт хүрсний дараа ард иргэдийн сэтгэл санаа амардаг" гэв. 

Уурхайн олборлолтын талаар...

Тэрбээр "Компанийн мөнгийг өсгөж явсан хүний хувьд ярихад зардлыг багасгах хэрэгтэй. Ямар зардлаар хөрс хуулалт хийсэн талаар өнөөдөр яагаад ярихгүй байна вэ. Бид хамгийн хямд үнээр хөрс хуулалтыг хийж байсан. 

Хөрс хуулалтад том компаниуд ордоггүй байсан. Гэтэл Бүрэн эрхт төлөөлөгч тавигдаад 2023 оны дөрөвдүгээр сараас тендер зарлаж хөрс хуулалтын зардлыг 45-50 хувь нэмсэн. Тэр цагаас Өмнөговийн гэх компаниудыг цааш нь болгоод Улаанбаатарын том компани орсон. Үүнийг шалгасан уу. 

Миний Өмнөговийнхон бүгдээрээ надтай уулзаж байгаа. Тэд 1937 оны хэлмэгдүүлэлтийг яагаад санагдуулах болов оо гэж ярьж байна. УИХ нь яагаад хүн айлгаж, байцаан шийтгэх маягтай болсон юм бэ. Ирэхгүй бол эрүүгийн хуулиар гэдэг, хүн айлгасан өнгө аястай байгаа юм. Би шалгалтыг хүлээн зөвшөөрч байгаа. 

Намайг олны өмнө хулгайч худалч болгох гэсэн үйлдлээ анхаарах хэрэгтэй. Өмнөговийн хүмүүс надад итгэдэг, зөвлөгөө авдаг. Энэ хүмүүс айдастай байна. Бүгд миний дүү нар, залуучууд, би сургаж явдаг. Өнөөдөр энд хүнийг гүтгэж ярьсан. Дараа нь ямар нэгэн асуудалгүй болоход цаг хугацааг яаж нөхөх юм.

Цогтцэций, Ханбогд гээд бүх нутагт Өмнөговийнхон алхах, малаа бэлчээх газаргүй байгаа. Тэгсэн ч Монголын хөгжилтэй холбоотой асуудал, цаашдаа би хамтраад, дэмжээд явна гэдэг хамт олон. Нэг экскаваторыг дөрвөн залуу хуваагаад хөрс хуулалтад оруулах болохгүй зүйл юу байгаа юм. Миний Өмнөговийнхон өөр юу хийх юм" хэмээн ярилаа. 

iKon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Болгарын парламентын ээлжит бус сонгууль болж байна 11 цаг 8 мин Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ 11 цаг 16 мин Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн.  Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй 11 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 15 цаг 49 мин Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ Уржигдар 15 цаг 01 мин Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гаргав Уржигдар 14 цаг 56 мин Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв Уржигдар 14 цаг 47 мин "Дэлхийн циркийн өдөр" тохиож байна Уржигдар 14 цаг 41 мин Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ Уржигдар 14 цаг 35 мин Тариалангийн салбарын санхүүжилтыг 70 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ Уржигдар 14 цаг 31 мин Хөгжих үү, хоцрох уу? Уржигдар 14 цаг 23 мин Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй Уржигдар 14 цаг 07 мин Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 хувьд хүрчээ 2026-04-17 Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулганд оролцож байна 2026-04-17 Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна 2026-04-17 Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо 2026-04-17 Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэргүүлж эхэллээ 2026-04-17 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов 2026-04-17 Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллээ 2026-04-17 Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан хаагч байх хуулийн төслийг хэлэлцэв 2026-04-17
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга Чойбалсангийн сэжигтэй үхэл С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо
Top