x

Лу.Гантөмөр: Ардчилсан намыг авсанд хийхийг эрх баригч нам эрмэлзэж байна

Ардчилсан нам үүсгэн байгуулагдсан ойгоо угтаж цуврал арга хэмжээ зохион байгуулж байгаа билээ. Өнөөдөр “Democracy rising: Women” Жендерийн бодлогын форум боллоо. 

Энэ үеэр Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр "Ардчилсан нам байгуулагдсан өдрийн гал халуун мэндийг хүргэн мэндчилье. 2000 онд ардчиллын төлөөх улс төрийн намуудын нэгдэл Ардчилсан намыг бүтээж чадсан нь гайхамшигтай түүх юм. 12-р сар бол Монголчуудыг эрх чөлөөнд дуудсан тэмцэгч сар юм. 12-р сарын 10-ний өдөр Хүний эрхийн өдөр, 12-р сарын 29-ний өдөр зуун жилийн тэртээх монголчуудын эрх чөлөөний тэмцлийн өдөр юм.

23 жилийн өмнө Ардчилсан нам эмэгтэй хүнээр анх удаа гал тогоогоо бариулж байсан. Ардчиллынхан бол хүн хайдаг хүмүүс биш харин ардчиллын эмэгтэйчүүд 20, 30 жилийн турш мөнтгөрөөрөө явсан улс төрийн нам юм гэдгийг дахин дахин онцлон хэлмээр байна.

Ардчилсан нам ард түмэнд гайхуулах тэр эмэгтэйг хайж явахгүй. Та нар өөрсдөө ард түмэнд гайхагдах эмэгтэйчүүд юм шүү. Бидэнд тэмцэж явдаг, тэмцэгч эмэгтэйчүүд байдаг болохоор бид эрч хүчтэй, харц дээгүүр байна.

Баян, ядуугийн ялгаа хамгийн дээд цэгтээ яаж хүрдгийг бид харж байна. Хүүхдэдээ хоол хийх махаа худалдаж авч чадахгүй болсон байна. Ээжүүдийн нуруун дээр ирэх дарамт маш их болсон байна.

Дарга нийгмийн золиос бидний ирээдүй болж байна. Ардчилсан намыг авсанд хийхийг эрх баригч нам эрмэлзэж байна. Ардчиллын эмэгтэйчүүд сэтгэл зүрхээрээ энэ асуудал руу хүчтэй ороосой гэж хүсэж байна.

Монголыг монгол эмэгтэйчүүд босгож ирнэ. Ардчиллын бүсгүйчүүд хэзээ ч дарга болохын төлөө, хэзээ ч хэн нэгний цүнх баригч болохын тулд явдаггүй. 2024 онд Монгол Улсын төр цэнхэр зангиатай, цэнхэр дээлтэй хүүхнүүдээр тэлээсэй гэж хүсэж байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top