x

Democracy calling... Ардчилал залуусыг дуудаж байна

Өнгөрсөн амралтын өдрөөр АН-аас нэгэн шинэлэг арга хэмжээг зохион байгуулжээ. "Democracy Calling” буюу “Ардчиллын дуудлага” нэртэй, залуудын уулзалт хэлэлцүүлэгт АЗХ-ны ерөнхийлөгч, Mars-V төслийн санаачлагч С.Эрдэнэболд “Марсын Эрин” сэдвээр, АН-ын дарга Лу.Гантөмөр “Хамтдаа өөрчилнө”, АН-ын даргын зөвлөх, Колорадогийн их сургуулийн төгсөгч Н.Амаржин “Сонголтгүй” сэдвээр гэх мэтчилэн илтгэл тавьж, мэдээлэл хийж, залуустай нэг өдрийг өнгөрөөлөө. Өөр ч олон илтгэгч залуучууд байлаа. Эдэн дундаас нэг хоёрхон хүний илтгэлийг энд зориуд иш татмаар санагдлаа.

Эхнийх нь бидний “электрон жаал” гэж нэрлэдэг, 12-хон настайдаа их сургуулийн оюутан болж байсан Н.Энхпүрэв.

Одоогийн АН-ын дарга Лу.Гантөмөр 2012 онд Боловсролын сайд болсныхоо дараа Э.Энхпүрэвийг өөрийн зөвлөхөөр авч байсан. Дараа нь Боловсрол судлалын хүрээлэнгийн захирлаар томилсон. “Ардчиллын дуудлага” уулзалт, хэлэлцүүлэг дээр тэр юу ярьсан бэ? гэж үү.

12 настайдаа оюутан болсон “Электрон жаал” электроникийн мэргэжлээ багшийн мэргэжлээр сольсон тухайгаа ярьсан. Оюутан байхдаа амьдралын шаардлагаар хүүхдүүдэд хичээл зааж эхэлсэн, хүүхдүүдтэйгээ хамт суралцсаар суралцсаар нэг л мэдэхэд л багшийн мэргэжил рүү урвасан. Хичээл орж байгаа хүүхдүүдийнхээ нүдэнд асах гэрлийг харсны дараа "Аан энэ миний мэргэжил юм байна" гэж бодсон гэж байгаа юм. Ямар ч юмыг мянган удаа давтаж хийхэд тэрнийхээ нэг хэсэг нь болдог. 23-хан насандаа боловсрол судлалаар магистр, доктор хамгаалчихсан Э.Энхпүрэвийг Л.Гантөмөр зөвлөхөөрөө авсан, захирлаар томилсон шалтгаан ч гэсэн энэ. Учир нь унших болон сонсох нь хүнд боловсрол олгодоггүй юм байна, хүн өөрөө сэтгэж, тархиа ажиллуулж байж тэр нь боловсрол болдог гэдгийг Э.Энхпүрэв нотолсон учраас ЕБС-ын сургалтын аргачлал, программыг шинэчлэх дээр ажилласан. Сурах чадваргүй хүүхэд гэж байдаггүй, харин тэр хүүхдэд суралцах арга барилыг нь л эзэмшүүлэх хэрэгтэй. Үүн дээр л бидний хайрладаг "Электрон жаал" маань ажилласан байдаг юмаа. Одоо ч гэсэн сургалтын хоцрогдлыг арилгах тал дээр шинэ платформ зохиогоод амжилттай явж байгаа. Ирээдүй ийм залуусын нуруун дээр байгаа шүү гэдгийг АН-ын дарга Л.Гантөмөр энд цугласан оюутан, залууст хэлж байна лээ.

Хоёр дахь нь Н.Амаржин. Манайхан комедиан гэдгээр нь мэднэ, одоо АН-ын даргын зөвлөх болсон. Тэр мөн л амьдралынхаа түүхийг хуваалцсан.

Дөрвөн настайдаа хэлд орсон. Анх хэлсэн үг нь “үхлээ, үхлээ”... Сууж байсан сандал нь унах гээд хазайгаад ирэхээр, аминдаа тулахад хэлсэн ганц үг нь. Ийм л хашир, башир "этгээд" байж. Үүнээс цааш ч гэсэн түүний амьдрал ямар ч сонголтгүйгээр урагшилсан. Угаасаа илтгэлийнх нь нэр хүртэл “СОНГОЛТГҮЙ...”

Аав, ээжийгээ дагаж Амрикт очсоны дараа арван хэдтэй жаалыг ажилд сургахаар аав нь хүүгээ зуучилжээ. Айлын хаусны гадна талбай усалдаг ч билүү, нэг тиймэрхүү устай л холбоотой ажил хийсэн. Гэтэл нөгөө шахуурга задраад, талбайгаар нэг ус болоход сандарсандаа дарга дээрээ чадвхдаж хүрсэн ч яаж хэлэхээ мэддэггүй ээ. Янз янзаар оролцоод арга барагдангуут хамгийн түрүүнд сүүлд аманд орж ирсэн үг нь “Титаник”... Цаадах нь ч ойлгосон гэж байгаа юм.

Колорадогийн их сургуулийг төгсөөд Монголдоо ирсний дараа (уг нь тэндээ жилийн 65 мянган долларын цалинтай ажилтай байсан  хүн шүү дээ) амьдрал нь жинхэнээсээ "Титаник" болсон байдаг юмаа. Манай ихэнх залуусын адилаар... Сарын 600к цалинтай ажилд орлоо, найз охинтой боллоо. Найз охиноо хоолонд урих гэсэн чинь картандаа 300-хан төгрөгтэй. 300.000 биш шүү дээ. Тэгээд нөөтбүүкээ ломбарданд тавьсан. Найз охин нь “оройн хоолны дараа караоке орох уу, дисконд явах уу?” гэж бодож суухад (мэдээж биз дээ, энэ чинь) нөхрийн толгойноос “Яаж нөөтөө ломбарднаас авах вэ?” гэдэг бодол салаагүй.

Тэгээд ажлаасаа гараад бизнес хийсэн, сургалтын төв нээсэн, зээл авсан, хүү нь жилийн 48 хувь. Атал манай улстөрчид, УИХ-ын гишүүд ЖДҮ-гээс жилийн гурван хувийн хүүтэй зээл авдаг биз. Ингээд комеди хийсэн. Илүү гарах, бусдаасаа ялгарахын тулд найзынхаа онигоог биш, улстөрчдийн онигоог ярьдаг болсон. Гэсэн ч ярих нь хангалтгүй байсан учраас өөрөө хийхээр шийдсэн. Ингээд улс төрд орсон. Одоо АН-ын даргын зөвлөх. Ямар ч сонголтгүйгээр шахагдаж явсаар өнөөдрийн хүрсэн цэг нь энэ. Тийм болохоор залуустаа хандаж “Бидний амьдрал угаасаа сонголтгүйгээр урагшилна аа, битгий зориг мохоорой, өөртөө итгэлтэй байгаарай. Бидний сул тал бидний давуу тал шүү” гэдэг ганц үгийг дайсан.

Гэх мэтчилэн бага зэрэг хөгжилтэй, бага зэргийн гугигтай, гэхдээ урагшаа алхахаас өөр замгүйг учирласан, ухааруулсан, өөрийгөө хэрхэн бүтээсэн түүхээ хуваалцсан тийм нэг уулзалт, хэлэлцүүлэг өнгөрсөн амралтын өдрөөр залуучуусын дунд болж өнгөрлөө. Уг арга хэмжээ энэ сарын 6-ны өдөр буюу АН-ын үүсэн байгуулагдсан өдрийг хүртэл үргэлжилнэ. 

Democracy calling… Ардчилал залуусыг дуудаж байна...

 

Б.ЗАЯА 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Майамигийн хамгийн үнэтэй харшийг Meta-гийн үүсгэн байгуулагч худалдан авлаа 1 цаг 17 мин Засгийн газар ноолуурын салбарын зээлийн нөхцөлийг уян хатан болгоход анхаарна 1 цаг 18 мин Иран: Ормузын хоолой руу нэвтэрсэн бүх хөлөг онгоц руу гал нээнэ 1 цаг 22 мин Монгол, Индонезийн Гадаад харилцааны яамд хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалт болов 1 цаг 24 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 7 нэмэгджээ 1 цаг 25 мин Мандал, Ганцмод боомтуудын нүүрс тээвэрлэлт "Холимог тээвэр"-т шилжлээ 1 цаг 26 мин Явган замын чанарыг сайжруулах шинэ зохицуулалт батлагдлаа 1 цаг 26 мин “Сэлбэ 20 минутын хот”-ын олон нийтийн бүсэд хөрөнгө оруулах 28 санал иржээ 3 цаг 14 мин Түгжрэлийг бууруулах "Улаанбаатар трам" төслийн санхүүжилтийг тодотголоор батлав 3 цаг 28 мин АНУ-ын гурван сөнөөгч онгоцыг андуурч сөнөөжээ 3 цаг 29 мин "Дэлхийн адууны өдөр"-өөр дөрвөн байршилд Адуу эмчилгээний төв байгуулна 3 цаг 42 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоо хоногт 1735 дуудлага ирлээ 3 цаг 49 мин Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт 518 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ 3 цаг 51 мин Ираны удирдагчдыг устгах стратегийн цаад шалтгаан юу вэ? 4 цаг 25 мин “Хөх сувд-2026” олон улсын мөсний наадмын талбайд “Хүүхэд хамгааллын гэр” ажиллаж байна 5 цаг 33 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 5 цаг 38 мин Өнөөдөр Дэлхийн зэрлэг амьтан, ургамлыг хамгаалах өдөр тохиож байна 5 цаг 38 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 6 цаг 2 мин Дүүжин замын тээврийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа 21 цаг 8 мин Гуравдугаар сарын 4-нөөс нөөцийн махны өргөтгөсөн худалдаа есөн цэгт гарна 21 цаг 9 мин
iИх уншсан
Бие ба сэтгэлийг оношилсон хоёр Сиддарта Л.Гантөмөр: Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах намынхаа ... УИХ-ын даргын айлчлалаар оросууд бидэнд “Байрандаа байгаарай... 1072 хувьцааны ноогдол ашгийг Нийгмийн даатгалын санд хувьца... Монгол сэрдэг Морин жил Г.Гантулга: Дотоод сонгуулиа шударга явуулж байж АН-д эв нэг... Намаа цэгцэл. Нам дээрээ эхлээд цэгцэр Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга ш... АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ Д.Баасандамба: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бол хамгийн ш... Умард Солонгосоос ОХУ руу 33 мянган чингэлэг зэвсэг илгээжээ... Монгол, БНСУ-ын цагаачлалын байгууллагууд визийн нөхцөлийг х... Пакистан улс Афганистаны нийслэл Кабул руу агаарын цохилт өг... Дэлхийн банк төмөр замын терминалын дэд бүтцэд хөрөнгө оруул... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд Д.Даваа, А.Ананд нарт итгэ... “Туулын хурдны зам” мега төслийг үр нөлөөтэй төлөвлөсөн байд... 2026 оны "Оюутан цэрэг" сургалтын бүртгэл гуравдугаар сарын ... Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах тэмцээн эх... Дээд лигийн улирлын тоглолтын аваргаар “Эс Жи Эйпс” шалгарла... Дорнод аймагт малчдад хүрэх 2400 км зам гаргаж, өвс тэжээл о...
Top