x

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэнэ

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ.

Тус хуулийн төслүүдийг талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Оюунчимэг танилцуулав.

Тэрээр, Байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах чиглэлээр холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулан ажилласан гээд хуулийн төсөлд иргэдийн оролцоог хангах, санал авах зорилгоор Улсын Их Хурлын “d.parliament.mn” цахим системээр дамжуулан олон нийтээс тухайн төсөлтэй холбогдуулан санал авахад нэр бүхий иргэдээс 77 санал ирүүлснийг ажлын хэсэгт танилцуулсан гэв.

Тэрбээр цааш нь нийт 68 зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Ажлын хэсгийн дэмжсэн нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар албадан чөлөөлөх шийдвэрийг гаргахад тухайн төсөл, арга хэмжээний нөлөөлөлд өртөж байгаа газар өмчлөгч, газар эзэмших эрхтэй этгээд, улсын бүртгэлд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч, хуулийн этгээдийн 65-аас доошгүй гэснийг 70-аас доошгүй хувийн дэмжлэгийг авсан байх гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй болно. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг хасах, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлийн “14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн “түүний иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар” гэснийг “тухайн шатны Засаг даргаар” гэж, мөн зүйлийн 14.3 дахь хэсгийн “иргэдийн Төлөөлөгчдийн Хурал” гэснийг “Засаг дарга” гэж,” гэснийг хасах, Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин Монгол Улсын Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн төрөлд цахилгаан тэжээлт автомашиныг нэмж, татварын хувь хэмжээг тогтоох зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Хэлэлцүүлгийн үед Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс гарах талаар, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд хаалттай болон төлбөртэй авто зогсоолуудыг нээлттэй болгох талаар, Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан авто зогсоолтой холбоотой зохицуулалтууд нь Автотээврийн тухай хуульд тусгагдсан ба нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд хамаарах тул хуульчлах шаардлагатай эсэх мөн дэд төвтэй холбоотой хуулийн заалтууд хязгаарлагдмал байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг газар чөлөөлөхтэй холбоотой харилцааг Засгийн газраас баталсан журмаар бус хуулиар нарийвчлан зохицуулах талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил хуулийн төслийн дөрөвдүгээр бүлгийг дэмжихгүй байгаагаа илэрхийлээд, газар албадан чөлөөлөхтэй холбоотой асуудлыг зайлшгүй хуульчлах шаардлагатай талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн иргэн, хуулийн этгээд замын хөдөлгөөний түгжрэлийн нөлөөллийг бууруулах эрх, үүргийг хуулийн төслөөс хасахгүй байх нь зүйтэй талаар,  Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, С.Амарсайхан нар гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх зөвлөлтэй холбогдох асуудлыг Засаг даргад шилжүүлэх шаардлагагүй талаар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн болно гэв.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат, С.Одонтуяа, Б.Пүрэвдорж, Н.Ганибал нарын гишүүд асуулт асуув.

Тухайлбал, нийслэлийг хөгжүүлэх сонгуулийн амлалтын хэрэгжилт ямар байгаа тухай, нийслэлийн авто тээвэр, орон сууцжуулах бодлого зэрэг сэдвээр асуулт асуув. Тухайлбал, Улаанбаатар хотын такси үйлчилгээний хүрэлцээг анхаарахгүйгээр,  такси үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлгүй бол 3 сая хүртэл төгрөгийн торгууль ногдуулахаар хуульчлах нь  зөв эсэх,  яагаад автомашины татварыг хоёр дахин нэмэгдүүлж байна вэ гэх зэрэг асуултыг асуусан. Улаанбаатар хотын захирагч бөгөөд  нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нийслэл хотын өнгө зүсийг илэрхийлсэн олон улсын стандартыг хангасан таксины үйлчилгээг нэвтрүүлнэ. Харин “UBСab” зэрэг  үйлчилгээ бол иргэд сайн дурын үндсэн дээр,  ажлынхаа зав чөлөөгөөр зохион байгуулалтад орж  таксины үйлчилгээ эрхэлж байгаа хэлбэр юм.

Цаашид таксины үйлчилгээ эрхлэхийг хүсэгчид тодорхой сургалтад сууж, стандарт хангасан тохиолдолд тусгай зөвшөөрөл олгоно. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж дуусч байгаа. Нэн удахгүй УИХ-д өргөн барина. 2024 онд нийслэлийн автозамын нэвтрүүлэх чадварыг 20 гаруй хувиар нэмэгдүүлж, ирэх жилийн 6 сараас өмнө гурван нүхэн гарц байгуулна. Автомашины татварыг хоёр дахин нэмэгдүүлэх тухай НИТХ-д яригдаагүй гэж хариуллаа.

Түүний дараа Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 72 саналын томьёоллоор санал хураалт явуулсан. Санал хураалт явуулж дууссаны дараа дээрх хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 6 мин 2026 оны дөрөвдүгээр сарын 20-26-нд болох үйл явдлын тойм 9 мин АНУ боомтуудыг нь бүсэлсэн хэвээр байвал Иран хэлэлцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ 11 мин УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны тов 12 мин Үндэсний бөхийн "Алтан цом"-ын эзнээр "Хатант интернэшнл" баг тодорлоо 14 мин Зүүн аймгуудын нутгаар салхи шуургатай байна 15 мин Болгарын парламентын ээлжит бус сонгууль болж байна 12 цаг 55 мин Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ 13 цаг 4 мин Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн.  Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй 13 цаг 17 мин Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 15 цаг 49 мин Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ Уржигдар 15 цаг 01 мин Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гаргав Уржигдар 14 цаг 56 мин Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв Уржигдар 14 цаг 47 мин "Дэлхийн циркийн өдөр" тохиож байна Уржигдар 14 цаг 41 мин Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ Уржигдар 14 цаг 35 мин Тариалангийн салбарын санхүүжилтыг 70 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ Уржигдар 14 цаг 31 мин Хөгжих үү, хоцрох уу? Уржигдар 14 цаг 23 мин Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй Уржигдар 14 цаг 07 мин Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 хувьд хүрчээ 2026-04-17 Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулганд оролцож байна 2026-04-17
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга Чойбалсангийн сэжигтэй үхэл С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ...
Top