x

Өөрөө хүсэлтээ өгсөн нь өөгшүүлэх шалтгаан болох ёсгүй!

ХЭҮК-ийн дарга Ж.Хунан чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, өнөөдөр үдээс өмнө хуралдсан ХЗБХ түүнийг нь дэмжсэн. Баасан гаригийн чуулганаар түүнийг чөлөөлнө.

Гэхдээ "овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ?" гэж үг бий. Ж.Хунан өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн үү, эсвэл чөлөөгдөх болзлоо хангасан уу?

Түүний гаргасан хүсэлтийг УИХ-ын дарга Г.Занданшатар Байнгын хороонд биечлэн танилцуулсан явдал нь чөлөөлөх ёстой шалтгаан байсан гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд ХЭҮК-ийг тойрсон ажлын хариуцлагын асуудал олон удаа сөхөгдөж байгаа. Ялангуяа сүүлд болсон цэргийн алба хаагч амиа алдсан, цэргийн анги нэгтгэлд дэг дэглэлт хэрээс хэтэрт хүний амь нас, эрүүл мэнд олноор хохирсон асуудал дээр. УИХ-ын дарга ч өмнө нь цөөнгүй удаа шаардлага тавьж байсан.

Гол нь асуудал гарах тоолонд ХЭҮК ёс юм шиг нэг судалгаа танилцуулдаг, УИХ-д тайлангаа өгсөн штээ гээд мөрөө хавчаад сууж байдаг. Гэтэл энэ байгууллагын чиг үүрэг нь судалгаа хийж, тайлан гаргах бус, харин хүний эрхийн зөрчил хаана гарч байна, тэр болгон дээр очиж ханалт тавьж, үзлэг шалгалт хийдэг, өөрийг нь томилсон байгууллага болон олон нийтийн чихэнд хонх уядаг, хүний эрхийг хамгаалагч байх ёстой.

Харамсалтай нь сүүлийн үед энэ байгууллага нь нөгөө олон тайлан, судалгаагаа дарга нарын чихэнд шивэгнэчихээд түүнийгээ ажил хийсэнд тооцдог аялдан дагагч болсон л доо. Нөгөө "нохой хоол өгсөн гарыг хаздаггүй" гэдэг шиг.

Тийм болохоор энэ удаа ХЭҮК-ийн даргыг чөлөөлөх асуудлыг чуулганаар хэлэлцэхдээ өмнөх шиг "өөрийн хүсэлтээр" гээд чимээгүй явуулмааргүй байна. Ажилдаа тэнцээгүй, ажил үүргээ гүйцэтгээгүй гэдэг асуудлыг тодотгож яримаар байна. Ард нь үлдээд ажил хийх хүмүүст ядаж хэрэгтэй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top