x

Өмгөөлөгч Г.Жалбуу: Сэтгүүлчийн олж авсан баримт мэдээллийг нийтэд задруулсан гэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь мэргэжлийн үйл ажиллагаанд нь сөргөөр нөлөөлнө

“Legal service center” хуулийн фирмийн хуульч, өмгөөлөгч Г.Жалбуутай ярилцлаа.

-Мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулахтай холбоотой асуудал сүүлийн саруудад хөндөг-дөж байна. Олны анхаарлыг татсан зарим нэг хэрэгтэй холбоотойгоор сэтгүүлчийг мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан гэж зарим хэсэг нь үзсэн. Уг нь сэтгүүлч нууц, далд мэдээлэл олж авч мэдээлэх үүрэгтэй хүмүүс. Энэ нь мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад саад учруулсан үндэслэл гэж үзэж байна. Хуульч хүний хувьд та үүн дээр ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Нийгэмд үүсээд байгаа аливаа асуудлын талаарх мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэх нь сэтгүүлчийн үүрэг.

Нэг ёсондоо ЭХХШТХ-д заасан нотлох баримт шалгах, цуглуулах, бэхжүүлэхтэй холбоотой хэрэг бүртгэлт, прокурорын зөвшөөрлөөр, эсхүл мөрдөгч бие даан явуулах хуульд заасан бүхий л ажиллагааг хэлнэ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх ажиллагаанууд бүгд нууцаар явагддаг. Мөрдөгч ямар ажиллагаа явуулах гэж байгаа болон прокурорын ямар зөвшөөрлөөр хийгдэх ажиллагаанууд бүхэлдээ нууц байх ёстой юм. Энэ нууцаар явагддаг ажиллагааны мэдээ, мэдээллийг сэтгүүлч олж авч олон нийтэд шууд хүргэх нь мөрдөн шалгах ажиллагаанд хэрэг удаашрах, илрэхгүй байх эрсдэлтэй юм. Тухайн хэргийн талаарх баримтыг олон нийтэд мэдээлэх нь хэргийг илрүүлэхэд саад учруулах, хэргийг үйлдсэн этгээд ул мөрөө баллах, оргон зайлах, хэргийн талаарх баримт нотолгоог устгах, нуух, өөр тийш нь зөөвөрлөх, нотлох баримтыг үгүй болгох зэргээр мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж чадахгүйн дээр гэмт хэргийг илрүүлэх, гэрч, хохирогчдын амь нас, эрүүл мэнд, бусдын эд хөрөнгийг хамгаалж чадахгүй байдалд хүрэх эрсдэлтэй.

-Сэтгүүлч олны анхаарлыг татсан гэмт хэргийн талаар баримт цуглуулж, түүнийгээ мэдээлэхгүй бол олон нийт ямар ч мэдээлэлгүй хоцрох эрсдэлтэй шүү дээ?

-2017 оны долдугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.9 дүгээр зүйлд “Мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг олж мэдсэн хүн, мөрдөн шалгах ажиллагааны талаар албаны үүргийн дагуу олж мэдсэн алба хаагч, ажилтан прокурорын зөвшөөрөлгүйгээр мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг олон нийтэд задруулсан бол” гэж гэмт хэргийн шинжийг заасан. Нийгэмд болж буй асуудлын талаар, олны анхаарал татсан, олон хохирогч, оролцогчтой ээдрээ төвөгтэй хэргийн талаар цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа, эсхүл шалгахгүй байгаа мэдээ, мэдээллийг олон нийтэд мэдээлэх нь сэтгүүлчдэд нээлттэй юм. Харин дээр дурдсан мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулахад саад учруулахаар мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэх нь эрсдэлтэй учир тухайн мэдээ, мэдээллийг зөвхөн прокурорын зөвшөөрлөөр олон нийтэд хүргэхээр, хэрэв зээ прокурорын зөвшөөрөлгүйгээр мэдээлсэн бол эрүүгийн хариуцлага хүлээхээр хуульчилсан.

Сэтгүүлчийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг олж авч байгаа эх сурвалж нь уг ажиллагааг явуулж буй мөрдөгч, хяналт тавьж буй прокурор, хэргийг шийдвэрлэх шүүгч, мөрдөн шалгах ажиллагааны нууцыг албаны чиг үүргийн дагуу олж мэдсэн алба хаагчид мөн хэргийн оролцогчид байж болох юм. Гэвч дээрх мэдээллийг тухайн албан тушаалтнууд нь хуульд зааснаар прокурорын зөвшөөрлийг авсан байх шаардлагатай. Тэгэхээр сэтгүүлч олон нийтэд уг мэдээлэл, баримтыг тарааж байгаа асуудал нь дангаараа хариуцлага хүлээх асуудал биш гэж үзэхээр байгаа юм. Сэтгүүлчийн ажил мэргэжлийн онцлог нь өөрөө олж авсан баримт мэдээллийн эх сурвалжийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд нийцүүлэн мэдээлэх ёстой байдаг. Тэгэхээр сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаандаа баримтлах зарчмынхаа хүрээнд мэдээллийг хууль ёсны дагуу олж авсан байх шаардлагатай гэж харж байна. Сэтгүүлч олон нийтийн мэдэх эрхийг хангах зорилгоор мэдээллийг цаг алдалгүй хүргэх үүрэгтэй ажлын онцлогтой хүмүүс гэж хардаг. Гэтэл энэ ажлынхаа хүрээнд олж авсан баримт мэдээллийг нийтэд задруулсан гэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь тухайн сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа болон энэ салбарт сөргөөр нөлөөлж буй хүчин зүйл болно гэж харахаар байна.

-Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг энэ долоо хоногт эцэслэн батална. Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөд мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулахтай холбоотой шинэ заалтууд орж ирсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Эрүүгийн хуульд хэд хэдэн нэмэлт өөрчлөлт орсны нэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.9 дүгээр зүйлд нэмэлт өөрчлөлт байгаа. Үүнд мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг олж мэдсэн хүн мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт мэдээллийг задруулсан бол хариуцлага хүлээлгэхээр заасан.

Нэмэлт өөрчлөлтөөс өмнө мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт мэдээллийг олж мэдсэн хүн мөрдөн шалгах ажиллагааны талаар албаны үүргийн дагуу олж мэдсэн алба хаагч, ажилтан прокурорын зөвшөөрөлгүйгээр мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт мэдээллийг олон нийтэд задруулсан бол гэсэн заалт явж байсан. Өөрчлөлтөөр зөвхөн “хүн” мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан бол гэж, энэ нь субъектыг тодорхойлон заах биш “хүн” гэдэг өргөн хүрээний ойлголтод багтаан авч үзсэн нь учир дутагдалтай гэж харж байна. Ялын бодлого өмнө нь хэрэгжиж байсан хуулийн зүйл, заалттайгаа ижил зохицуулалттайгаар 450 мянган төгрөгөөс 5.4 сая хүртэл төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Мөрдөн шалгах ажиллагааны талаар албаны үүргийн дагуу олж мэдсэн алба хаагч, ажилтан прокурорын зөвшөөрөлгүйгээр мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг задруулсан бол эрх хасч, нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зорчих эрхийг хязгаарлах, мөн хорих ял шийтгэхээр заасан. Шинээр нэмэгдсэн заалт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.9 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт мөрдөн шалгах ажиллагааны нууцыг албаны үүргийн дагуу олж мэдсэн алба хаагч, ажилтан мөрдөн шалгах ажиллагааны нууцалсан баримт, мэдээллийг зориуд задруулж нууцалсан гэрчийг илчилж хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан бол эрх хасаж, зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хорих ял оногдуулахаар нэмэлт оруулж байна.

Өмнөх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт шүүгч, прокурор, хууль сахиулагч, өмгөөлөгч, мөрдөн шалгах ажиллагааны нууцыг албаны үүргийн дагуу олж мэдсэн алба хаагч, ажилтан мөрдөн шалгах ажиллагааны нууцалсан баримт, мэдээллийг зориуд задруулж, нууцалсан гэрчийг илчилж хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан гэж хуульчилсан бөгөөд энэ хэсэгт тусгай субъектүүдийг тодорхойлон зааж өгсөн, нэмэлтээр зөвхөн алба хаагч, ажилтан гэж оруулж өгсөн байна.

Тухайн байгууллагын алба хаагч, ажилтан гэж субъектийг тодорхойлсон нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хүрээг тэлж өгсөн гэж харж байна.

-Эрүүгийн хуулийн 21.9.1-д мөрдөн шалгах ажиллагааны талаар баримт мэдээллийг олж авсан “хүн” … гэж тодотгосныг та хэллээ. Хүн гэдэгт сэтгүүлч хамаарахаар л харагдаж байна. Харин хуулийн төсөл боловсруулагчид үүнийг үгүйсгэсэн. Гэвч хуулийн зүйл заалт дээр тодорхой орж байгаа нь сэтгүүлчийг мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан гэж буруутгах эрсдэлтэй гэж харагдлаа?

-Мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон, байлцсан хүн гэдэгт хэргийн оролцогчид болон орчуулагч, хэлмэрч, шинжээч, хөндлөнгийн гэрч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч зэрэг хүнийг ойлгохоор Улсын Дээд шүүхийн тайлбар бий. Мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа этгээд гэдэгт хэрэг бүртгэх, мөрдөн шалгах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий албан тушаалтан, хяналт тавьж буй прокурор, цаашлаад хэргийг шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн хамаарна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Монгол улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр,

Мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр зааснаас үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.9 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан хүн гэсэнд дээрх эрүүгийн хариуцлага хүлээх этгээдийг хэлэх ба сэтгүүлч болон хүн гэж томьёологдох бүхий л эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн хэрэг хариуцах чадвартай хүн гэдэг ойлголтоор энэ хэсэгт хамаарахаар зохицуулалт юм. Харин сэтгүүлчийн хувьд тусгайлан уг ойлголтод хамаарахгүй гэж үзэх үндэслэл байхгүй. Хэрэв мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхээс бусдаар гэж тусгайлан тодотгож оруулж ирвэл өөрөөр ойлгогдох байх. Мөрдөн шалгах ажиллагааны баримт мэдээллийг олж авсан “хүн” гэдэг ойлголтод сэтгүүлч хамаарах бөгөөд тухайн баримт, мэдээллийг прокурорын зөвшөөрөлгүйгээр олон нийтэд задруулсан бол хариуцлага хүлээнэ.

-Уг нь мөрдөн шалгах ажиллагааны нууцыг хамгаалах ёстой тусгай субъектууд бий. Үүнд сэтгүүлч орохгүй шүү дээ?

-Хуульд мөрдөн шалгах ажиллагааны нууцыг хамгаална гэсэн ойлголт байхгүй, задруулахгүй гэсэн ойлголт л байгаа. Мөрдөн шалгах ажиллагаанд оролцож байгаа дээр дурдсан бүхий л этгээдүүд мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулахгүй байх үүрэгтэй. Сэтгүүлч мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг хэрхэн олж авсан, олж аваад олон нийтэд мэдээлэхдээ прокурорын зөвшөөрөл авсан эсэх, авахгүйгээр олон нийтэд мэдээлэх нь Эрүүгийн хуулийн тухайн зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүн” гэдэг нэр томьёолол руу орно. Өөрөөр хэлбэл сэтгүүлч хариуцлага хүлээхээр харагдаж байна, тусгай субъектүүд мөрдөн шалгах ажиллагааны талаар олон нийтэд мэдээллэсэн нь хүндрүүлэх нөхцөл байдал буюу тухайн зүйлийн хоёр, эсхүл гуравт заасан диспозицод хамаарч байна.

-Хэрэв мөрдөн шалгах ажиллагааны нууцыг хамгаалах ёстой субъектүүд нууцаа алдсан бол хариуцлага хүлээх үү?

-Эрүүгийн хуулийн 21.9 дүгээр зүйлийн 2-т шүүгч, прокурор, хууль сахиулагч, өмгөөлөгч, хавтаст хэргийн материалтай танилцах эрхтэй этгээд, мөрдөн шалгах ажиллагааны нууцыг албаны үүргийн дагуу олж мэдсэн алба хаагч, ажилтан буюу мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулахгүй байх дээрх субъектүүд мөрдөн шалгах ажиллагааны нууцалсан баримт, мэдээллийг зориуд задруулж, нууцалсан гэрчийг илчилж хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг нь тодорхой хэмжээгээр хасч торгох, зорчих эрхийг хязгаарлах, хорих ял шийтгүүлж, эрүүгийн хариуцлага хүлээхээр байна.

Б.ЭНХЗАЯА /Өдрийн сонин/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 3 мин 2026 оны дөрөвдүгээр сарын 20-26-нд болох үйл явдлын тойм 6 мин АНУ боомтуудыг нь бүсэлсэн хэвээр байвал Иран хэлэлцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ 8 мин УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны тов 9 мин Үндэсний бөхийн "Алтан цом"-ын эзнээр "Хатант интернэшнл" баг тодорлоо 11 мин Зүүн аймгуудын нутгаар салхи шуургатай байна 12 мин Болгарын парламентын ээлжит бус сонгууль болж байна 12 цаг 53 мин Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ 13 цаг 1 мин Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн.  Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй 13 цаг 14 мин Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 15 цаг 49 мин Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ Уржигдар 15 цаг 01 мин Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гаргав Уржигдар 14 цаг 56 мин Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв Уржигдар 14 цаг 47 мин "Дэлхийн циркийн өдөр" тохиож байна Уржигдар 14 цаг 41 мин Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ Уржигдар 14 цаг 35 мин Тариалангийн салбарын санхүүжилтыг 70 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ Уржигдар 14 цаг 31 мин Хөгжих үү, хоцрох уу? Уржигдар 14 цаг 23 мин Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй Уржигдар 14 цаг 07 мин Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 хувьд хүрчээ 2026-04-17 Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулганд оролцож байна 2026-04-17
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга Чойбалсангийн сэжигтэй үхэл С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ...
Top