x

Б.Энхбаяр: Авлигын хэргийг Давж заалдах шатны шүүх, УДШ-ээр хэлэлцэнэ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар сайд нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр "Засгийн газрын хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар боллоо.

Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд өөрчлөлт орж, шүүхийг тойргийн журмаар байгуулж болно гэдэг зохицуулалт орсон.

Шүүхийн тухай хуульд зааснаар Шүүхийн ерөнхий зөвлөл нь Улсын дээд шүүхтэй зөвшилцсөн саналыг үндэслэн, Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлнэ гэж заасан. Шүүх байгуулах асуудлыг Засгийн газар өөрийн тааллаар дангаар УИХ-д өргөн мэдүүлэхгүй гэсэн үг.

2015 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа шүүх тогтолцоонд дараах өөрчлөлт оруулна.

Нэгдүгээрт, орон нутгийн анхан шатны шүүхүүдэд Эрүүгийн хэргийн дагнасан шүүх, Иргэний хэргийн дагнасан шүүх ажиллаж байгаа. Эдгээрийг нэгтгэж, нэг шүүүх болно. Энэ шүүх нь дотроо Эрүүгийн хэргийн танхимтай, Иргэний хэргийн танхимтай болно. Ингэснээр анхан шатны шүүх дээр байгаа хоёр ерөнхий шүүгч нэг болно гэсэн үг. Хоёр тамгын даргатай шүүх нэг тамгын даргатай болно. Ерөнхий шүүгч, Тамгын газрын даргын орон тоо багасна. Захиргаа нь томорч данхайгаад байна гэдэг асуудлыг шийдэж байгаа. 

Хоёрдугаарт, Давж заалдах шатны шүүхүүдийн хүрээнд Орхон, Дархан аймагт байсан Эрүү, Иргэний бие даасан шүүхийг нэгтгэж, нэг Ерөнхий шүүгч, нэг Тамгын даргатай болгоно.

Давж заалдах шатаны шүүхийг тойргийн журмаар байгуулах, бүсчилсэн хэлбэрээр зургаан аймагт байгуулах асуудлыг хөндөхгүй байхаар шийдсэн. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд байрлаж байгаа байр, одоо ажиллаж байгаа орчин нөхцөл гэр хороонд ямар нэгэн хөдөлгөөнд хийгдэхгүй.

Засгийн газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Хялбар буюу зөвшөөрлийн шүүхийн тогтолцооны хувилбарыг оруулж ирсэн. Энийг Улаанбаатар хотод зөвшөөрлийн буюу хялбар хэргийн ажиллагааны шүүхийг анхан болон давж заалдах шатны журмаар Улаанбаатар хотод нэг шүүхтэй байхаар оруулж ирлээ.

Авлига, албан тушаалын хэрэгт ногдуулж байгаа анхны шүүхээс гаргасан шийдвэр хэт хөнгөн, нөлөөнд орсон байж болзошгүй байгаа. Энэ төрлийн хэргүүд дийлэнхдээ Эрүүгийн хуульд заасан хагмийн бага ял буюу торгох ялаар шийтгүүлж байгаа. Тухайлбал, Багануурын уурхайн захиралд торгох ял оноосон, 2.7 тэрбум төгрөгийн хээл хахууль авсан асуудалд нэр холбогдсон Хөдөлмөрийн баатарт 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Иймээс авлигын бие даасан шүүх байгуулагдах хүртэл хугацаагаар авлига албан тушаалын гэмт хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэхгүй.

Өөрөөр хэлбэл, Шууд давж заалдах шатны шүүхээр энэ төрлийн хэргийг шийдвэрлэдэг байна. Улсын дээд шүүхийн  эрүүгийн танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ авлига албан тушаалын хэргийг шийдвэрлэдэг болно. Хоёр шатаар явна. Шууд Давж заалдах шатны шүүх шийдвэрлэнэ гэж ойлгох хэрэгтэй. Энэхүү хуулийн өөрчлөлтийг өнөөдөр УИХ-д өргөн мэдүүлж, нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр боллоо" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top