x

Б.Болорсайхан: ХЭҮК-ын шаардлага зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлдэг байх нь чухал

Монгол улсын Их хурал, Олон Улсын Парламентын Холбоотой хамтран зохион байгуулсан “Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй парламент” өөрийн үнэлгээний үйл ажиллагаа өнгөрсөн хоёр өдөр болсон билээ. Тус үнэлгээний үр дүнг танилцуулах хэвлэлийн бага хурлыг өнөөдөр боллоо. 

Энэ үеэр Олон Улсын Парламентын Холбооны Жендэрийн түншлэлийн хөтөлбөрийн мэргэжилтэн Мариана Дуарте "Бид Монгол Улсын Их Хурлаас өөрийн үнэлгээг санаачлан гаргаж буй явдалд дэмжлэг үзүүлэхээр ирсэн экспертүүд юм. Монгол Улс сайн дурын үндсэнд өөрийн үнэлгээг хийж байгаа нь энэ засаж сайжруулах, бэхжүүлэх зүйлс байгаагаа хүлээн зөвшөөрч буйн илрэл гэж үзэж байна. Ямар асуудал чухал байгааг харж буйн илрэл" хэмээв. 

Парламентын өөрийн үнэлгээний Үндэсний зөвлөх Б.Болорсайхан “Хоёр өдрийн өөрийн үнэлгээний арга хэмжээнд үндэсний зөвлөхөөр ажиллалаа. Парламентын хяналтыг улам сайжруулах, Засгийн газар хууль хэрэгжүүлэх үүргээ хариуцлагатайгаар биелүүлэх мөн ХЭҮК-ын шаардлага зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлдэг байх нь чухал гэдэг санааг хөндсөн.

Батлагдан гарч буй хууль хүний амьдралд хууль зүйн баталгаа болохын зэрэгцээ бодитой хэрэгжиж, үр нөлөөг үзүүлэхэд тал талын хамтын ажиллагаа чухал гэж асуудлаа тодорхойлж гаргаж ирсэн.

Түүнчлэн ХЭҮК-ын зүгээс хүний эрхийн зөрчил асуудал, нийгмийн бүлгийн тулгамдаж буй бэрхшээл саадтай нүүр тулж судлаад зөвлөмж шаардлага хүргүүлэхэд тэр нь төрийн байгууллагын зүгээс болон бусад этгээдийн зүгээс хэрэгжилт харилцан адилгүй байна. Үүнд анхаарах нь зүйтэй гэж үзсэн" гэлээ. 

Олон улсын зөвлөх Мэг Мүнн "УИХ өөрийн үнэлгээг өөрсдөдөө явуулж байгаа нь чухал. Монгол Улс үндэсний зөвлөхүүд, экспертүүдийн болон бусад байгууллагуудын оролцоотойгоор өөрийн үнэлгээг явуулж байгаа нь маш чухал. Бидний зүгээс энэ үйл явцад дэмжлэг үзүүлэх гэж ирсэн. Өөрөөр хэлбэл дэлхийн бусад оронд хэрэгжсэн сайн туршлагууд, олон улсын жишгийн талаарх зөвлөмжийг өгч байна" гэлээ. 

Монгол Улсын парламент анх удаа өөрсдийнхөө үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч байгааг мэдээллийн төгсгөлд Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа онцолсон юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 4 мин 2026 оны дөрөвдүгээр сарын 20-26-нд болох үйл явдлын тойм 7 мин АНУ боомтуудыг нь бүсэлсэн хэвээр байвал Иран хэлэлцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ 9 мин УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны тов 10 мин Үндэсний бөхийн "Алтан цом"-ын эзнээр "Хатант интернэшнл" баг тодорлоо 12 мин Зүүн аймгуудын нутгаар салхи шуургатай байна 13 мин Болгарын парламентын ээлжит бус сонгууль болж байна 12 цаг 53 мин Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ 13 цаг 2 мин Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн.  Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй 13 цаг 15 мин Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 15 цаг 49 мин Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ Уржигдар 15 цаг 01 мин Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гаргав Уржигдар 14 цаг 56 мин Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв Уржигдар 14 цаг 47 мин "Дэлхийн циркийн өдөр" тохиож байна Уржигдар 14 цаг 41 мин Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ Уржигдар 14 цаг 35 мин Тариалангийн салбарын санхүүжилтыг 70 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ Уржигдар 14 цаг 31 мин Хөгжих үү, хоцрох уу? Уржигдар 14 цаг 23 мин Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй Уржигдар 14 цаг 07 мин Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 хувьд хүрчээ 2026-04-17 Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулганд оролцож байна 2026-04-17
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга Чойбалсангийн сэжигтэй үхэл С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ...
Top