x

Ц.Сэргэлэн: БХЯ одоо Барилгын цэргийн агентлагтай болох хэрэгтэй

УИХ-ын гишүүн, ХХЕГ-ын дарга асан Ц.Сэргэлэн өнөөдөр төрийн ордонд сэтгүүлчид ярицлага өгөхдөө "БХЯ одоо Барилгын цэргийн агентлагтай болох хэрэгтэй. Зэвсэгт хүчний цэргийг бүтээн байгуултад дайчилж болохгүй. Өмнө манай цэргүүд төмөр замын бүтээн байгуулалтад ажилласан туршлага бий. Барилгын цэрэгтэй болчихвол нэгдүгээрт мэргэжилтэй, хоёрдугаарт цалинтай болно" гэв. 

Хилийн цэргийн генерал асны ярианаас харвал энэ жилийн цэрэг татлагаар залуусыг хүчээр цэрэгт татсан, цэргийн тоог зориудаар нэмэгдүүлж байгаа, эрүүл мэндийн үзлэгийг нэр төдий хийж байгаа нь үнэн юм байна. Өмнөх удаа төмөр замын бүтээн байгуулалтад дайчилсан. Засгийн газар ирэх оны төсөвт 10000 км авто зам барина, зээлээр санхүүжүүлнэ гээд тусгачихсан байгаа. Тэрний тулд цэргийн тоог нэмж байгаа юм байна.

АН эрх барьж байхдаа "Цэрэг, арми зөвхөн эх орноо батлан хамгаалах үүрэг гүйцэтгэнэ. Мэргэжлийн армитай болно. Цэрэг, армийг соц үеийнх шиг хямд хөдөлмөрлөх хүч гэж хардгаа болих хэрэгтэй" гээд Барилгын цэргийг татан буулгасан. Ер нь бол цэрэг татлагын тоог бууруулахын тулд "дүйцүүлэх алба" гэдэг юмыг гаргаж ирсэн. 18 нас хүрсэн бүгдийг цэрэгт татаад байвал батлан хамгаалахын төсөв нэмэгдэх гээд байсан учраас. Гэтэл МАН-ын нөхөд дахиад нөгөө барилгын цэргээ байгуулах, анги нэгтгэл биш, агентлагийн хэмжээнд аваачих тухай ярьж байна.

Уг нь иргэд энэ хүмүүсээс цэргийн албанд явуулсан хүүхдүүдийнхээ амь нас, эрүүл мэндийг нэхээд, цэрэг, армид бугшсан дэглэлт, яргаллаа болиоч ээ гээд байгаа юм. Гэтэл урдаас нь зөрүүлээд хавтгайруулан цэрэгт татах, "мэргэжил олгох" нэрээр хямд хөдөлмөрлөх хүч бэлтгэх тухай ярьж байна. Энэ парламент дотор эрүүл ухаантай хүн байна уу?

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top