x

ШОК: "Улаанбаатар хот 42 дүүрэгтэй болно"

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нийслэлийн засаг захиргааны шинэчлэлийн талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ. Мэдээллийн товчийг хүргэж байна.

Х.Нямбаатар:

-Улаанбаатар хотын есөн дүүргийн хэмжээнд 204 хороо байгаа. Энэхүү засаг захиргаа нутаг дэвсгэрийг шинэчилсэн тохиолдолд нийт хорооны 213 Засаг дарга түүний ажлын албыг татан буулгана. Ингэснээр 42 дүүргийг байгуулах боломжтой. Одоогийн хороо гэх нэгж нь эрх мэдэлгүй, татвар төвлөрүүлдэггүй. 

Сүүлийн жилүүдэд цахим үйлчилгээ нэвтэрсэнтэй холбоотойгоор зарим төвийн дүүргүүдийн иргэд хороодоор үйлчлүүлэх нь бага болсон. Тиймээс татвар төлөгчдийн мөнгөөр оновчгүй засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийг санхүүжүүлэхгүй. 

Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд Хот тохижилтын газар, Улаанбаатар зам арчлалтын компани, Захирагчийн ажлын албыг тухайн дүүргүүдэд шилжүүлнэ. Нохой муур устгах ажил нийслэлийн захирагчийн ажлын албанд харьяалагдаж байна.

Ерөнхий сайд нийслэлийн засаг захиргааны шинэчлэлтэй холбоотой Улаанбаатар хотын иргэдтэй удахгүй уулзаж санал солилцоно.

42 Sub District буюу нэгж гэж нэрлээд байгаа. 42 дүүрэг нь өөрсдийн гэсэн нийгэм соёл, хот нийтийн аж ахуйн үйлчилгээнүүдийг үзүүлье. Одоо зургаан тусдаа байгаа өрхийн эмнэлгүүдийг нэг, хоёрдугаар шатлалын үйлчилгээ үзүүлдэг болговол эрүүл мэндийн даатгалын сангаар өөр өөрийгөө санхүүжүүлээд явах чадавх нь бүрдэнэ.

Тэгэхгүй бол зарим өрхийн эмнэлэг 10 мянга хүрэхгүй хүн ам дээр 20 гаруй орон тоогоор цалинжих гэхээр санхүүжилт нь хүрдэггүй. Жишээлбэл Таван шар дүүрэг нь дундаа нэг эмнэлэгтэй, тэр нь нэг болон хоёрдугаар шатлалын үйлчилгээгээ үзүүлчихдэг байя. Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг нь дүүргүүдийн дундын гуравдугаар шатлалын үйлчилгээгээ үзүүлдэг байх юм. 

Нэршлийг яаж ч өөрчилж болно. Ойр хавьд байгаа байршлаараа нэгдэж төрийн үйлчилгээг авна. Олон төрлийн албан хаагчийн орон тоог цомхотгож хэмнэлт явуулах, хамгийн гол нь өөрөө тодорхой төрлийн татвараа хурааж тэр хавийнхаа иргэдийн хог шороог цэвэрлэж, амьдрах хэв маягийг хангахын төлөө ажилладаг эрх мэдэлтэй засаг захиргааны нутаг дэвсгэрийг байгуулах агуулгатай" гэсэн байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.171)
    энэ хүний ухаан эрүүл үү?
    2023 оны 11 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top