x

П.Сайнзориг: Такси үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авахад 5-10 сая төгрөгийг хураамж төлнө

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр орон нутагт такси үйлчилгээний хураамжийг нэмэх болон цэгцлэх асуудлын талаар хэрхэн тусгасан талаар ярилцав.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: 

-Хуулийн төслийн 29.1.4 дэх зүйлд зааснаар орон нутагт такси үйлчилгээний тэмдэгтийн хураамжид 5-10 сая төгрөг төлбөл үйлчилгээ тарж унана. Энэ ямар учиртай заалт вэ?

Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд Б.Дэлгэрсайхан:

-"Сүүлийн үед хүн болгон зүүн болон баруун гарын хүрдтэй машинаар такси үйлчилгээ эрхэлдэг болоод байна. Энэ үйлчилгээтэй холбогдсон гэмт хэргийн тоо их болсон. Үүнийг цэглэхийн тулд бүртгэлтэй болгох юм. Жишээлбэл такси үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг томоохон ААН-д тендерийн журмаар өгөх эсвэл төр, хувийн хэвшлийн түншлэлээр, эсвэл томоохон компанид лизингээр өгч UB cab, Uber шиг эзэнтэй болгохгүй бол гарч байгаа гэмт хэрэгт ямар ч эзэн байхгүй. 

Орон нутгаас Улаанбаатар хотод ирж такси үйлчилгээ эрхлэх явдал газар авсан. Хүчирхийлэл, дээрмийн гэмт хэрэг такситай холбоотой гарч байгаа учраас цэгцлэхээр уг заалтыг оруулсан" хэмээн хариуллаа.

Цагдаагийн байгууллагын мэдээллийн санд сүүлийн таван жилд 3,119 гэмт хэрэг бүртгэгдсэнээс Улаанбаатарт 2,940 нь гарчээ. Үүнээс 2,636 гэмт хэрэгт таксины жолооч холбогджээ.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: 

-Бүртгэл, хяналт, зохион байгуулалтыг тусгай хуулиар зохицуулж болох байх, хийх ёстой зөв. Орон нутагт такси үйлчилгээ эрхлээд олдог орлогоос нь давсан хураамж авахаар мянган чадалтай компани ороод хэрэггүй. Хөдөлгөөний эрчим, хүн ам ихтэй Дархан, Эрдэнэт, Улаанбаатарт такси үйлчилгээний хураамжийг нэмж болно.

Харин Говьсүмбэрт такси үйлчилгээ эрхлээд өндөр орлого олох уу? Иргэдэд үйлчилж байгаа үйлчилгээг хураамжийн асуудлаас болж устгаж байна. 

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг:

-"Энэ удаагийн улсын тэмдэгтийн хураамж 5-10 сая төгрөгийг зөвшөөрөл олгохдоо нэг удаа авах юм, өдөр бүр авахгүй.

Нийтийн тээвэр, такси үйлчилгээг зохицуулалттай явуулах асуудал Засгийн газрын бодлогын түвшинд яригдаж байгаа учир энэ заалтыг оруулсан.

Такси үйлчилгээг дагасан олон гэмт хэрэг гарч байгаа. Үйлчлүүлэгч нь хохирохоос гадна таксинд явж байгаа хүн өөрөө амь насаа алдах, хүчиндүүлэх асуудал бий. Үүнийг зөв зохицуулалтад оруулах юм.

Такси үйлчилгээг UB cab шиг программ хангамж буюу иргэдийг нэгтгэсэн байдлаар зөв зохион байгуулах боломж бий" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top