x

Н.Алтанхуяг: Батлан хамгаалахын сайдад арга хэмжээ ав!

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цэцийн гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Та нар юу хийж байгаа юм бэ? Төсвийн мөнгөөр л сонгуульд бэлдээд байх юм. Батлан хамгаалахын сайд нь "тэр цэрэг ямар байсныг би мэднэ" гэх юм. Сайдын мэддэг нэг ч цэрэг байхгүй шүү. Хүүхдээ цэрэгт явуулсан болохоос оршуулгын газар явуулаагүй юм байгаа биз дээ. Сайддаа арга хэмжээ авахгүй юм уу?

Төсвийг нохой амаар нь нийлүүлээд л хаялаа. Төсвийн хууль бол Монголыг дампууруулах хууль. Төрийн өмчийн өчнөөн байшин сав барих гэж байгаа нь ахиад л зардал өсгөж байна. 

Монголбанкны мөнгөний бодлого Төсвийн бодлоготой чинь уялдаагүй. Тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв санг алаад идчихсэн. Ирээдүйн өв сангаас хүүхдийн мөнгө баахан авч идчихээд түүний үлдэгдлийг өсгөхгүй байгаа. Зөвхөн ханшийн уналтаас 700 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байгаа. Б.Жавхлан, Ч.Хүрэлбаатар хоёрын үгийг бурхны үг гэж ойлгоод байгаа юм уу. Улсыг дампууруулж байна. Танай бүлэг авч хэлэлцээч ээ. 

Хотын дарга болсон Х.Нямбаатар шударга ёс тогтоож өгнө гэсэн нөхөр одоо түгжрэл янзлах гээд явж байна. Би бас Хууль зүйн байнгын хорооны гишүүн. Овоо юм хийх байх гэсэн хаячхаад алга боллоо. Захиргааны хуулиар юм шийдэх гээд байна. Танай бүлэг энэ дээр хуралдаач ээ. 

Г.Занданшатар дарга аа 100 мянган хүний санал яасан бэ? Түгжрэл, гэр хорооллыг дахин шинэчлэх асуудлыг шийдэх гэж байгаа нь зөв ч торгоно, хорино гэсэн арга зам нь буруу байна. Зах зээлийн эдийн засгийн арга механизмаар шийдэх хэрэгтэй. Ардын намын бүлгээс би гуйж байна. Нэгнийхээ тойрог дээр очоод нөгөөдхөө муулаад л ажиллаад байх юм" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top