x

УИХ-ын дарга Г.Занданшатар Ротари байгууллагын ерөнхийлөгч Гордон МакИналиг хүлээн авч уулзав

УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр (2023.11.13) Олон улсын Ротари байгууллагын Ерөнхийлөгч Гордон МакИнали тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг Ротари клубууд манай улсын эрүүл мэнд, байгаль орчин, нийгэм, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлдэг хэмээгээд талархал илэрхийлэв. Тэрбээр, Монголын Ротари клуб байгуулагдсанаас хойш 30 орчим жилийн хугацаанд олон зуун залуу манлайлагчид улс орныхоо хөгжил дэвшилд идэвхтэй оролцож ирсэн. Дэлхийн улс орнууд өөр өөрийн онцлог, нөхцөл байдалтай уялдуулан Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлж байна. Ардчилал, шударга ёс, эв нэгдэл, хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангах нь Монгол Улсын Их Хурлын нэн тэргүүний зорилт юм гэдгийг онцлов.

Олон улсын Ротари байгууллагын Ерөнхийлөгч Гордон МакИнали Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд хүмүүнлэгийн үйлчилгээ үзүүлэх, энх тайвныг хөгжүүлэх зорилгоор анх 1905 онд байгуулагдсан тус байгууллагын өнөөгийн цар хүрээ болоод Монгол дахь үйл ажиллагааны талаар танилцуулав. Тэрбээр, төслийн шугамаар эмнэлгийн тоног төхөөрөмж Монгол Улсад импортлоход татварын асуудал үүсдэг болохыг дурдаж, үүнд дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Ротари Интернэшнл бол олон улсын сайн үйлсийн байгууллага бөгөөд хүмүүнлэгийн үйлчилгээ үзүүлэх, амьдралын чанарыг сайжруулах, энх тайвныг хөгжүүлэх зорилгоор бизнесийн болон бусад мэргэжлийн манлайлагчдыг нэгтгэх зорилготой, улс төрийн болон шашны бус бүх хүмүүст нээлттэй байгууллага аж. Өнөөдөр Ротариан гэж нэрлэгддэг 1.2 сая хүмүүс дэлхийн өнцөг булан бүрд 35,000 гаруй клубд хамаарагдан, нийгэмдээ үйлчилдэг байгууллага юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top