x

АН-аас ХҮН руу чиглэсэн “элсний нүүдэл” эхэлжээ

АН-ын “их эвлэрэл” жилийн өмнөөс эхэлсэн ч өнөөг хүртэл дуусдаггүй. Гацаанд орчихоод байна. Ээлжит сонгууль хаяанд ирчихээд байдаг. Генсек нь сураггүй. Бүтцийн өөр бусад албан тушаал ч хоосон хэвээр байна. Энэ нь АН гэдэг том “малгай”-наас гарч чадахгүй, явж зүрхлэхгүй хэдхэн хүнтэй холбоотой аж. Намын дарга, нэмээд гурван том фракц л генсекээ, Нийслэлийн АН-ын даргаа булаалдаад хэдэн сар болчихлоо.

Хамгийн харамсалтай нь энэ зуурт АН-ын рейтинг дээшилдэггүй. Улам доошиллоо. Тэр байтугай, 7-8 аймагт ХҮН-ын дараа орчихсон явж байна. Өөрсдийнх нь хийсэн судалгаа ч үүнийг “хэлээд” эхэлжээ. Үүнийг намынхан нь бүгдээрээ мэдэж байна.

Чухамдаа АН-ын энэ байдал гишүүдийнх нь тэвчээрийг барж эхлэв бололтой. Нэр бүхий зарим залуус нь 2024 оны УИХ-ын сонгуульд ХҮН-аас дэвшихээр яриа тохироо хийгээд эхэлжээ. Өөрөөр хэлбэл, АН-аас ХҮН руу чиглэсэн “элсний нүүдэл” эхэлчих шиг боллоо.

Тэдний хувьд дээр хэлсэнчлэн “... Намын рейтинг өсөхгүй байна. Энэ нь манай нам бүлэглэлээс салж чадаагүй. Сөрөг хүчин байж чадахгүй байна. Намаа аваад явчих шинэ дүр гарч ирсэнгүй” гэцгээж байгаа аж. Нэг хэсэг нь ингээд аргаа олцгоож байна.

Харин АН-даа “үлдэх” гишүүдийн нэлээд нь намынхаа одоогийн удирдлагуудтай “...Тооцоо бодно” гээд эхэлжээ. Тэд мөн л “...АН-ыг бүлэглэл бүрэн эзэлчихлээ. Эднээс салахгүй бол 2024 оны сонгуульд дахиад ялагдана” гэсэн итгэл үнэмшилтэй болцгоожээ. Ийм байр суурьтай АН-ын гишүүд энд тэнд ойр ойр уулзалдах болсон байна. Өнгөрсөн амралтын өдрүүдээр ч ийм уулзалтууд болсон байна.

Тухайлбал, бямба гаригийн орой АН-ынхан уулзаж “...АН бүлэглэлийн үүр боллоо. Лу.Гантөмөр бүлэглэлийн гараас гарахаа болилоо. Генсекээ ч томилж чадахгүй байна. Тэдэнд намын ажлаа, өөрийнхөө эрх мэдлийг даатгаад алга болчих юм. Огцруулахаас өөр аргагүй. Арванхоёрдугаар сарын 6-наас өмнө зарим үйл ажиллагаа зохион байгуулъя” гэж тохирцгоожээ. Энэ хүрээндээ ҮБХ-ны гишүүдийн гарын үсэг цуглуулах, АН-ын “Онц их хурлын төлөө” хөдөлгөөн байгуулах зэргийг ярилцсан байна. Тэдний энэ ажиллагаа тун ойрын үед эхлэх бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 41 мин 2026 оны дөрөвдүгээр сарын 20-26-нд болох үйл явдлын тойм 44 мин АНУ боомтуудыг нь бүсэлсэн хэвээр байвал Иран хэлэлцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ 46 мин УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны тов 47 мин Үндэсний бөхийн "Алтан цом"-ын эзнээр "Хатант интернэшнл" баг тодорлоо 49 мин Зүүн аймгуудын нутгаар салхи шуургатай байна 50 мин Болгарын парламентын ээлжит бус сонгууль болж байна 13 цаг 31 мин Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ 13 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн.  Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй 13 цаг 52 мин Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 15 цаг 49 мин Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ Уржигдар 15 цаг 01 мин Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гаргав Уржигдар 14 цаг 56 мин Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв Уржигдар 14 цаг 47 мин "Дэлхийн циркийн өдөр" тохиож байна Уржигдар 14 цаг 41 мин Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ Уржигдар 14 цаг 35 мин Тариалангийн салбарын санхүүжилтыг 70 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ Уржигдар 14 цаг 31 мин Хөгжих үү, хоцрох уу? Уржигдар 14 цаг 23 мин Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй Уржигдар 14 цаг 07 мин Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 хувьд хүрчээ 2026-04-17 Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулганд оролцож байна 2026-04-17
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ... Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр...
Top