x

Б.Жавхлан: Төсвийн зарлагын 3.4 наяд нь цалин, тэтгэвэр, тэтгэмж шүү

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдах товтой байсан ч хуралдаанаа хийсэнгүй. Харин 2024 оны Улсын төсөв батлагдсантай холбогдуулан Төсвийн байнгын хорооноос мэдээлэл өглөө. 

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан 2024 оны төсвийн талаар "Хүмүүс сонгууль угтсан төсвийн тэлэлт гэж ярьж шүүмжилж байгаа. Задлаад харвал зайлшгүй нэмэгдэх ёстой цалин, тэтгэвэр, тэтгэмж мөн хууль дагасан өсөлтүүд байгаа юм" гэдгийг онцлов. 

Тэрээр “Жилийн өмнөх энэ үед эдийн засгийн нөхцөл байдал хүнд байсан. ОУВС гэдэг хүнд нөхцөлтэй хөтөлбөрт орох эрсдэл өндөр байсан. Засгийн газраас нэлээд тэмцэл өрнүүлсэн. Үр дүн ч гарсан. Хоёр ч төслийг амжилттай хэрэгжүүлж, Монгол Улс дефолт зарлах эрсдэлээс бүрэн гарч чадсан. Энэ жил төсвийн орлого багагүй хэмжээгээр давж биелэх нь гэсэн урьдчилсан тооцоололтой болсон. Энэ жил нийт 1.9 их наяд төгрөгийн тодотгол хийсэн.

Монгол Улс түүхэндээ анх удаа давсан орлогоороо тодотгол хийж байгаа нь энэ.

Ирэх жилийн онцлог юу вэ гэхээр цалин хөлсний нэмэгдлийг бүтэн жилээр нь баталгаажуулж төсөвт оруулах юм. Энэ зардал нийтдээ 3.4 их наяд болж байгаа, үүнийг хэн ч халамж гэж хэлэхгүй. Өөрөөр хэлбэл энэ мөнгө бол цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл юм шүү. 

Сонгууль угтаж төсөв тэллээ гэж ярьж, хардаж байна. Тоог харах юм бол нэг талаар ингэж дүгнэж болох хэдий ч задлаад харвал зайлшгүй нэмэгдэх ёстой цалин, тэтгэвэр тэтгэмжийн асуудал бий.

Ирэх жил барилгын материалыг хил дээр шалгах том бүтээн байгуулалтыг барихаар төлөвлөж байна. Эрүүл мэндийн салбарт зураг төсөл нь хийгдсэн бүхий л том эмнэлгийн цогцолборын ажлуудыг хийж байгаа.

Тухайлбал, эрхтэн шилжүүлэх эмнэлэг. Нийт 140 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй энэ ажлыг даруй эхлүүлнэ. Ингээд гурван жилийн дараа үндэсний сайхан эмнэлэгтэй болно. Мөн хавдрын болон халдварын эмнэлгийн дэд бүтцийн бэлтгэл ажлыг төлөвлөсөн” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top