x

Ирэх оны дөрөвдүгээр сард цалин тэтгэвэр нэмэхээр үнийн өсөлт гаарна

Ирэх оны улсын төсвийг батлах гэж буйтай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгээс хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-"Үлгэрт маш их иддэг мангас гэж амьтан гардаг. Монголын өнөөдрийн төр энэ амьтантай зүйрлэмээр боллоо. Төсвийн хулгай томроод, уул уурхайгаас орлого олж, их татвар авна л гэдэг. 2024 оны төсөв сонгуульд зориулагдсан болчихлоо. Төсөв эцэслэн батлагдахтай холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авч байна.

Ирэх оны төсөв авлигыг хуульчилж байгаа, түүхэнд байгаагүй 27 их наядын төгрөгийн зарлагатай төсвийг дарга нар шийдэх нь. Ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс цалин тэтгэвэр нэмэхээр үнийн өсөлт гаарна.

Биржийн тухай хуулиар ТӨХК-ийн уул уурхайн бараа бүтээгдэхүүнийг биржээр арилжина хэмээн сурталчилж байсан. Гэтэл одоо БЭТ томилно гэж байгаа нь шууд гэрээ хийх эрхтэй болно".

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-"Төсвийн орлогыг болгоомжтой нэмдэг. Төсвийн орлого нь татварт дарамт учруулдаг. Манай улсын хувьд уул уурхайн орлого нь нэмэгдэж байгаа ч 90 хувь нь бизнес эрхлэгчдийн нуруун дээр оногдож байна. 2021 онд ААНОАТ 1.9 их наяд байсан бол 2024 онд 4.9 их наяд төгрөг болгож, нэмлээ. Үүнийг эсэргүүцэж байна. Учир нь уул уурхайн орлого өсөөд байгаа мэт боловч татварын орлого нь хоёр дахин өслөө".

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж:

-"Засгийн газар хүслийнхээ жагсаалт бичиж, хөрөнгө оруулалт, зардлаа тавьчхаад орлогоо зурдаг байдал руу орлоо. Ингэснээр 2021 онд 14 их наядын зарлагатай байсан бол ирэх жилийн төсөвт 27.4 их наядын зарлага тусгачихлаа. Энэ их төсвөө бүрдүүлэхдээ ААН-үүдийн Ковидын үеийн 100 гаруй тэрбум төгрөгийн татварын өрийг төлүүлэх хуулийн заалт оруулж ирсэн.

Энэ их зардал бүгд төсвийн хөрөнгийн зардал. Хөрөнгийн зардал өнгөрсөн жилийнхээс хоёр дахин нэмэгдсэн, бүгд гадагш гарна гэсэн үг. Сонгууль угтсан, УИХ-ын гишүүд танай суманд ийм зүйл хийж өгсөн шүү гэх зүйлийг ярих төсөв болж байна. Харамсалтай нь миний шүүмжлэлийг хүлээж авахгүй, "Чи дандаа улс төржиж байдаг" гээд Сангийн сайд хурал орхиод гарсан.

Ирэх оны төсөвт ЖДҮ-г дэмжсэн төсөл арга хэмжээ алга. Дэлхийн улс орнууд төсвөөрөө дамжуулаад хувийн хэвшил дэмжиж, хөгждөг. Энэ төсөв ард иргэдийн нуруун дээр татварыг ачаалсан төсөв болж байгаа. Дарга нарын зарцуулдаг зардал хоёр дахин нэмэгдсэн".

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: 

-"Нүүрс, Хөгжлийн Банк, автобус, ЖДҮ-гийн хулгай байсан бол одоо хуулийн хулгай орж ирж байна. Нийслэлийн түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах 40, 50 хуулийг дагуулсан. Төсвийг долоо хэмжиж, нэг огтлох гэдэг шиг нарийн бодлогоор хийгдэх ёстой. Газрын эрх мэдлийг дагасан хуулиар авах зэрэг орон гаран шийдвэр гаргаж байна".

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

-"2024 оны улсын төсвийг баталж байгаа энэ цаг үед монгол хүний болон улс орны өр Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн, муу он жилийг угтах нь.

МАН 2016 онд Монгол Улсын иргэн бүр 15 сая төгрөгийн өртэй байна, өрнөөс салгана, улс орноо өргүй, иргэдээ баян болгоно гэж байсныг санаж байгаа байх. Үүнээс хойш найм дахь жилийн нүүрийг үзэх гэж байна. Гэтэл 15 сая төгрөгийн өртэй байсан иргэн бүр өнөөдөр 33 сая төгрөгийн өртэй болсон.

Улсын төсөв батлах, мөнгөний бодлого, эдийн засгийг хэлэлцэх энэ үед өрийн дарамтаас гарах асуудлаар хэлэлцүүлгийн үед ямар нэгэн алхам хийсэнгүй. Ковидын нэр дор манай улс орноо барьцаалж, гадаадын улс орноос олон их наядын өр тавьсан. Өрнөөс яаж гарах вэ гэдгийг иргэн бүхэн бодох, сэрэх, санах цаг болжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү 47 мин Г.Отгонтамир: Жолооч нар “Би ерөөсөө л амжина” гэсэн бодолтой гүйцэж түрүүлэх эрсдэлтэй үйлдэл хийж байна 1 цаг 1 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 1 цаг 55 мин 2026 оны дөрөвдүгээр сарын 20-26-нд болох үйл явдлын тойм 1 цаг 58 мин АНУ боомтуудыг нь бүсэлсэн хэвээр байвал Иран хэлэлцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ 2 цаг 0 мин УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны тов 2 цаг 1 мин Үндэсний бөхийн "Алтан цом"-ын эзнээр "Хатант интернэшнл" баг тодорлоо 2 цаг 3 мин Зүүн аймгуудын нутгаар салхи шуургатай 2 цаг 4 мин Болгарын парламентын ээлжит бус сонгууль болж байна 14 цаг 45 мин Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ 14 цаг 53 мин Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн.  Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй 15 цаг 6 мин Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 15 цаг 49 мин Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ Уржигдар 15 цаг 01 мин Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гаргав Уржигдар 14 цаг 56 мин Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв Уржигдар 14 цаг 47 мин "Дэлхийн циркийн өдөр" тохиож байна Уржигдар 14 цаг 41 мин Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ Уржигдар 14 цаг 35 мин Тариалангийн салбарын санхүүжилтыг 70 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ Уржигдар 14 цаг 31 мин Хөгжих үү, хоцрох уу? Уржигдар 14 цаг 23 мин Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй Уржигдар 14 цаг 07 мин
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ... Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр...
Top