x

Авилгач захирлыг торгож, ажил үүргээ гүйцэтгэсний төлөө хорьж яллав

Хууль хэрэглээний стандарт, шүүхийн хараат байдлыг нотолсон бас нэг кэйс...

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Эрдэнэс Силвер”-ийн захирал асан Т.Мөнхбаярыг 27 сая төгрөгөөр торлох ял оногдуулсан тухай УЕПГ-ын албаны эх сурвалж мэдээлжээ. Түүнийг хоёр удаагийн үйлдлээр нийт 2тэрбум 762 сая төгрөгийн авилга авсан хэрэгт нь прокурорын байгууллага эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм байна.

2017 онд УИХ-аар баталсан Эрүүгийн хуулийн 22-р бүлэгт 2022 онд өөрчлөлт оруулж (22.4 Нийтийн албан тушаалтан хахууль авах) ял, хариуцлагыг чангатгасан. Нийтийн албанд ажиллах эрхийг 2-8 жил хүртэл хугацаагаар хасч, 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ялтай. Гэвч Т.Мөнхбаярыг 2002 оны Эрүүгийн хуулийг баримтлан (268-р зүйл. Хээл хахууль авах) нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, 27 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан байна.

Гэтэл өчигдөр мөн л Сүхбаатар Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял сонссон Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат, ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар, ТУЗ-ийн гишүүн асан Ч.Отгочулуу нарт 2022 оны 12-о сард баталсан Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг барьж, 2-4 жилийн хорих ял оногдуулсан. Яг нэг шүүхээс гарсан хоёр өөр шийдвэр, хууль хэрэглээний хоёр өөр стандарт. Авилгач захирлыг торгоод, ажлаа хийсэн залуусыг хорих ялаар шийтгэж байна. Ардын намын гишүүнд хөнгөн ял оногдуулж, АН-ын гишүүдийг хүндрүүлээд бай гэсэн хуулийн зарчим хаана байна? Энэ чинь нөгөө "даабл стандарт" чинь биш юм уу?

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top